Hiroshi Mikitani 1997 онд MDM нэртэй компани байгуулж, хожим 1999 онд нэрийг нь Rakuten хэмээн сольсон юм. Тэрээр 1988 онд Японы Hitotsubashi их сургуулийг дүүргээд Mizuho банкинд ажиллаж байгаад 1991-1993 онд Харвардын их сургуульд MBA зэрэг авчээ. Тэрээр 1993 онд Японд эргэж ирэн Mizuho банкинд үргэжлүүлэн ажилласан байна. 1995 онд тэрээр өөрийн консалтинг компанийг байгуулахаар банкнаас гарчээ. Тухайн үед ялангуяа Японы нийгэмд залуу хүн нэр хүнд бүхий банкийг орхиод хувийн ажил эхлэнэ гэдэг нилээд зориг гаргасан явдал байв. Тэрээр хаанаас, юунаас эхлэхээ эргэцүүлж байх үедээ Keio их сургуулийн магистр оюутан Shinnosuke Honjo-той нэгдсэн байна. Shinnosuke Honjo хожим "Бидэнд хүн хүч байгаагүй, мөнгө ч байгаагүй. Тиймээс онлайн худалдааны төв байгуулахаар шийдсэн. Бидэнд мөн агуулах байгаагүй. Агуулахтай байхын оронд аль болох олон дэлгүүр өөрсдийн онлайн худалдааны төвдөө элсүүлж, хэрэглэгчдийг татах асуудал гол байлаа. Тэр үед өөрсдийн интернэт дэлгүүрийг байгуулж чадах техникийн мэдлэгтэй худалдаалагчид маш ховор байсан юм. Тэдэнд ердөө бусдын бэлэн интернэт дэлгүүрийн системийг хэрэглэх л ганц боломж байсан юм. Энэхүү худалдаалагчдын мэдлэгийн сул тал нь бидэнд өөрсдийн орон зайг бий болгоход тусласан юм." хэмээн ярьсан байдаг.
Hiroshi Mikitani Америкийн онлайн худалдааны төвийн үйлчилгээнд зориулагдсан программаас татгалзсан юм. Тэрээр орон нутгийн байдалдаа зохицсон программ хангамж байх нь илүү чухал хэмээн үзсэн байна. Hiroshi Mikitani 400 жилийн өмнө Японд чөлөөт зах зээлийг үүсгэх бодлогыг бий болгосон Nobunaga Oda-н санаан дээр тулгуурлан компаний нэрээ Rakuten хэмээн нэрлэжээ. Энэ нэрний үндэс нь япон дээр "rakuichi to rakuza" буюу англи дээр "free markets and free guilds" гэсэн утгатай юм.
Shinnosuke Honjo-гоос гадна 2 инженер программ хангамжыг боловсруулахад гар бие оролцсон бөгөөд тэдний нэг Kazuyoshi Masuda "1997 оны 3 сард Rakuten-д бүтэн цагаар ажилдаг болохоосоо өмнө би өөр газар ажилдаг байсан. Rakuten-д орсоны дараагаар шөнө дунд болтол программ дээрээ ажилдаг болсон юм. Бид маш их шаргуу, хүсэл тэмүүлэлтэй байсан юм. Мөн мөрөөдөлтэй байлаа. Hiroshi Mikitani үргэлж шинэ санаануудыг бидэнд зөвлөж, бид тэр бүрд нь программаа маш их өөрчилж янзалж байсан. Би өөрсдийн энэ байгуулсан зүйлээрээ маш их бахархаж байна. Сандал дээрээ маш сайн унтаж сурсан. 1997 оны 5 сард биднийг Rakuten Ichiba онлайн худалдааны төвөө нээх үед ердөө л 13-хан дэлгүүр бүртгэлтэй байсан юм." хэмээн ярьжээ.
Тэдний бий болгосон энэхүү онлайн худалдааны төвийн программ хангамж болох Rakuten Merchant Server (RMS) нь компьютерийн өчүүхэн мэдлэгтэй хүн ч өөрийн онлайн дэлгүүрийг үүсгэж чадахууцаар зохиогдож чадсан юм.
Ийнхүү гараагаа эхэлсэн Rakuten Ichiba өнөөг хүртэл амжилттай ажилсаар 2007 оны эхний улирлын дүнгээр нийт 19539 гэрээт онлайн дэлгүүртэй болж чаджээ. Мөн тус улиралд давтагдаагүй тоогоор 4.7 сая худалдан авагч тус дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн байна. Rakuten Ichiba онлайн худалдааны төвөөр үйлчлүүлж буй онлайн дэлгүүрүүдийн Rakuten-д төлдөг сарын түрээс нь 50000 ейн юм. Мөн Rakuten компани Rakuten Ichiba-н нэг төрөл болох Rakuten Super Auction нэртэй онлайн дуудлага худалдааны үйлчилгээг 1998 онд эхлүүлсэн бөгөөд энд Rakuten Ichiba дээр гэрээтэй дэлгүүрүүд бараагаа дуудлага худалдаанд оруулж болдог байв. 1999 онд Rakuten Free Auction буюу Японоор Rakuten Furima Auction хэмээх онлайн дуудлага худалдааг нээсэн юм. Энэ нь Yahoo.Japan Auction-ы нилээд том өрсөлдөгч болж хувирчээ. Уг онлайн дуудлага худалдаагаар бараагаа зарах гэж буй хэрэглэгч бараагаа тавихдаа 100 ейн төлөөд, бараагаа зарагдсан тохиолдолд зарагдсан үнийн тодорхой бага хувийг Rakuten-д төлдөг байна. Тус онлайн дуудлага худалдаагаар үйлчлүүлэхэд ямар нэгэн шаардлага байдаггүй бөгөөд ердөө hotmail-ийн ч юм уу Yahoo-гийн ч юмуу и-майл хаягтай байхад л болдог байна.
Rakuten 2006 оны 11 сарын 13-нд Rakuten Furima Auction үйлчилгээгээ зогсоож, 50 орчим сая хэрэглэгчидтэй NTT-н гар утасны компани DoCoMo-той хамтран Rakuten Auction компанийг шинээр байгуулсан. NTT тус Rakuten Auction-ы 40 хувийг худалдаж авсан бөгөөд тус хоёр компаний нэгдсэн онлайн дуудлага худалдааны үйлчилгээ нь Yahoo.Japan Auction болон Yahoo.Japan-ы хамгийн их хувийг эзэмшигч гар утасны Softbank компани хоёрын эсрэг өрсөлдөх нэг тактик боловсруулалт гэж хэлж болно. Энэхүү нэгдлээрээ тэд гар утаснаас онлайн дуудлага худалдаа хийх боломжыг Rakuten Auction-д нэмж өгөг юм.
Rakuten онлайн дуудлага худалдаагаар үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс Rakuten Auction үйлчилгээгээ Аnonymous auction буюу нууцлагдсан онлайн дуудлага худалдааны зарчмаар явуулж эхэлсэн юм. Гэхдээ энэ нууцлагдсан онлайн дуудлага худалдааны зарчим нь гэрээт борлуулагчдын хувьд мөрдөгдөхгүй юм. Гэрээт борлуулагч гэдэгт сар тутам тогтмол мөнгө төлдөг гэрээт дэлгүүр орж байгаа юм. Хэдийгээр аюулгүй байдлыг хангахыг зорьж байгаа ч нууцлагдсан онлайн дуудлага худалдаа нь хэрэглэгчдийн хувьд нилээд бэрхшээл авчираад байгаа юм. Нууцлагдсан онлайн дуудлага худалдаанд зөвхөн You-pack, Pospaket, Registered You-pack гэсэн хүргэлтүүд л Rakuten Auction-д хүлээн зөвшөөрөгдөж байгаа бөгөөд энэ нь нилээд хягаарлагдмал сонголт болж байгаагаас гадна дээр нь нэмэлт 150 ейн төлөгдөж байгаа юм. Ингэснээр хүргэлтийн зардал маш өндөр буюу хамгийн багадаа 550 ейн байхаас гадна "Rakuten Anshin Torihiki" (Rakuten safety trade) зарчмыг дагах шаардлагатай болж байгаа юм. Нууцлагдсан онлайн дуудлага худалдааны энэхүү зарчимын дагуу бол Rakuten бараа зарж байгаа болон худалдан авч байгаа аль аль хэрэглэгчийн мэдээллийг хэн хэнд нь өгөхгүйгээр өөрөө дунд нь зуучилж байгаа юм. Жишээлбэл хэрэглэгч бараагаа захиалаад хүргэлт болон барааны төлбөрөө Rakuten-ы данс руу шилжүүлнэ. Бараагаа зарж буй хэрэглэгчийн зүгээс Rakuten-ы бэлдэж өгсөн захиалгын кодыг хэвлэн, барааны хамтаар Wakayama-д байрладаг Rakuten-руу хүргүүлнэ. Захиалгын код бараа худалдан авч буй хэрэглэгчийн хаягаар солигдон бараанд наагдсанаар эцэст нь бараа хэрэглэгч рүү илгээгддэг байна. Хэрэглэгч бараагаа хүлээж авсаны дараа Rakuten тодорхой хувийн шимтгэлээ авч үлдээд үлдсэн мөнгийг бараагаа зарсан хэрэглэгч рүү банкаар шилжүүлнэ. (Шилжүүлгийн шимтгэл: Sumitomo Mitsui Bank 0 ейн, Japan net bank 32 ейн, бусад банк 210 ейн байдаг байна.) Rakuten-ы зүгээс мөн мөнгө угаах гэх зэргийн гэмт хэрэгүүд гарахаас урьдчилан сэргийлж бараагаа зарсан хэрэглэгчийн мөнгийг 1 сарын дараа шилжүүлдэг байна.
Өнөөдрийг хүртэл Rakuten компани E-Commerce Buisness, Portal and Media Business, Credit and payment Business, Travel Business, Securities Business, Professional Sports Business гэсэн 6 чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд Японы томоохон акул компаниудын нэг болж чадсан юм. Мөн дэлхийн хэмжээнд интернэтийн 10 том компаний 1 болж байгаа юм. Өнгөрсөн улиралд вэбээр нь зочилсон хэрэглэгчдийн давтагдаагүй тоо 56 саяд хүрч Yahoo Japan-ы араас 2-т оржээ. Rakuten-ы E-Commerce Buisness-ийн хүрээнд онлайн худалдааны төв, онлайн дуудлага худалдаа, ил захидлын үйлчилгээ, онлайн голфын үйлчилгээ, онлайнаар ном захиалах үйлчилгээ, онлайнаар аялал, буудал, онгоцны билет, төрөл бүрийн тоглолтын билет захиалах үйлчилгээ, онлайнаар дижитал бүтээгдэхүүн худалдан авах үйлчилгээ гэх зэрэг нийт 14 төрлийн үйл ажиллагаа явагдаж байна.
Rakuten мөн олон улсын хэмжээнд хүрээгээ аль хэдийн тэлж амжаад байгаа юм. Хятадад аялал жуулчлалын тэргүүлэх вэбийн үйлчилгээ явуулдаг Ctrip компаний нилээд хувийг Rakuten авсан юм. Мөн түүнчлэн үйл ажиллагаа нь нилээд амжилттай өсч байсан New York-ын маркетингийн компани LinkShare (www.linkshare.com) - г худалдаж авсан байна.
No comments:
Post a Comment