Sunday, November 6, 2011

W1052 болон W930 ангийнханд ЗАРЛАЛ

Магистрантуудын анхааралд:

Хэлэлцүүлэг хийх блогийн хаяг өөрчлөгдсөн тул www.project-mongolia.blogspot.com хаягаар орж энэ долоо хоногийн хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцоорой.

Saturday, December 19, 2009

CRM-н хэрэглээ


Интернэт худалдааг өргөн дэлгэрүүлж хүн болгонд санал болгох нь нэн тэргүүний чухал асуудал болж байгаа билээ. Ингэснээр интернэтээр дамжуулан худалдаа бизнесээ явуулахад дөхөм болох юм. Харин ингэхийн тулд хүмүүсийн мэдлэг боловсролыг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Интернэт хэрэглээ нэмэгдэх тусам тухайн бизнес хөгжиж, байгууллагад өрсөлдөх давуу тал олгож байдаг. Тэгвэл байгууллага интернэтээр дамжуулан хэрэглэгчидтэйгээ харилцаж, тэдэнтэй илүү ойр байж санаа бодлыг нь үргэлж сонсон улмаар цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллах нь тэдний бизнесийн үнэ цэнийг илүү нэмэгдүүлж байдаг. Учир нь аливаа бизнесийн амжилттай ажиллах нь хэрэглэгчиддээ үзүүлэх үйлчилгээнээс шалтгаалдаг гэж хэлж болно. Тиймээс бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа интернэтийн технологийг нэвтрүүлж, интернэтээр дамжуулан хэрэглэгчидтэйгээ харилцах үйлчлэх үйл ажиллагааг харьцангуй ихээр нэвтрүүлж байгаа билээ.

Байгууллагын оршин тогтнох, бизнесийн амжилтанд хүрэх гол нөхцөл бол харилцагч, хэрэглэгчтэй байх гэдэг нь тодорхой. Загас усгүй бол амьдрахгүйтэй адилаар бизнес хэрэглэгчгүй бол амьдрахгүй. Хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх, бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулахад танай түнш, харилцагч байгууллагууд ч асар чухал үүрэгтэй. Хэрэглэгчид, харилцагчид гэдэг бол санхүүгийн тайлан баланст мөнгөн дүнгээр тусгагддаггүй хэдий боловч байгууллагын хамгийн чухал хөрөнгө, баялаг байдаг. Тэгвэл та өнөөдөр энэхүү чухал хөрөнгөө хэрхэн удирдаж, хөтөлж байгаа вэ? Таны бизнесийг хөгжүүлэн түргэтгэх, өргөжүүлэн тэлэх тэр боломжийг та ашиглаж чадаж байна уу? Та өөрийнхөө байгууллага, компанийн имиж, нэр хүндийг өргөхийг хүсэж байна уу? Та өөрийнхөө бүх харилцагч, хэрэглэгчийг таних уу? CRM нь байгууллагын бүх хэрэглэгч, харилцагчийн талаарх мэдээлэл бүхий цогц мэдээллийн сан үүсгэх бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, худалдан авалтын талаарх гэрээ хэлцлүүд, төлбөр тооцоо, авлага өглөгийн, харилцагчаас ирсэн санал гомдол, уулзалт зөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөх болно.

Энэхүү цогц мэдээллийн сан дээр үндэслэн удирдлагын, маркетингийн, борлуулалтын, үйлчилгээний, хэрэглээний талаар анализ шинжилгээ хийж, ирээдүйн төсөв төлөвлөлтийн төлөвлөгөө гаргана, гэрээний нөхцөлүүдийг автоматаар хянаж, шаардлагатай үед сануулга өгнө, борлуулалт, үйлчилгээний албадын үйл ажиллагааг уялдуулна, харилцагчдыг ашиг сонирхол, үйл ажиллагааны салбар, чиглэлээр нь бүлэглэнэ, бүлгүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоно, харилцагчдыг эрэлт хэрэгцээг судална, харилцагчдын хооронд бизнесийн гүүр болж харилцан бизнесийг хөгжүүлнэ гээд дурдаад байвал маш олон боломжийг бий болгоно.

1970-аад оны дунд үеэс Мэдээлэл, холбооны технологи (Information Communication Technologies-ICT) болон тэдгээрийн хөгжилд ашиглах нь аажим аажмаар нэмэгдэж байсан юм.

1. Шинэ хэрэглэгчийг нэмэгдүүлэх

Тухайн компанийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг сонирхож болох, мөн тэгэж таамаглаж буй хүмүүсийг төлөвлөгөөндөө ашиглаж болно. Электрон шуудангийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон вэб сайт, интернет сайтын компаниудаар дамжуулж цоо шинэ хэрэглэгчээр хүрээгээ өргөжүүлж болохоос гадна өөрийн мэйл хаягаа үлдээсэн боловч бараа үйлчилгээ худалдан аваагүй сонирхогч хэрэглэгчийн тоог нэмэгдүүлж болно.

2. Худалдааны санал
Шууд аргаар худалдан авахыг санал болгох үед хэрэглэж болно. Каталогио явуулах юм уу, шинэ барааны танилцуулга, урамшуулалт худалдаа, хямдралын танилцуулга зэргийг явуулснаар хэрэглэгчийг худалдаа хийх боломжийг олгож болно. Мөн хэрэглэгчийн судлагаанд тулгуурлан cross-selling, up-selling зэргийг үр дүнтэйгээр дэлгэрүүлэх суурь ч болж болох юм.

3. Үндсэн, өөрөөр хэлбэл хуучин хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, менежмент

Юуны өмнө И-мэйл нь маркетингийн нэгэн хэрэгсэлийн хувьд хамгийн сайн тал нь товч бөгөөд тодорхой ойлголцол юм. Энэ жилийн эхээр АНУ-ийн ............ тэмцээн дээр интернэт үйл ажиллагаа явуулдаг олон ААН өөрийн байгууллагаа олон таниулахын тулд хэдэн сая долларын сурталчилгааны төлбөр төлөн шүүмжлэгчдийн анхаарлыг эдийн засгийн тал дээр маш их татаж чадсан. Мэдээж тухайн тэмцээний үзэгчдэд зориулсан сурталчилгаа болон И-мэйл маркетинг нь зорилго, нөлөөлөх үр дүн зэрэг тал дээр маш их ялгаатай боловч иймэрхүү их хэмжээний зардал нь интернет бизнесийн зах зээл дэхь итгэлцэлийг унагаасан шалтгаан болсонтой харьцуулахад И-мэйлд зарцуулж буй хөрөнгийн бараг 0 тэй тэнцэнэ гэж хэлэхэд болно.

Хоёрдугаарт, хэрэглэгчдийн шинээс гадна өндөр хэмжээний хариултууд. Нэгэн судлагаанаас харвал И-мэйл ашигладаг компанид 36 цагийн дотор 80% -д нь хариу ирдэг бөгөөд И-мэйл бага хэрэглэдэг хэрэглэгчдийн 80% нь 4 цагийн дотор ирсэн мэйлийнхээ хариуг явуулдаг гэжээ. DM нь ихэвчлэн ААН-ийн сурталчилгааг л ерөнхийд л илгээдэг, шуудан харилцааны хувьд дундажаар 10 - 20% нь хариу захиа авч чаддаг учраас итгэлцэлийн бодит чанарыг бууруулж болох юм. Вэб хуудсаар хэрэглэгч хүлээж авах нь хэрэглэгч өөрийн биеэр тус хуудсыг харахаас гадна сэтгэгдэл үлдээх зэрэг нь цаг хугацаатай, бодит цаг хугацааг харуулж чадахгүй зэрэг талтай бол электрон шуудан нь 4 зүг 8 зовхист явуулж болохоос гадна хоёр талын хоорондын харилцааг хадаглаж болох зэрэг тал дээр хэрэглэгчтэй харьцах хамгийн сайн арга гэж хэлж болох юм.

Мөн электрон шуудан нь е-СRM төлөвлөгөөг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нэг арга юм. Online ААН-үүд нь хэрэглэгчидтэй шууд харилцах чадвартайгаас гадна Offline ААН-ийг бодвол хэрэглэгчийг татах тал дээр ашигтай болзолтой, дижитал орчинд Click Stream Analysis зэрэг аргаар Online байгаа хэрэглэгчийн үйлдэлтэй холбоотой мэдээлэл цуглуулж анализ хийн хэрэглэгчийн сонирхолыг юу татаж байгаа, юу татахгүй байгааг нарийн шинжилж, үүнд тааруулж харьцаж чадна. Өөрөөр хэлбэл, ААН-ийн зорилго нь хэрэглэгчийг харьцангуй нарийвчлан ангилж чадахаас гадна хэрэглэгч тус бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бараа хүргэлт зэргийг ялгаж салгаж чадах ба онолоор бол One-to-one маркетингт илүү ойртож чадна. И-мэйл нь дээрхтэй адил СRM стратеги биелэлтийг маш чухал нөхцөлөөр хангадаг. Хэрвээ DM -ыг ашиглан дээрхтэй төстэй хөтөлбөр хэрэгжүүлнэ гэвэл тухайн ААН нь харьцангуй өндөр өртөг, цаг хугацаа зарах болно. Гэвч И-мэйл нь зүг зүгийн олон хэрэглэгчийг нэгэн зэрэг амар хялбар, шинэ, хурдан аргаар сэтгэл ханамжийг өгч чадах учраас ААН -ийн Mass Customization-ийн зорилгыг биелүүлэхэд тус болж чадна. И-мэйл нь үүнтэй адил олон янзын давуу чанараар Online ААН-ийг маш давуу чанартай болгож байгаа бөгөөд ААН-ээр зогсохгүй Click & Mortar хэлбэр лүү шилжих гэж буй Offline ААН-үүдийн хувьд ч бодож үзэх л саналын нэг юм. Гэвч хэрэглэхэд амар гээд И-мэйл маркетингийг салгаж ангилалгүйгээр хэрэгжүүлвэл ААН, байгууллагад тус болох биш, харин ч эсрэгээр тухайн байгууллагын имиджийг үгүй хийж болох аюултай байж болохыг санахад илүүдэхгүй.

Интернэт нь хэрэглэх тусам орхих аргагүй ховор технологийн нэг. Анхны сүлжээний хөгжлөөс одоог хүртэл интернэт хэрэглэгчдийн тоо 605 саяыг давсан байна. Дэлхий нийтийн нийтлэг үзэгдэл болж, нийгэм, бизнесийн амьдралд өөрчлөлт оруулжээ. Дээр нь шинээр нэмэгдэн буй технологитэй хамтран ирээдүйд нөлөөлсөөр байна. Мэдээлэл, холбооны технологийн салбар шинэ тутам хөгжиж байгаа ч өнөөдөр хувь хүн, байгууллага, төр засаг болоод нийгэм эдийн засгийн бүхий л салбарт хүчтэй нэвтэрч , хурдацтай хөгжихийн хэрээр тэдгээрийн нэгдэлт маш хүчтэй өрнөж байна. Ийнхүү байгууллага, компаниуд өндөр хүчин чадалтай брэнд компьютеруудаар тоноглогдож, өндөр хурдтай интернэтээр мэдээллийн технологийн дэд бүтцээ бий болгосон бол одоо эдгээрийг ашиглан системчлэгдсэн мэдээллийн системийг бий болгож бүтээмжээ нэмэгдүүлээд зогсохгүй, өрсөлдөөний давуу талаа бий болгох боломжтой юм. Хүн бүр хэрэглэгч байдаг. Тэгвэл та өөрөө тухайн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ ямар зүйлийг хүсэн хүлээдэг вэ? Ийм байдлаар та өөрийгөө харилцагчтайгаа холбож өгөх ёстой юм. Ингэж байж та жинхэнэ үйлчилгээг бий болгож чадна. Та ажилчидаа хэрэглэгчидтэй харилцах, ярилцах боломжийг нь гаргаж өгөх ёстой юм. Мөн өөрөө жинхэнэ, шударга байж чадах аваас хэрэглэгчид тантай үнэн сэтгэлээсээ харилцах болно. Ингээд та хэрэглэгчидтэй харилцаж, тэдний хүсэж буй үйлчилгээг мэдсэн бол та хэрэглэгчидэд үзүүлэх үйчлилгээний стандартыг тогтоох ёстой юм. Гэхдээ энэ нь та хэрэглэгчидийн хэлсэн болгоныг заавал үзүүлэх ёстой гэсэн үг биш шүү дээ. Та хамгийн сайнаараа л хичээх ёстой юм. Хамгийн гол нь хэрэглэгчидээ хүндэтгэх хэрэгтэй.

Sunday, September 20, 2009

Үйлчлүүлэгчдэд Таны вэб сайтад итгэх итгэлийг бий болгох



Интернет худалдааны эргэлт өсч байгаа нь тодорхой боловч олон хүмүүс Интернет худалдаанаас болгоомжилсон хэвээр байна. Тэдний санаа нь хувийн болон санхүүгийн мэдээллийг интернетээр дамжуулахад зовнидог бөгөөд хариуцлагагүй этгээдүүдэд чухал мэдээллүүдээ дэлгэх эрсдэлтэй гэж үздэг. Хүсээгүй имэйлийн кампанит ажиллагаа, хакерууд мэдээлэлд нэвтэрсэн тухай яриа, ёс зүйгүй Вэб худалдааны хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн нэвтрүүлгүүд нь боломжит худалдан авагчдыг улам сүрдүүлдэг.

Худалдан авагч нарын интернет худалдааны талаар бодлыг ойлгож санаа зовж буй зүйлсийг нь шийдвэрлэж өгөх нь таны жижиг бизнесийн Вэб худалдааг амжилтанд хүргэхэд нэн чухал. Интернет худалдан авалтыг туршиж үзэхэд харилцагчдад түлхэц өгөх зарим алхамуудыг энд харууллаа:

Хамгаалалтын талаар шууд арга хэмжээ ав

Вэбсайт дээрээ өөрийн бодлогыг худалдан авагч нартаа харуулах мэдэгдлийг тавь. Энэ мэдэгдэлд хоёр зүйл маш чухал: дамжуулсан мэдээллийг хамгаалахад ямар хамгаалалттай болон худалдан авагчийн мэдээллийг юунд ашиглаж юунд ашиглахгуй байх талаар. Ихэнх худалдан авагчид тэдний холбоо барих мэдээллийг гуравдагч этгээдэд задлахгүй гэсэн хэн нэгнээс худалдан авалт хийхдээ илүү сонирхолтой байдаг.


Хамгаалалтаа баталгаажуул

Интернет худалдаанд өөрөө итгэдгээ харуул. Төлбөрийн баталгаажуулалтыг санал болгохыг бод. Энэ нь худалдан авагч нар танай системд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Төлбөрийн хариуцлагыг баталгаажуулах нь интернетээр худалдан авалт хийхэд хамгийн түгээмэл санхүүгийн эрсдэлтэй холбоотой саадыг арилгана.

Хамгаалалтын түүхээ харуул
Ихэнх худалдан авагч нар хамгаалалтыг нэвтлэх явдал ховор тохиолддогийг мэдээд үнэхээр гайхдаг. Хэрэв танай сайтад нэг ч удаа хууран мэхлэх явдал тохиолдоогүй бол түүнийгээ бич. Жишээлбэл интернетээр ном борлуулагч Amazon.com тэдний 3 сая худалдан авагчийн нэг нь ч ном худалдан авсанаас шалтгаалж зээлийн картаа хуурамчаар ашиглуулсан мэдэгдэл гаргаагүйг маш тодорхой илтгэдэг.


Хамгаалалтын үйл явцыг харуул
Худалдан авагчийн мэдээлэл хамгаалагдсан гэдгийг баталгаажуулахад та нэмэлт алхам хийж байгаа бол зочидод түүнийгээ мэдэгд. Жишээлбэл танай хамгаалалтын үйлчилгээ үзүүлэгч хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд долоо хоног тутамд хамгаалалтаа нэвтлэх туршилтын оролдлого хийдэг бол энэ мэдээллийг талбар дээрээ илтгэ. Өөрт байгаа технологио та нэрээр нь нэрлэж болох юм. Хэрэглэгчидийн олонх нь гүйлгээнд оролцсон талуудыг тодорхойлодог Secure Socket Layer (SSL), Secure Electronic Transaction Protocol (SET) болон дижитал гарын үсэгний сертификатуудыг мэддэг.


Хэрэглэгчийн байгууллагуудаас баталгаажуулалт олж ав
Зарим байгууллагууд өөрсдийн бизнесийн стандартыг хангасныг гэрчлэх тэмдгээ интернет дэлгүүрт санал болгодог. Эдгээр тэмдгүүдийн аль нэгийг өөрийн талбар дээрээ харуулах нь хоёр ач холбогдолтой: та бол хууль ёсны бизнес эрхлэгч гэдгийг илэрхилж мөн боломжит хакеруудад "манайхаас холхон бай" гэж хэлнэ.

Статистикийг ашигла
Интернетээр худалдан авалт хийх аюулгүй байдлыг баталгаажуулсан зарим тоог баримтыг цуглуул. Эдгээр статистикийг Gartner Group and Forrester Research гэх мэтийн судалгааны байгууллагуудын Вэбсайтнаас, түүнчлэн компьютерийн салбарын шинэ мэдээлэлд зориулагдсан ZDNet мэтийн Вэбсайтнаас олж авч болно. Та Вэб хуудасаа илүү мэдээллээр дүүргэхийг хүсэхгүй учраас эдгээр статистиктай сайт руу ордог холболт хийж өг.


Өөр сонголтуудаар ханга
Зарим худалдан авагч нар ямар ч баталгаа өгсөн Интернетээр хувийн мэдээллээ хэзээ ч дамжуулдаггүй. Эдгээр худалдан авагчдыг алдахгүйн тулд тэд нэгэнт танай танай компаний саналуудтай интернетээр танилцсан учир танай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах өөр сонголтуудыг тэдэнд санал болго. Танай вэбсайтны нэг хуудас нь факс, утас, эсвэл шуудангаар захиалга өгөхөд зориулагдаж мэдээллийг агуулж болно.

Онлайн борлуулалтанд хэрхэн бэлтгэх


Интернет бол идэвхжүүлэлтийн болон судалгааны гайхамшигтай хэрэгсэл ба үйлчлүүлэгч, худалдан авагчтай холбогдон харьцах суваг юм. Гэхдээ өнөөдрийн зах зээлд жижиг бизнесүүд интернет бодит ашигтай зүйл нь бол интернет худалдаа гэдгийг ойлгож эхэлж байна: өөрийн жижиг бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг Вэб ашиглан борлуулах. Интернет борлуулалт нь бизнесийн зардлыг бууруулж, харилцагчийн хувьд таатай байдлыг нэмэгдүүлж, таны бүтээгдэхүүн үйлчилгээнд дэлхийн зах зээлийн үүд хаалгыг нээж өгдөг.

Онлайн худалдаагаар амжилт олохыг хүсч байвал өөрийн бүтээгдэхүүнээ өрсөлдөөнт орон зайны хаана нь байгааг ойлгож интернет борлуулалтын зорилтоо тодорхой болго. Түүнчлэн виртуал худалдан авагч нартаа хэрхэн хүрэх, тэдний хэрэгцээг хэрхэн хангахаа мэдэх хэрэгтэй. Интернет борлуулалтын аялалаа эхлэхээс өмнө өөрөөсөө дараах таван асуултыг асуу.
  • Миний бүтээгдэхүүн үйлчилгээ интернетээр борлогдох уу?
  • Миний борлуулалтын ерөнхий стратегид миний вэбсайт ямар үүрэг гүйцэтгэх вэ?
  • Өөрийн вэбсайтад ямар онцлог тодорхойлолт, мэдээллийг багтаах вэ?
  • Миний бүтээгдэхүүний хувьд хамгийн тохиромжтой байрлал юу вэ?
  • Вэб борлуулалтынхаа мөнгөө хэрхэн цуглуулж авах вэ?
Миний бүтээгдэхүүн үйлчилгээ интернетээр борлогдох уу?
Бүтээгдэхүүн болгон интернет худалдаагаар борлогдож чадахгүй. Хамгийн их орлого бүрдүүлэх бүтээгдэхүүнүүд бол хэрэглээний бараа (ном, CD, эсвэл видео гэх мэт), технологийн бүтээгдэхүүнүүд (компьютер ба программ хангамж), олоход хэцүү бүтээгдэхүүнүүд эсвэл маш онцгой хэрэглэгчтэй бүтээгдэхүнүүд (жишээлбэл ховор зоос, нарийн гар урлалын бүтээгдэхүүн, орон нутгийн ба тансаг хүнсний зүйлс, эсвэл цуглуулга) байдаг. Ерөнхийдөө бүтээгдэхүүн нь каталог эсвэл бусад шууд сувгаар борлогдож байвал Вэб дээр сурталчлагдаж болно гэсэн үг.

Интернетэд орохоос өмнө өрсөлдөөнийг нарийн шинжил. Хэрэв танай бүтээгдэхүнийг интернетийн том борлуулагч аль хэдийн борлуулж эхэлсэн бол өөрийн вэбсайтаар ашиг олоход бэрхшээлтэй байж болно. Үүний оронд өөрийн зүтгэлээ нарийн орон зайнд чиглүүл. Жишээлбэл хэрвээ та жижиг номын дэлгүүртэй бол таны интернетийн өрсөлдөгч нар Amazon.com, Barnes and Noble зэрэг томчуул байх болно. Харин та өөрийн вэбсайтаа хүүхдийн номны эсвэл бүр хүүхдийн зурагтай номны тэргүүлэгч гэж сурталчилвал илүү борлуулалт хийх боломжтой болж болох юм.

Миний борлуулалтын ерөнхий стратегид миний вэбсайт ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Өөрийн вэбсайтаа хийж эхлэхээс өмнө интернет худалдаагаар чухам юуг гүйцэлдүүлэхийг хүсч байгаагаа бодож үз. Вэб нь худалдааны голлогч хэрэгсэл тань байх уу эсвэл одоогийн орлогын дагавар зүйл байх уу? Энэ нь вэбсайтынхаа агуулгыг тодорхойлоход туслах ба сайтын байршил, бүтээгдэхүүний сонголт, захиалга авч төлбөр хийлгэх зэрэг зүйлсийн талаар шийдвэр гаргахад туслана. Бизнесээ интернет дээр гаргахаа зөвхөн зорилго бүү болго, санхүүгийн тооцооллууд, хүндрэлтэй, санаа зовоож байгаа зүйлсээ шийдвэрлэхэд цаг зарцуул. Энэ баримт нь Вэб худалдаанд оруулсан таны хөрөнгө оруулалт эргэж нөхөгдөнө гэдгийг баталгаажулахад туслана.

Өөрийн вэбсайтад ямар онцлог тодорхойлолт, мэдээллийг багтаах вэ?
Өөрийн вэбсайтын агуулгыг зохион бүтээж байх үедээ худалдан авагч нар худалдан авалт хийхээс өмнө ямар мэдээлэл шаардахыг бодож үз. Танд ихэд таалагдсан Интернет худалдааны сайтуудыг хар. Сайн сайтуудад нийтлэг зүйлс байгааг та баттаяа олж харна. Дүрснүүд нь тод бөгөөд таарсан байх бөгөөд хурдан татаж авагддаг; хайлт хийхэд эвтэйхэн; ба захиалга өгөх алхамууд ойлгомжтой бичигдсэн байна. Өөрийн сайтын агуулга ба боломжуудын талаар санаа авахын тулд өрсөлдөгчдийн сайтуудыг, мөн өөрийн тань бизнестэй холбоогүй ч өндөр орлоготой сайтуудыг үзэж болох юм. Эдгээр вэбсайтууд ямар мэдээлэл, урамшуулал болон баталгаа өгч байж борлуулалтаа явуулж буйг шинжилж ойлголттой болно.

Миний бүтээгдэхүүний хувьд хамгийн тохиромжтой байрлал юу вэ?
Виртуал дэлгүүрийн байршил нь уламжлалт дэлгүүрийн байршлын нэгэн адил чухал. Та өөрийн талбараа интернет их дэлгүүрийн нэгэн хэсэг болгох уу эсвэл бусад борлуулагчдаас бие даасан байлгах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Интернет дээр худалдааны талбай түрээслэн их дэлгүүр ажиллуулсан тэдний олонх нь санаж байсан шигээ амжилттай байсангүй. Гольф эсвэл усан завь гэх мэтийн тодорхой сэдэвтэй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог онцгой дэлгүүрүдийн талбарууд л хэрэглэгчийн сонголтын эрэлт, хурд, таатай боломжийг илүү сайн хангаж чадахаа харуулсан. Бие даасан талбарыг бий болгох нь үйл ажиллагаа, идэвхжүүлэлтэд хамгийн сайн хяналт тавих боломж олгох боловч хамгийн их ажиллагаа шаардана. Худалдан авагч нар хаана байгааг тодорхойлох, тэдэнд хүрэх арга замыг зохион бүтээх, захиалга авалт ба биелүүлэлтийг удирдах шаардлагатай болно.

Вэб борлуулалтынхаа мөнгийг хэрхэн цуглуулж авах вэ?

Интернет дээр худалдан авагч нарын төлбөр төлөлтийг хялбар болгох нь амжилтийн үндэс юм. Зээлийн ба төлбөрийн картууд бол хамгийн энгийн шийдэл. Үүний тулд та карт төлбөрт хүлээн авдаг данс нээлгэх эсвэл та аль хэдийн карт төлбөрт хүлээн авдаг статустай бол Интернетээр төлбөр хүлээн авах зөвшөөрөл авах хэрэгтэй.

Интернет төлбөр борлуулагч ба худалдан авагчийн хувьд таатай ч хэрэглэгчдийн зарим нь интернетээр захиалга өгөхөд одоохондоо хэвшээгүй байж болно. Эдгээр харилцагч нарт төлбөргүй утасаар, факсаар болон мэйлээр захиалга өгөх сонголтуудыг санал болго.

Вэб хуудасны маркетингийн тухай нийтлэг буруу ойлголтууд


Вэб хуудасны маркетингийн талаархи түгээмэл буруу ойлголтууд нилээд байдаг. Энэ нь олон жижиг бизнесийн эздийн хувьд сүр дуулианийг жинхэнэ бодит байдлаас ялгахад төвөгтэй болгодог байна. Хамгийн гол нь Вэб танд үнэхээр хэрэгтэй эсэхийг тодорхойлж, дараа нь түүний маркетингийн хүч бололцоог бүрэн ашиглах аргыг сонгон хэрэглэх явдал юм. World Wide Web буюу Дэлхий Даяарх Сүлжээний талаархи зарим нийтлэг буруу ойлголтыг онлайн маркетингийн программыг хэрхэн үр дүнтэй ашиглах тухай зарим зааварчилгааны хамтаар доор үзүүлэв.

Буруу ойлголт 1: Жижиг бизнес эрхлэгч бүр Вэб хуудастай байх хэрэгтэй


Олон жижиг бизнес эрхлэгчдийн хувьд өөрийн Вэб хуудсыг бий болгож, түүнийгээ байнга сайжруулан ашиглах нь ашигтай байдаг боловч ийм хэлбэрийн маркетинг бүх бизнест тохиромжтой биш гэдгийг ойлгох нь чухал. Доорх нөхцлүүдэд Вэб хуудас ашиглах талаар бодож үзэх хэрэгтэй. Үүнд:
  • Таны худалдан авагчид сүлжээнд холбогддог бол. Хэрэв таны худалдан авагчид Вэб-ээр дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авдаг, эсвэл мэдээлэл авдаг бол та тэнд нь байх хэрэгтэй болно. Харин худалдан авагчид тань мэдээллээ ихэнхдээ бусад эх сурвалжуудаас (бизнесийн лавлахууд, сонин, сэтгүүл, худалдааны үзэсгэлэн болон бусад төрлийн маркетингийн эх сурвалжууд)авдаг бол тэдгээр чиглэлээр нь илүү анхаарч ажилласан нь дээр байж болно.
  • Та үндэсний болон олон улсын хэмжээнд хэрэглэгчдэд түргэн шуурхай, үр дүнтэй хүрэх хүсэлтэй байгаа бол. Вэб маркетинг бол "орон нутгийн" чанартай маркетинг биш. Мөн чанарын хувьд энэ нь өөрөө ихээхэн өргөн цар хүрээтэй зүйл учраас энэ давуу талыг нь ашиглах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээлэхэд Нью-Йоркын захад байрлалтай нэгэн орон байрны гэрээлэгч компанийн хувьд зөвхөн тухайн хязгаарлагдмал зорилтот зах зээлд үйлчлэх тул Вэб хуудасны үр ашгийг бүрэн гаргаж чадахгүй байх нь магад. Харин улиын хэмжээнд түгээж хүргэх үйлчилгээ санал болгож байгаа чихэр борлуулагч компани Вэб-ийн өргөн хамрах хүрээг ашиглах талаар хавьгүй илүү байх талтай.
  • Вэб хуудас тань танай компанийн маркетингийн зорилтууд болон төсөвтэй уялдсан бол. Вэб хуудас нь тухайн компанийн маркетингийн цогц нэгдмэл төлөвлөгөө болон төсвийн нэгэн бүрдэл хэсэг болсон байвал зохино. Ашиглаж буй бүх арга хэрэгсэлийн гол агуулга санаа нь харилцан уялдаатай, тогтмол байх хэрэгтэй.
  • Вэб нь маркетингийн бусад хувилбаруудыг орлохуйц, эсвэл тэдгээрээс илүү үр дүнтэй хэрэгсэл болж байгаа бол. Худалдан авагчид Вэб-ийг ашиглан өөр замаар бол олж авахад хэд хэдэн өдөр, эсвэл долоо хоног орох байсан мэдээллийг шууд хүлээн авах боломжтой болдог. Жишээлбэл гэрэл зурагчин өөрийн авсан зургийн загвар танилцуулгаа Вэб дээрээ тавьсан тохиолдолд боломжит харилцагчдыг Вэб хуудастайгаа танилцахыг хүсэх бөгөөд ингэснээр ажил бүрийн төлөө танилцуулгаа илгээх зардлаас чөлөөлөгдөх юм.
  • Вэб хуудастай байж түүндээ цаг, хөрөнгө зарах боломжтой бол. Вэб хуудас нь байнгын анхаарал шаарддаг зүйл. Та түүнийгээ байнга шинэчилж байх боломжтой юу? Сар бүр шинэ зүйл нэмж оруулж чадах уу? Вэб хуудсаа зүй ёсоор нь хадгалж шинэчлэхэд хангалттай цаг, төсөв зарцуулж чадах уу? Та үүнийг өөрөө хийх боломжгүй бол тусгайлан хүн хөлслөн ажиллуулж болно. Үгүй бол таны хичээл зүтгэл талаар өнгөрөх нь тэр.
Буруу ойлголт 2: Вэб хуудас нь жижиг бизнес эрхлэгчдэд томоохон өрсөлдөгчидтэй өрсөлдөх тэгш боломж олгодог.

Үнэн, мэргэжлийн төвшинд хийгдсэн таны бизнесийг байгаагаас нь том мэт харагдуулж болно. Гэхдээ оновчтой төлөвлөгөө, үр дүнтэй хэрэгжүүлэлтгүй бол Вэб хуудас тань таны бизнесийг бүр жинхэнэ байдлаас нь дордуулан харагдуулж өрсөлдөх чадварыг тань доройтуулах боломжтой.


Вэб-ийг ашиглан мэргэжлийн төвшингөө үзүүл. Мэдлэг чадвараа дэлгэн харуулсанаар та бизнесээ нарийн мэргэжлийн төвшинд тавьж худалдан авагчдыг татах, тэдэнд өөрийн бүтээгдэхүүн үйлччилгээг сонирхох сонирхол төрүүлэх боломжтой болно.


Өөрийн бизнесээ байгаагаас нь том болгон харагдуулах нэг арга бол өөрийн гэсэн домэйн нэртэй болох явдал. "www.yourcompanyname.com" гэсэн хаяг нь Интернэт үйлчилгээ Үзүүлэгч (ИҮҮ) эсвэл ямар нэгэн онлайн үйлчилгээний компанийн дотоод хаягаас(www.yourISP.com/~yourcompanyname)олоход хавьгүй хялбар бөгөөд таны компаний талаар илүү мэргэжлийн имиж төрүүлдэг. Домэйн-ээ бүртгүүлэхэд багахан хөлс төлөх ба таны сайт-ыг бага хэмжээний сарын төлбөртэйгөөр байрлуулах ИҮҮ зөндөө олдоно. Энэ талаар өөрийн ИҮҮ-д хандах хэрэгтэй.


Болгоомжлох ёстой бас нэг зүйл бол хэт их технологи ашиглах гэж оролдох явдал. Ганган хүнд гархи нэмэр гэдгийн адилаар зүгээр л "гоё" санагдсан учраас хэрэглэж болох бүхнийг авчирч наах гэж оролдох нь үнэн хэрэгтээ таны эсрэг ажиллаж болно. Жишээлэхэд нэгэн зөвлөх үйлчилгээний компанийн Вэб хуудас өнөөх алдартай хэдэн хүн уг хуудсыг үзсэнийг харуулдаг "counter" буюу "лангуу"-тай байжээ. Харамсалтай нь энэ нь уг Вэб-ийг цөөн хүн үздэгийг зарлаж тэгсэнээрээ өгч байгаа мэдээлэл нь үнэхээр үнэн зөв үү эсвэл зөвхөн тийм сэтгэгдэл төрүүлэх гэж хэт оролдсон байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Хэрэв тэр лангуу байхгүй байсан бол та тэгж бодолгүй унших байсан байж магадгүй.


Буруу ойлголт 3:
Вэб хуудастай болсоноор танай компанид бөөн үйлчлүүлэгч цутган орж ирнэ
.

Хүмүүс танай Вэб хуудсыг өөрсдөө олно гэж санасаны хэрэггүй. Вэб хуудсандаа зочлох хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд та Интернэтээр болон уламжлалт маркетингийн материалыг ашиглан идэвхтэй идэвхжүүлэлт сурталчилгаа явуулах хэрэгтэй. Доор үүнийг хийх зарим аргуудыг дурдав.

Вэб хуудсаа бүх томоохон хайлтын системүүдэд бүртгүүл. Тухайлбал: Yahoo!, Excite, Infoseek, Lycos and Hotbotгэх мэт. Мөн таны URL буюу сайт-ын нэрийг олон тооны хайлтын систем, мэдээллийн сангуудад бага төлбөртэйгөөр бүртгэдэг үйлчилгээнүүд байдаг. Түгээмэл хэрэглэгддэг нэг нь Үүнд бүртгүүлэх хэрэгтэй. Харин өөрийн сайт-аа эдгээр үйлчилгээнд нэгэнт бүртгүүлсэн тохиолдолд та сайт-аа хэрхэн танилцуулахыг хянах боломжгүй болно.


Хослох бүтээгдэхүүн үйлчилгээтэй өрсөлдөгч бус компаниудтай холбоос, толгой реклам (banner ads) солилц. Холбоо тогтоох хүсэлтэй байгаа сайт-ынхаа Вэбмастерт и-мэйл бичиж харилцан холбоотой ажиллах санал тавь. Энэхүү харилцааг тогтоох нь харилцан ашигтай гэдгийг захиандаа онцлон тэмдэглэ. Link Exchange (Холбоос Солилцоо) зэрэг үйлчилгээнд хамрагдсанаар бусад бизнесүүдтэй холбоо тогтоож өөрийн Вэб хуудас дээр тэдний толгой рекламуудыг тавьсан хэмжээгээрээ тэдний Вэб дээр өөрийнхийгөө тавих боломжтой болно.

Сурталчилгаа танилцуулгын бүх хэрэгсэл дээрээ URL-аа танилцуул. Хэрэглэж байгаа бүх төрлийн реклам, бүтээгдэхүүний танилцуулга, нэрийн хуудас, захианы толгойн дээр Вэб хуудасныхаа хаягийг тавь. Мөн и-мэйлийн гарын үсгийн доор Вэб хаягаа тавьбал худалдан авагчид таны захиан дээрээс шууд Вэб хуудас руу тань орох боломжтой болно.

Monday, August 3, 2009

E-marketing


Интернет бол идэвхжүүлэлтийн болон судалгааны гайхамшигтай хэрэгсэл ба үйлчлүүлэгч, худалдан авагчтай холбогдон харьцах суваг юм. Гэхдээ өнөөдрийн зах зээлд жижиг бизнесүүд интернет бодит ашигтай зүйл нь бол интернет худалдаа гэдгийг ойлгож эхэлж байна: өөрийн жижиг бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг Вэб ашиглан борлуулах. Интернет борлуулалт нь бизнесийн зардлыг бууруулж, харилцагчийн хувьд таатай байдлыг нэмэгдүүлж, таны бүтээгдэхүүн үйлчилгээнд дэлхийн зах зээлийн үүд хаалгыг нээж өгдөг.

Онлайн худалдаагаар амжилт олохыг хүсч байвал өөрийн бүтээгдэхүүнээ өрсөлдөөнт орон зайны хаана нь байгааг ойлгож интернет борлуулалтын зорилтоо тодорхой болго. Түүнчлэн виртуал худалдан авагч нартаа хэрхэн хүрэх, тэдний хэрэгцээг хэрхэн хангахаа мэдэх хэрэгтэй. Интернет борлуулалтын аялалаа эхлэхээс өмнө өөрөөсөө дараах таван асуултыг асуу.

Миний бүтээгдэхүүн үйлчилгээ интернетээр борлогдох уу?

Бүтээгдэхүүн болгон интернет худалдаагаар борлогдож чадахгүй. Хамгийн их орлого бүрдүүлэх бүтээгдэхүүнүүд бол хэрэглээний бараа (ном, CD, эсвэл видео гэх мэт), технологийн бүтээгдэхүүнүүд (компьютер ба программ хангамж), олоход хэцүү бүтээгдэхүүнүүд эсвэл маш онцгой хэрэглэгчтэй бүтээгдэхүнүүд (жишээлбэл ховор зоос, нарийн гар урлалын бүтээгдэхүүн, орон нутгийн ба тансаг хүнсний зүйлс, эсвэл цуглуулга) байдаг. Ерөнхийдөө бүтээгдэхүүн нь каталог эсвэл бусад шууд сувгаар борлогдож байвал Вэб дээр сурталчлагдаж болно гэсэн үг.
Интернетэд орохоос өмнө өрсөлдөөнийг нарийн шинжил. Хэрэв танай бүтээгдэхүнийг интернетийн том борлуулагч аль хэдийн борлуулж эхэлсэн бол өөрийн вэбсайтаар ашиг олоход бэрхшээлтэй байж болно. Үүний оронд өөрийн зүтгэлээ нарийн орон зайнд чиглүүл. Жишээлбэл хэрвээ та жижиг номын дэлгүүртэй бол таны интернетийн өрсөлдөгч нар Amazon.com, Barnes and Noble зэрэг томчуул байх болно. Харин та өөрийн вэбсайтаа хүүхдийн номны эсвэл бүр хүүхдийн зурагтай номны тэргүүлэгч гэж сурталчилвал илүү борлуулалт хийх боломжтой болж болох юм.

Миний борлуулалтын ерөнхий стратегид миний вэбсайт ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Өөрийн вэбсайтаа хийж эхлэхээс өмнө интернет худалдаагаар чухам юуг гүйцэлдүүлэхийг хүсч байгаагаа бодож үз. Вэб нь худалдааны голлогч хэрэгсэл тань байх уу эсвэл одоогийн орлогын дагавар зүйл байх уу? Энэ нь вэбсайтынхаа агуулгыг тодорхойлоход туслах ба сайтын байршил, бүтээгдэхүүний сонголт, захиалга авч төлбөр хийлгэх зэрэг зүйлсийн талаар шийдвэр гаргахад туслана. Бизнесээ интернет дээр гаргахаа зөвхөн зорилго бүү болго, санхүүгийн тооцооллууд, хүндрэлтэй, санаа зовоож байгаа зүйлсээ шийдвэрлэхэд цаг зарцуул. Энэ баримт нь Вэб худалдаанд оруулсан таны хөрөнгө оруулалт эргэж нөхөгдөнө гэдгийг баталгаажулахад туслана.


Өөрийн вэбсайтад ямар онцлог тодорхойлолт, мэдээллийг багтаах вэ?

Өөрийн вэбсайтын агуулгыг зохион бүтээж байх үедээ худалдан авагч нар худалдан авалт хийхээс өмнө ямар мэдээлэл шаардахыг бодож үз. Танд ихэд таалагдсан Интернет худалдааны сайтуудыг хар. Сайн сайтуудад нийтлэг зүйлс байгааг та баттаяа олж харна. Дүрснүүд нь тод бөгөөд таарсан байх бөгөөд хурдан татаж авагддаг; хайлт хийхэд эвтэйхэн; ба захиалга өгөх алхамууд ойлгомжтой бичигдсэн байна. Өөрийн сайтын агуулга ба боломжуудын талаар санаа авахын тулд өрсөлдөгчдийн сайтуудыг, мөн өөрийн тань бизнестэй холбоогүй ч өндөр орлоготой сайтуудыг үзэж болох юм. Эдгээр вэбсайтууд ямар мэдээлэл, урамшуулал болон баталгаа өгч байж борлуулалтаа явуулж буйг шинжилж ойлголттой болно.


Миний бүтээгдэхүүний хувьд хамгийн тохиромжтой байрлал юу вэ?

Виртуал дэлгүүрийн байршил нь уламжлалт дэлгүүрийн байршлын нэгэн адил чухал. Та өөрийн талбараа интернет их дэлгүүрийн нэгэн хэсэг болгох уу эсвэл бусад борлуулагчдаас бие даасан байлгах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Интернет дээр худалдааны талбай түрээслэн их дэлгүүр ажиллуулсан тэдний олонх нь санаж байсан шигээ амжилттай байсангүй. Гольф эсвэл усан завь гэх мэтийн тодорхой сэдэвтэй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог онцгой дэлгүүрүдийн талбарууд л хэрэглэгчийн сонголтын эрэлт, хурд, таатай боломжийг илүү сайн хангаж чадахаа харуулсан. Бие даасан талбарыг бий болгох нь үйл ажиллагаа, идэвхжүүлэлтэд хамгийн сайн хяналт тавих боломж олгох боловч хамгийн их ажиллагаа шаардана. Худалдан авагч нар хаана байгааг тодорхойлох, тэдэнд хүрэх арга замыг зохион бүтээх, захиалга авалт ба биелүүлэлтийг удирдах шаардлагатай болно.


Вэб борлуулалтынхаа мөнгийг хэрхэн цуглуулж авах вэ?

Интернет дээр худалдан авагч нарын төлбөр төлөлтийг хялбар болгох нь амжилтийн үндэс юм. Зээлийн ба төлбөрийн картууд бол хамгийн энгийн шийдэл. Үүний тулд та карт төлбөрт хүлээн авдаг данс нээлгэх эсвэл та аль хэдийн карт төлбөрт хүлээн авдаг статустай бол Интернетээр төлбөр хүлээн авах зөвшөөрөл авах хэрэгтэй.
Интернет төлбөр борлуулагч ба худалдан авагчийн хувьд таатай ч хэрэглэгчдийн зарим нь интернетээр захиалга өгөхөд одоохондоо хэвшээгүй байж болно. Эдгээр харилцагч нарт төлбөргүй утасаар, факсаар болон мэйлээр захиалга өгөх сонголтуудыг санал болго.

Түгээлтийн дөрөвдэх суваг


Энэ юу вэ? уламжлалт худалдаа буюу уламжлалт түгээлтийн сувгийн хувьд хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ шууд харьцахын тулд шуудан, телефон утас зэргийг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ үйл явцад жижиглэн болон бөөний худалдаачид гол үүрэг гүйцэтгэдэг. Бэлэн болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид очихдоо бөөний болон жижиглэнгийн худалдаачин гэсэн олон шат дамжлагыг дамжсанаар эцсийн хэрэглэгчид хүрдэг. Ингэснээрээ бүтээгдэхүүний үнэ өндөр болдог.

Түгээлтийн дөрөвдэх суваг Веб сайт. Үйлдвэрлэгч компани зуучлагчид, жижиглэн худалдааныхнаас захиалга авдаг, тэдэнтэй харилцдаг веб сайттай байхад болно.Тухайн сегментийг хэн нэгэн эзлээгүй бол үйлдвэрлэгч шууд эцсийн хэрэглэгчид хандсан онлайн бизнес эхлүүлж болно.
Уламжлалт түгээлтийн суваг нь олон шат дамжлагатай , олон шат дамжлагынхаа хирээр зардал гаргаж байдаг учир эцсийн хэрэглэгчидэд хүрэхдээ өндөр үнэтэй болж хүрдэг.
Интернет сувгийн нэр хүнд асар өсөж уламжлалт түгээлтийн суваг болон түгээлтийн 4-дэх сувгуудын хооронд зөрчилдөөн үүсэж эхэлж байна.

Зуучлагч нар төрөл бүрээр эсэргүүцнэ. Гэхдээ тэд хэрэгтэй. Зуучлагч бүр өөрөө цахим худалдаа эрхэлж болно.
  • Дэлгүүр, мухлагууд компанийн барааг бойкотлож болно.
  • Гол хэлхээний бүх оролцогчидтой харилцаагаа тасалж болохгүй.
  • Тухайн сегментийг хэн нэгэн эзлээгүй бол үйлдвэрлэгч шууд эцсийн хэрэглэгчид хандсан онлайн бизнес эхлүүлж болно.
  • Үйлдвэрлэгч компани зуучлагчид, жижиглэн худалдааныхнаас захиалга авдаг, тэдэнтэй харилцдаг веб сайттай байхад болно.
Түгээх суваг дахь зөрчилдөөн бүгдэд нь ашиггүй. Өрсөлдөгчид болж хувирна. Тиймээс онлайн бизнесийнхэн ердийн дэлгүүрээс доогуур боловч цохихооргүй үнээр (захын) зардаг.
  • Гол нь шударга, шударга бус өрсөлдөөнийг ялгах.
  • Шударга өрсөлдөж байвал зах зээл өргөсөнө.
  • Хэлхээний оролцогч бүрийн сегментийг нарийн тодорхойлно.
  • Жижиглэнгийнхэн илүү үр дүнтэй худалддаг.
  • Эрэлт хэрэгцээг нийцүүлэхэд тэд чухал үүрэгтэй.
  • Үйлдвэрлэгчид бүх хэрэгцээг хангаж чадахгүй.
  • Хэлхээг л багасгах нь илүү ашигтай.
  • Зөв ажиллавал үйлдвэрлэгч борлуулалтаа хэд дахин өсгөж болдог.
Түгээлтийн суваг дахь зөрчилдөөнийг шийдвэрлэх:
  1. Зах зээлээ хянаж байх: зуучлагчид, жижиглэн худалдаачид өөрсдийн зорилтот зах зээлээ судалж, хамтран хэлэлцэх
  2. Түгээлтийн стратеги боловсруулах: зөрчилдөөн үүссэн тохиолдолд баримтлах стратеги боловсруул, орлох зуучлагчдыг товло
  3. Зөрчилдөөнийг баримтжуулах: зөрчилдөөний бүх үйл явцыг баримтжуул. Шударга бус өрсөлдөөнийг илрүүлсэн тохиолдолд паникт бүү ор, тайван бай
  4. Цаг хугацааны хүрээ тогтоох:ямар нэг эцсийн хугацаа тогтоо. Зөрчилдөөний буруутан энэ хугацаанд арга хэмжээ авахгүй бол хамтран ажиллахаас татгалз.
  5. Үнэт зүйлсийн хэлхээг өөрчлөх. Зөрчилдөөнөөс сэргийлэхийн тулд түгээлтийн хэлхээг өөрчил. Үнэт зүйлсийн хэлхээгээ үнэт зүйлсийн сүлжээ болгон хувирга. Интернет одоогийн зуучлагчдыг үгүй болгож шинэ төрхтэй зуучлагчдыг бий болгоно.
  6. Шинэ төрлийн зуучлагчид. Барааг үндэслэлгүй өндөр үнээр зарж буй зуучлагчид удахгүй алга болно. Интернет хэрэглээ ихсэх тусам шинэ төрлийн зуучлагчид бий болно. Нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэх, үнээ тогтооход Интернетийг ашиглана. Шинэ зуучлагчид янз бүрийн эх сурвалжаас бараа, үйлчилгээ, үнийн мэдээлэл цуглуулж сайтдаа тавина. Хэрэглэгчид бараа эрж хайхдаа илүү хөнгөлөлттэй болж, үнэ буурахад шууд нөлөөлнө.