Wednesday, July 1, 2009

Интернэт бизнесийн түүхэн хөгжил-2


Хуулбарлагчид

Мэдээж анхдагчуудын араас тэдний амжилтыг давтахыг оролдсон хуулбарлагчид гарч эхэлсэн нь жирийн л түүхэн зарчим гэлтэй. Харин амжилтын оргилд яваа алдартануудыг үг үсэггүй дуурайлаа гээд амжилт авчрахгүй нь ойлгомжтой. Тиймээс хуулбарлагчид интернэт бизнесийн анхдагчуудын үндсэн гол чанарыг нь дуурайгаад жаахан мушгиж хэрэглэгчдэд арай дэвшилттэй өвөрмөц гэдгийг таниулахыг хичээж байв. Эсвэл анхдагчдын бодож олоогүй өөр өнцгийг гярхай ажиглан дутууг нь нөхөн гарч ирэхийг эрмэлзэж байлаа.

Эдгээрээс дурдах юм бол:

Yahoo –тай өрсөлдөж Ask.com, Live.com, Google.com гээд search буюу хайлтаар дагнасан сайтууд байхад зөвхөн нэг төрлөөр хайлт хийдэг сайтууд ч бий. Тийм сайтууд сонирхож байгаа бол Цахимын линкний Вэб хөгжүүлэлт гэсэн категори дотор үзээрэй.

Google – тэй өрсөлдөж Google-ийн Adsense –ийг дуурайсан бид л тэр болгон мэдэхгүй болохоос маш олон хувилбарууд байдаг. Хамгийн наад зах нь л гэхэд Yahoo-гийн YPN, eBay-гийн Bidvertiser –ээс авахуулаад олон янз байгаа.

Communication Junction – буюу бусдын рекламыг авч мөнгө олоход зуучилдаг сайтууд одоо их түгж байгаа. CJ-ийн эсрэг нь Аdbrite байдаг. Сайтууд өөрсдөө рекламынхаа үнийг санал болгож түүнээс нь маркетерууд худалдаж авна.

Amazon – тай өрсөлдөж маш олон интернэт дэлгүүрүүд гарч байна.

Ер нь бол хуулбарлагчид хүчирхжин гарч ирдэг гол шалтгаан бол тэд niche зах зээлийг барьж авдаг. Өөрөөр хэлбэл зах зээлийг бүхэлдээ биш хэсэг бүлэг хүний сонирхолыг татсанаар зах зээлд өөрийн байр суурийг олохыг хичээдэг.

Би энэ бүхнийг хичээнгүйлэн тайлбарлаад байгаагийн учир нь интернэтээр бизнес эрхлэхийг хүсдэг залуусдаа эдгээрээс санаа аваасай гэж бодсонд байгаа юм.

Манайд сүүлийн үеэс залуус маань бас дуурайх гээд оролдож эхлээд явж байна л даа. Заримаас нь дурдах юм бол:
  • Digg – san.mn, bookmark.mn
  • Google – gogo.mn, haih.mn
  • Myspace – Naizuud.com, dursamj.mn
  • Youtube – Yadii.net
  • Adsense – Adnetwork.mn
  • Adbrite- Suljee.mn гэх мэт.
Гэхдээ эдгээр бизнесүүд дуурайж байгаа бизнесүүдийнхээ үндсэн чанарыг хадгалахын зэрэгцээ Монголын нөхцөл байдалд тохируулаасай гэж би боддог. Эсвэл шалгарсан сайнуудыг нь яг таг хуулаасай гэж хүсч байна. Жишээ нь сан.мн л гэхэд бусад сайтууд болон блогууд дээр өөрийн нэрийн товчлуур хийх юм бол маш олон блогчид маань сонирхох болно.

Гого.мн байна. Тэр яг Гоогл шиг ажиллаж чаддаггүй. Хайлт хийгээд 2 дахь хуудас руугаа орохоор л алдаа заагаад арзайчихдаг. Мөн гоогл шиг хайлтын браусер хийх ч юм уу цаашдаа хөгжих тал дээр анхаараасай.

www.tsahim.net

No comments: