Sunday, September 20, 2009

Үйлчлүүлэгчдэд Таны вэб сайтад итгэх итгэлийг бий болгох



Интернет худалдааны эргэлт өсч байгаа нь тодорхой боловч олон хүмүүс Интернет худалдаанаас болгоомжилсон хэвээр байна. Тэдний санаа нь хувийн болон санхүүгийн мэдээллийг интернетээр дамжуулахад зовнидог бөгөөд хариуцлагагүй этгээдүүдэд чухал мэдээллүүдээ дэлгэх эрсдэлтэй гэж үздэг. Хүсээгүй имэйлийн кампанит ажиллагаа, хакерууд мэдээлэлд нэвтэрсэн тухай яриа, ёс зүйгүй Вэб худалдааны хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн нэвтрүүлгүүд нь боломжит худалдан авагчдыг улам сүрдүүлдэг.

Худалдан авагч нарын интернет худалдааны талаар бодлыг ойлгож санаа зовж буй зүйлсийг нь шийдвэрлэж өгөх нь таны жижиг бизнесийн Вэб худалдааг амжилтанд хүргэхэд нэн чухал. Интернет худалдан авалтыг туршиж үзэхэд харилцагчдад түлхэц өгөх зарим алхамуудыг энд харууллаа:

Хамгаалалтын талаар шууд арга хэмжээ ав

Вэбсайт дээрээ өөрийн бодлогыг худалдан авагч нартаа харуулах мэдэгдлийг тавь. Энэ мэдэгдэлд хоёр зүйл маш чухал: дамжуулсан мэдээллийг хамгаалахад ямар хамгаалалттай болон худалдан авагчийн мэдээллийг юунд ашиглаж юунд ашиглахгуй байх талаар. Ихэнх худалдан авагчид тэдний холбоо барих мэдээллийг гуравдагч этгээдэд задлахгүй гэсэн хэн нэгнээс худалдан авалт хийхдээ илүү сонирхолтой байдаг.


Хамгаалалтаа баталгаажуул

Интернет худалдаанд өөрөө итгэдгээ харуул. Төлбөрийн баталгаажуулалтыг санал болгохыг бод. Энэ нь худалдан авагч нар танай системд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Төлбөрийн хариуцлагыг баталгаажуулах нь интернетээр худалдан авалт хийхэд хамгийн түгээмэл санхүүгийн эрсдэлтэй холбоотой саадыг арилгана.

Хамгаалалтын түүхээ харуул
Ихэнх худалдан авагч нар хамгаалалтыг нэвтлэх явдал ховор тохиолддогийг мэдээд үнэхээр гайхдаг. Хэрэв танай сайтад нэг ч удаа хууран мэхлэх явдал тохиолдоогүй бол түүнийгээ бич. Жишээлбэл интернетээр ном борлуулагч Amazon.com тэдний 3 сая худалдан авагчийн нэг нь ч ном худалдан авсанаас шалтгаалж зээлийн картаа хуурамчаар ашиглуулсан мэдэгдэл гаргаагүйг маш тодорхой илтгэдэг.


Хамгаалалтын үйл явцыг харуул
Худалдан авагчийн мэдээлэл хамгаалагдсан гэдгийг баталгаажуулахад та нэмэлт алхам хийж байгаа бол зочидод түүнийгээ мэдэгд. Жишээлбэл танай хамгаалалтын үйлчилгээ үзүүлэгч хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд долоо хоног тутамд хамгаалалтаа нэвтлэх туршилтын оролдлого хийдэг бол энэ мэдээллийг талбар дээрээ илтгэ. Өөрт байгаа технологио та нэрээр нь нэрлэж болох юм. Хэрэглэгчидийн олонх нь гүйлгээнд оролцсон талуудыг тодорхойлодог Secure Socket Layer (SSL), Secure Electronic Transaction Protocol (SET) болон дижитал гарын үсэгний сертификатуудыг мэддэг.


Хэрэглэгчийн байгууллагуудаас баталгаажуулалт олж ав
Зарим байгууллагууд өөрсдийн бизнесийн стандартыг хангасныг гэрчлэх тэмдгээ интернет дэлгүүрт санал болгодог. Эдгээр тэмдгүүдийн аль нэгийг өөрийн талбар дээрээ харуулах нь хоёр ач холбогдолтой: та бол хууль ёсны бизнес эрхлэгч гэдгийг илэрхилж мөн боломжит хакеруудад "манайхаас холхон бай" гэж хэлнэ.

Статистикийг ашигла
Интернетээр худалдан авалт хийх аюулгүй байдлыг баталгаажуулсан зарим тоог баримтыг цуглуул. Эдгээр статистикийг Gartner Group and Forrester Research гэх мэтийн судалгааны байгууллагуудын Вэбсайтнаас, түүнчлэн компьютерийн салбарын шинэ мэдээлэлд зориулагдсан ZDNet мэтийн Вэбсайтнаас олж авч болно. Та Вэб хуудасаа илүү мэдээллээр дүүргэхийг хүсэхгүй учраас эдгээр статистиктай сайт руу ордог холболт хийж өг.


Өөр сонголтуудаар ханга
Зарим худалдан авагч нар ямар ч баталгаа өгсөн Интернетээр хувийн мэдээллээ хэзээ ч дамжуулдаггүй. Эдгээр худалдан авагчдыг алдахгүйн тулд тэд нэгэнт танай танай компаний саналуудтай интернетээр танилцсан учир танай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах өөр сонголтуудыг тэдэнд санал болго. Танай вэбсайтны нэг хуудас нь факс, утас, эсвэл шуудангаар захиалга өгөхөд зориулагдаж мэдээллийг агуулж болно.

No comments: