Интернэт маркетингийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж буй пүүсийн хувьд дараах үндсэн үе шатын дагуу интернэт маркетингийн стратегийг хэрэгжүүлвэл оновчтой юм .
Дээрх үе шатуудыг тус бүрт нь авч үзвэл;
1. Нөхцөл байдлыг шинжилгээ
Нөхцөл байдлын шинжилгээ буюу орчныг судлахдаа интернэт маркетингийг хэрэгжүүлэх дэд бүтэц буюу өндөр хурдаар хандах боломж бүхий вэб сайт, чанартай интернэт үйлчилгээ үзүүлэгч компани бий эсэх, хэрэглэгчдийн интернэтийн сүлжээг ашиглах зан төлөв, онлайнаар худалдаа хийх мэдлэгтэй болсон эсэх, интернэтээр борлуулахад бараа тань хэр зэрэг тохиромжтой эсэх, интернэтээр худалдан авах шийдвэрээ гаргаж буй эсэх, өрсөлдөгчидийн интернэт дэхь үйл ажиллагаа, зорилтот зах зээлийн интернэт хэрэглээг зэргийг судалдаг байна.
2. Интернэт маркетингийг хэрэгжүүлэх зорилго
Интернэт маркетингийг хэрэгжүүлэх зорилго буюу интернэт маркетингийг нэвтрүүлэх шалтгааныг тодорхойлохдоо 5*S*-ийн зарчим буюу 5 үндсэн хэлбэрийн дагуу дэвшүүлдэг байна .
3. Маркетингийн хольцыг бүрдүүлэх
Интернэт маркетингийн хольцын хувьд домэйн нэр буюу вэб хуудасныхаа нэрийг сонгох нь уламжлалт маркетингийн хувьд хувиарлалтын сувгийн талаарх шийдвэрийг гаргахтай ижил зүйл юм.
Домэйн нэр, вэб дизайны талаар шийдвэр гаргах: Зөв оновчтой домэйн нэр нь интернэт маркетингийн амжилтын нэг үндэс бөгөөд интернэт маркетеруудын хувьд оновчтой домэйн нэрийг маш өндөр үнээр худалдаж авдаг байна . Жишээ нь www.business.com 7.5, www.wine.com 2.5 сая доллараар худалдагдсан байна. Оновчтой домэйн нэрийг сонгохын тулд дараах үндсэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй.
Барааны хольц бүрдүүлэлт: Вэб хуудас тань оновчтой домэйн нэр, хэрэглэгчдэд тохиромжтой дизайнтай болчихсон тохиолдолд барааны талаарх шийдвэрээ гаргах шаардлагатай юм. Бараануудыг ерөнхийд нь 3 хэсэгт ангилан авч үзэж болно.
- Нөхцөл байдлын шинжилгээ хийх.
- Зорилгоо дэвшүүлэх
- Маркетингийн хольц бүрдүүлэлт
Дээрх үе шатуудыг тус бүрт нь авч үзвэл;
1. Нөхцөл байдлыг шинжилгээ
Нөхцөл байдлын шинжилгээ буюу орчныг судлахдаа интернэт маркетингийг хэрэгжүүлэх дэд бүтэц буюу өндөр хурдаар хандах боломж бүхий вэб сайт, чанартай интернэт үйлчилгээ үзүүлэгч компани бий эсэх, хэрэглэгчдийн интернэтийн сүлжээг ашиглах зан төлөв, онлайнаар худалдаа хийх мэдлэгтэй болсон эсэх, интернэтээр борлуулахад бараа тань хэр зэрэг тохиромжтой эсэх, интернэтээр худалдан авах шийдвэрээ гаргаж буй эсэх, өрсөлдөгчидийн интернэт дэхь үйл ажиллагаа, зорилтот зах зээлийн интернэт хэрэглээг зэргийг судалдаг байна.
2. Интернэт маркетингийг хэрэгжүүлэх зорилго
Интернэт маркетингийг хэрэгжүүлэх зорилго буюу интернэт маркетингийг нэвтрүүлэх шалтгааныг тодорхойлохдоо 5*S*-ийн зарчим буюу 5 үндсэн хэлбэрийн дагуу дэвшүүлдэг байна .
- SELL: Компаний болон брэнд вэб сайтын уламжлалт хэлбэртэй харьцуулахад илүү уян хатан борлуулалтын сувгийг ашиглан хямд зардлаар бага үнээр хэрэглэгчидэд барааг санал болгох бөгөөд ингэснээр борлуулалтын орлогын хэмжээ нэмэгдэх боломжтой юм. Харин мэдээлэлд чиглэсэн вэб сайтуудын хувьд энэ нь зорилгыг хэрэгжүүлэхдээ зар сурталчилгааны талбараа худалдах, ах дүү вэбүүдийн affiliate программын тусламжтайгаар орлогоо бий болгодог байна. Жишээ нь жижиглэн худалдааны Amazon компани өөрийн вэб сайт руу нь шууд дамжин ирүүлсэн /link/ вэб сайтанд тухайн хэрэглэгчээс орсон орлогын 5%-ийг өгдөг байна .
- SERVE: Хэрэглэгчдийн үнэ цэнийг өсгөх буюу виртуаль барааг хөгжүүлэх, хэрэгчидэд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох, дахин худалдан авалтыг урамшуулах, дэмжих мэдээлээр хангадаг байна.
- SPEAK: Хэрэглэгчдийг шаардлагатай мэдээлэлээр хангах, пүүсд шаардлагатай маркетингийн мэдээллийг онлайн байдлаар цуглуулах. Өөрөөр хэлбэл вэб дээр суурилсан судалгаа, хэлэлцүүлэг, ярилцлага, чатлах зэрэг хэлбэрээр мэдээллийг цуглуулах.
- SAVE: Интернэтийг ашиглан дараах зардлуудыг бууруулах боломжтой байдаг байна. Үүнд хүний нөөцийн зардал, борлуулалтын зардал, зар сурталчилгааны зардал, шинээр бизнес эрхлэхэд гарах зардлыг бууруулах боломжтой байдаг.
- SIZZLE: Онлайн байдлаар компаний болон брэндийн нэр хүндийг өсгөх.
3. Маркетингийн хольцыг бүрдүүлэх
Интернэт маркетингийн хольцын хувьд домэйн нэр буюу вэб хуудасныхаа нэрийг сонгох нь уламжлалт маркетингийн хувьд хувиарлалтын сувгийн талаарх шийдвэрийг гаргахтай ижил зүйл юм.
Домэйн нэр, вэб дизайны талаар шийдвэр гаргах: Зөв оновчтой домэйн нэр нь интернэт маркетингийн амжилтын нэг үндэс бөгөөд интернэт маркетеруудын хувьд оновчтой домэйн нэрийг маш өндөр үнээр худалдаж авдаг байна . Жишээ нь www.business.com 7.5, www.wine.com 2.5 сая доллараар худалдагдсан байна. Оновчтой домэйн нэрийг сонгохын тулд дараах үндсэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй.
- Товчхон буюу бага тэмдэгтээс бүтсэн байх
- Цээжилж тогтооход хялбар байх.
- Компаний нэр болон бизнесийн чиглэлтэй нь уялдаатай байх
- Хэлэх дуудахад хялбар байх
Барааны хольц бүрдүүлэлт: Вэб хуудас тань оновчтой домэйн нэр, хэрэглэгчдэд тохиромжтой дизайнтай болчихсон тохиолдолд барааны талаарх шийдвэрээ гаргах шаардлагатай юм. Бараануудыг ерөнхийд нь 3 хэсэгт ангилан авч үзэж болно.
- Электрон арилжаанд тохиромжтой бараа
- Электрон арилжаа ба уламжлалт арилжаанд тохиромжтой бараа
- Уламжлалт арилжаанд тохиромжтой бараа
- Виртуаль бараа буюу бодитой бус бараа
- Үйлчилгээ
- Бодитой бараа
No comments:
Post a Comment