Интернэт нь дэлхий дахинаа амьдарч буй хүмүүст маш бага зардлаар мэдээлэл түгээх маш том боломжыг олгож өгсөн. Интернетийн хамгийн ач холбогдолтой зүйл нь том жижиг бизнесүүдэд ав адилхан боломж олгосон байдаг. Харин эрхэлж буй аливаа үйл ажиллагаандаа амжилт олох нь интернетийн орон зайд маркетингаа хэрхэн ,яаж үр дүнтэй явуулахаас ихээхэн шалтгаална.
Интернэт маркетинг буюу онлайн маркетинг, интернэт зар сурталчилгаа болон емаркетинг нь холбоотой ойлголтууд бөгөөд энэ нь интернэтээр бүтээгдэхүүн болон үйлчилгээний маркетингийн асуудлыг шийдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл интернэт маркетингийн гол утга санаа нь вэб сайтаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайнаар худалдах процесс юм.
Интернэт маркетингийг олон талаас нь тодорхойлон авч үзвэл: Интернэт маркетингийг маркетингийн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим дээр тулгуурлан тодорхойлбол интернэтийн сүлжээг ашиглан байгууллага маркетингийн үйл ажиллагаагаа хөтлөн явуулахыг хэлэх юм.
Дээрх тодорхойлолтоос харахад интернэт маркетинг нь зөвхөн электрон худалдаа, интернэт зар сурталчилгаагаар хязгаарлагдахгүй бөгөөд кибер орон зайд хэрэглэгчийн үнэ цэнэ, сэтгэл ханамж, ашигт байдлыг бий болгох маркетингийн шинжлэх ухааны нэгэн салбар юм. Энгийн үгээр илэрхийлбэл интернэт маркетинг гэдэг нь интернэт сүлжээний вэб хуудсыг ашиглан маркетингийн функцээ хэрэгжүүлэхийг хэлэх юм. Интернет маркетинг нь сэтгэлгээний ба техникийн хүчин зүйлсийг ашиглан кибер орон зайд хэрэглэгчийн үнэ цэнэ,сэтгэл зүйн ханамж,ашигт байдлыг бий болгохын тулд дизайн, хөгжүүлэлт, сурталчилгаа ба борлуулалтыг нэгтгэн холбож байдаг цогц систем юм.
Интернэт маркетингийн зорилго: Интернэт маркетинг нь интернэтээр дамжуулан дараах зүйлсийг гүйцэтгэх үүрэгтэй.

- Байгууллага бүтээгдэхүүн,үйлчилгээ болон өөрсдийн үйл ажиллагааны тухай мэдээллийг нийтэд дамжуулах.
- Боломжит хэрэглэгч болон тэдгээрийн мөн чанарыг /сэтгэл ханамж, хэрэгцээ,шаардлага, хувийн онцлог/ судлаж хөтлөн явуулах
- Интернэтээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, зар сурталчилгаагаа цацах
- Веб сайтын ашиглалт, үйлчилгээг хэрхэн хянах?
- Үр дүнг веб сайтын ирээдүйн хөгжилд хэрхэн ашиглах?
- Бүтээгдэхүүн ба үйлчилгээгээ хэрхэн оновчтой төлөвлөх асуудлыг шийдвэрлэх нь интернет маркетингийн зорилго юм.
- Зах зээлийнхээ хувьд тэлж глобаль зах зээл дээр гарах
- Кибер орон зай дахь өөрийн виртуаль оффисоо байгуулах
- Шууд маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
- Харилцаа холбооны хувьд тэлэх
- Өрсөлдөөнд давуу талыг олох боломжтой
2 comments:
Блогтоо зөндөө гоё гоё юм бичэж байгаарай. Амжилт
Гоё бичлэг байнаа. Даанч хэтэрхий удаж байгаад уншиж байна даа.
Post a Comment