Электрон бизнесийн үзэл санаа 1970-аад оноос бий болсон. Энэ нэр томъёог 1995 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд электрон бизнес гэдэг нь “бизнесийн чухал үүргүүд, үйл явц, системийг интернэт технологийг энгийн, дэлхийг хамарсан шинжтэй нэгтгэх замаар хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах аюулгүй, уян хатан, иж бүрэн хандлага” юм.
Электрон бизнес гэдэг нь интернэт болон интернэтийн технологийн тусламжтайгаар бизнесийн бүхий л үйл ажиллагааг /боложтой бүгдийг/ онлайн орчинд явуулахыг хэлнэ.
Ер нь электрон бизнесийн түүхийг маш товчоор дараах 4 үед хувааж болох юм .
Электрон бизнес нь анхандаа зөвхөн материаллаг болон материаллаг бус зүйлсийг худалдах үйл ажиллагаа байсан бол үзэл баримтлал, хандлага өөрчлөгдсөнөөр бизнесийн олон үйл ажиллагааг онлайн орчинд хийх боломж нээгдэж илүү өргөн цар хүрээг хамрах болсноор худалдах үйл ажиллагаа нь электрон бизнесийн зөвхөн нэг хэсэг болжээ.
Электрон бизнесийн төрөл: Е-бизнест “Бизнес үйлчлүүлэгчид хэн байх вэ?” гэдгээс хамааран дараах загваруудад ангилан үздэг.

- 1970-аад оны эхэн үе. Энэ үед анхны компьютерүүдийг ашиглан компаниудын арын албаны үйл ажиллагааг, жишээлбэл, цалин бодох, хүний нөөцийн бүртгэл, авлага, өглөгийн бүртгэл, томоохон хэмжээний мэдээллийн санг үүсгэх, түүнтэй холбоотой үйл ажиллагааг автоматжуулах, хөнгөвчлөх зорилгоор ашиглаж байлаа.
- 1980-аад оны эхэн үе. Энэ үеэс эхлэн одоогийн Word, Excel-ийг ашиглан мэдээлэл задлан шинжлэх, судалгаа хийх түвшинд ашиглаж эхэлсэн.
- 1990-ээд оны эхэн үе. Энэ үеэс эхлэн цахим бизнес гэдэг утга нь компаниудын үйл ажиллагаа, маркетингийн талбарт илүү хэрэглэгдэх болсон. Өөрөөр хэлбэл компанийн бүтээмжид шууд нөлөөлж эхэлсэн үе юм.
- 2000 оны эхэн үе. Энэ үеэс эхлэн ложистик болон нийлүүлэлтийн суваг, цахим худалдаа, мэдлэг дээр суурилсан бизнесийн эрин үе эхэлсэн бөгөөд компаниудын хувьд өрсөлдөх давуу талыг олгож эхэлсэн гэж хэлж болно.
Электрон бизнес нь анхандаа зөвхөн материаллаг болон материаллаг бус зүйлсийг худалдах үйл ажиллагаа байсан бол үзэл баримтлал, хандлага өөрчлөгдсөнөөр бизнесийн олон үйл ажиллагааг онлайн орчинд хийх боломж нээгдэж илүү өргөн цар хүрээг хамрах болсноор худалдах үйл ажиллагаа нь электрон бизнесийн зөвхөн нэг хэсэг болжээ.
Электрон бизнесийн төрөл: Е-бизнест “Бизнес үйлчлүүлэгчид хэн байх вэ?” гэдгээс хамааран дараах загваруудад ангилан үздэг.
- В2В (business to business)-бизнесээс бизнест
- B2C (business to consumer)-бизнесээс эцсийн хэрэглэгч хувь хүмүүст
- C2C (consumer to consumer)-олон тооны хувь хүмүүсийн хоорондын бизнес харилцааг хангах
- C2B (consumer to business)-хэрэглэгчийн худалдан авахыг хүсэж буй үнийг боловсруулах систем
- B2A (business to administration)-хувийн компаниуд төрийн байгууллагууд хандаж хэлбэл байгуулах, бизнес хийх систем
- C2A (consumer to administration)-хувь хүмүүс төрийн байгууллагад хандан бизнеси хийх, харилцааг нь хангах систем
- G2B, B2G, G4C, C2G, G2G эдгээр нь шинээр бий болж байгаа
No comments:
Post a Comment