Sunday, September 20, 2009

Онлайн борлуулалтанд хэрхэн бэлтгэх


Интернет бол идэвхжүүлэлтийн болон судалгааны гайхамшигтай хэрэгсэл ба үйлчлүүлэгч, худалдан авагчтай холбогдон харьцах суваг юм. Гэхдээ өнөөдрийн зах зээлд жижиг бизнесүүд интернет бодит ашигтай зүйл нь бол интернет худалдаа гэдгийг ойлгож эхэлж байна: өөрийн жижиг бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг Вэб ашиглан борлуулах. Интернет борлуулалт нь бизнесийн зардлыг бууруулж, харилцагчийн хувьд таатай байдлыг нэмэгдүүлж, таны бүтээгдэхүүн үйлчилгээнд дэлхийн зах зээлийн үүд хаалгыг нээж өгдөг.

Онлайн худалдаагаар амжилт олохыг хүсч байвал өөрийн бүтээгдэхүүнээ өрсөлдөөнт орон зайны хаана нь байгааг ойлгож интернет борлуулалтын зорилтоо тодорхой болго. Түүнчлэн виртуал худалдан авагч нартаа хэрхэн хүрэх, тэдний хэрэгцээг хэрхэн хангахаа мэдэх хэрэгтэй. Интернет борлуулалтын аялалаа эхлэхээс өмнө өөрөөсөө дараах таван асуултыг асуу.
  • Миний бүтээгдэхүүн үйлчилгээ интернетээр борлогдох уу?
  • Миний борлуулалтын ерөнхий стратегид миний вэбсайт ямар үүрэг гүйцэтгэх вэ?
  • Өөрийн вэбсайтад ямар онцлог тодорхойлолт, мэдээллийг багтаах вэ?
  • Миний бүтээгдэхүүний хувьд хамгийн тохиромжтой байрлал юу вэ?
  • Вэб борлуулалтынхаа мөнгөө хэрхэн цуглуулж авах вэ?
Миний бүтээгдэхүүн үйлчилгээ интернетээр борлогдох уу?
Бүтээгдэхүүн болгон интернет худалдаагаар борлогдож чадахгүй. Хамгийн их орлого бүрдүүлэх бүтээгдэхүүнүүд бол хэрэглээний бараа (ном, CD, эсвэл видео гэх мэт), технологийн бүтээгдэхүүнүүд (компьютер ба программ хангамж), олоход хэцүү бүтээгдэхүүнүүд эсвэл маш онцгой хэрэглэгчтэй бүтээгдэхүнүүд (жишээлбэл ховор зоос, нарийн гар урлалын бүтээгдэхүүн, орон нутгийн ба тансаг хүнсний зүйлс, эсвэл цуглуулга) байдаг. Ерөнхийдөө бүтээгдэхүүн нь каталог эсвэл бусад шууд сувгаар борлогдож байвал Вэб дээр сурталчлагдаж болно гэсэн үг.

Интернетэд орохоос өмнө өрсөлдөөнийг нарийн шинжил. Хэрэв танай бүтээгдэхүнийг интернетийн том борлуулагч аль хэдийн борлуулж эхэлсэн бол өөрийн вэбсайтаар ашиг олоход бэрхшээлтэй байж болно. Үүний оронд өөрийн зүтгэлээ нарийн орон зайнд чиглүүл. Жишээлбэл хэрвээ та жижиг номын дэлгүүртэй бол таны интернетийн өрсөлдөгч нар Amazon.com, Barnes and Noble зэрэг томчуул байх болно. Харин та өөрийн вэбсайтаа хүүхдийн номны эсвэл бүр хүүхдийн зурагтай номны тэргүүлэгч гэж сурталчилвал илүү борлуулалт хийх боломжтой болж болох юм.

Миний борлуулалтын ерөнхий стратегид миний вэбсайт ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Өөрийн вэбсайтаа хийж эхлэхээс өмнө интернет худалдаагаар чухам юуг гүйцэлдүүлэхийг хүсч байгаагаа бодож үз. Вэб нь худалдааны голлогч хэрэгсэл тань байх уу эсвэл одоогийн орлогын дагавар зүйл байх уу? Энэ нь вэбсайтынхаа агуулгыг тодорхойлоход туслах ба сайтын байршил, бүтээгдэхүүний сонголт, захиалга авч төлбөр хийлгэх зэрэг зүйлсийн талаар шийдвэр гаргахад туслана. Бизнесээ интернет дээр гаргахаа зөвхөн зорилго бүү болго, санхүүгийн тооцооллууд, хүндрэлтэй, санаа зовоож байгаа зүйлсээ шийдвэрлэхэд цаг зарцуул. Энэ баримт нь Вэб худалдаанд оруулсан таны хөрөнгө оруулалт эргэж нөхөгдөнө гэдгийг баталгаажулахад туслана.

Өөрийн вэбсайтад ямар онцлог тодорхойлолт, мэдээллийг багтаах вэ?
Өөрийн вэбсайтын агуулгыг зохион бүтээж байх үедээ худалдан авагч нар худалдан авалт хийхээс өмнө ямар мэдээлэл шаардахыг бодож үз. Танд ихэд таалагдсан Интернет худалдааны сайтуудыг хар. Сайн сайтуудад нийтлэг зүйлс байгааг та баттаяа олж харна. Дүрснүүд нь тод бөгөөд таарсан байх бөгөөд хурдан татаж авагддаг; хайлт хийхэд эвтэйхэн; ба захиалга өгөх алхамууд ойлгомжтой бичигдсэн байна. Өөрийн сайтын агуулга ба боломжуудын талаар санаа авахын тулд өрсөлдөгчдийн сайтуудыг, мөн өөрийн тань бизнестэй холбоогүй ч өндөр орлоготой сайтуудыг үзэж болох юм. Эдгээр вэбсайтууд ямар мэдээлэл, урамшуулал болон баталгаа өгч байж борлуулалтаа явуулж буйг шинжилж ойлголттой болно.

Миний бүтээгдэхүүний хувьд хамгийн тохиромжтой байрлал юу вэ?
Виртуал дэлгүүрийн байршил нь уламжлалт дэлгүүрийн байршлын нэгэн адил чухал. Та өөрийн талбараа интернет их дэлгүүрийн нэгэн хэсэг болгох уу эсвэл бусад борлуулагчдаас бие даасан байлгах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Интернет дээр худалдааны талбай түрээслэн их дэлгүүр ажиллуулсан тэдний олонх нь санаж байсан шигээ амжилттай байсангүй. Гольф эсвэл усан завь гэх мэтийн тодорхой сэдэвтэй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог онцгой дэлгүүрүдийн талбарууд л хэрэглэгчийн сонголтын эрэлт, хурд, таатай боломжийг илүү сайн хангаж чадахаа харуулсан. Бие даасан талбарыг бий болгох нь үйл ажиллагаа, идэвхжүүлэлтэд хамгийн сайн хяналт тавих боломж олгох боловч хамгийн их ажиллагаа шаардана. Худалдан авагч нар хаана байгааг тодорхойлох, тэдэнд хүрэх арга замыг зохион бүтээх, захиалга авалт ба биелүүлэлтийг удирдах шаардлагатай болно.

Вэб борлуулалтынхаа мөнгийг хэрхэн цуглуулж авах вэ?

Интернет дээр худалдан авагч нарын төлбөр төлөлтийг хялбар болгох нь амжилтийн үндэс юм. Зээлийн ба төлбөрийн картууд бол хамгийн энгийн шийдэл. Үүний тулд та карт төлбөрт хүлээн авдаг данс нээлгэх эсвэл та аль хэдийн карт төлбөрт хүлээн авдаг статустай бол Интернетээр төлбөр хүлээн авах зөвшөөрөл авах хэрэгтэй.

Интернет төлбөр борлуулагч ба худалдан авагчийн хувьд таатай ч хэрэглэгчдийн зарим нь интернетээр захиалга өгөхөд одоохондоо хэвшээгүй байж болно. Эдгээр харилцагч нарт төлбөргүй утасаар, факсаар болон мэйлээр захиалга өгөх сонголтуудыг санал болго.

No comments: