Thursday, June 25, 2009

Вирал маркетингийн тухай товч

"Viral Marketing"-ийн тархалт... сурталчилгаагүйгээр интернет хэрэглэгчдийн онлайн гоо сайхны худалдааны компани болох "eve.com нь сүүлийн үед ганц ч реклам явуулалгүйгээр 5-хан өдХрийн дотор 1000 илүү гүйлгээ хийсэн байна. Нэгэн хэрэглэгч www.eve.com сайт руу орж байгаад гоо сайхны бараа комоороо хямдарч байгааг хараад форумын алдартай сайт болох www.teja.com сайтад сайтын линкийг үлдээснээс болжээ.

Сүүлийн үед үүнтэй адил "Viral Marketing" өргөн дэлгэрч байна. Энэ интернет хэрэглэгчдийн цуурхалыг ашиглах сурталчилгааны арга юм. интернет хэрэглэгчдийн хооронд мэдээлэл вирус мэт хэдхэн хоромд тархдгийг бодон өгсөн нэр юм. Шинээр нээгдэж буй сайтад зочилж байгаа хүмүүсийн 57% нь вирус маркетингийн тусламжтайгаар орж ирсэн гэсэн судлагаа ч байдаг.

Вирал маркетинг нь вирусын өөрийгөө хувилаж олшруулдаг процесстой адилаар бүтээгдэхүүний идэвхижүүлэлтийг хийхэд нийтийн сүлжээг ашигладаг маркетингийн арга хэрэгсэл юм. Энэ нь аман яриаг интернетийн сүлжээний эффектүүдээр дамжуулан цааш олшруулан тараадаг. Вирал идэвхижүүлэлт нь видео клип, flash тоглоомууд, advergame, электрон номнууд, brandable software, зурагнууд, эсвэл текст мессеж хэлбэртэй байж болдог. Вирал маркетингийн гол зорилго нь хүн бүрийг холбосон өргөн боломж бүхий сүлжээг ашиглаж нийтэд хандсан цааш дамжуулагдах өндөр магадлал бүхий Вирал мессеж дэгдээх явдал юм. Вирал маркетинг-г тодорхойлохдоо “нийтийн сүлжээг ашиглан брэнд бүтээгдэхүүн үйлчилгээний ухамсарт нөлөөлөх нөлөөллийг өсгөх тахалтай адилхан үйл явц бүхий маркетингийн арга ажиллагаа юм” хэмээсэн байна. Энэ нь цуурхалыг онлайн орчинд өсгөн нэмэгдүүлдэг ба энэ нь интернетийн сүлжээг ашиглаж маш хурданаар олон тооны хэрэглэгчидэд хурдан дамжуулдагаараа маш ашигтай юм.

Вирал маркетинг нь анх 1996 оны 12 сард Харвордын бизнесийн сургуулийн пропессор Jeffrey Rayport “The Virus of Маркетинг” сэдвээр хичээл зааснаар тодорхойлогдсон. Үүний дараагаар нэр томъёо нь 1997 онд Draper Fisher Jurvetson фирмийн Tim Draper болон Steve Jurvetson нар хэрэглэгчдэд илгээх мэйлд сурталчилгаагаа нэмэж туршсанаас хойш дэлгэрэнгүй болсон.

Үүнээс өмнө Douglas Rushkoff 1994 онд media virus номондоо интернет дэх вирал маркетинг сэдвээр дурдаж байсан. Хэрвээ амархан тусгаж авдаг хэрэглэгч сурталчилгаа бүрийг хүлээн авбал эдгээр хэрэглэгч “халдаагч” болох ба тэгж чадвал бусад амархан тусгаж авдаг хэрэглэгчдэд тархаана гэж таамаглаж байсан. Халдварлагдсан хэрэглэгч бүр нэг амархан хүлээж авдаг дундаж хэрэглэгчээс илүү мэйл илгээдэг, стандарт халдварлагдсан хэрэглэгчүүдийн цаашид тархаах тоо нь чадлынхаа хэрээр өсөн нэмэгдэж, жишээний хэсгийн эхний хэсгийг авдаг логик дарааллаар явдаг.

Өргөн боломжтой нийтийн сүлжээтэй хүмүүсийг таних дүрмийн тухай анх Bob Gerstley Сурталчилгааны судалгааны өөрчлөлт номондоо анх дурдсан. Gerstley marketer-үүдэд туслах вирал маркетинг-н үйл ажиллагааны эффекттэй олон тооны маркетингын судалгаанд өргөн боломжтой нийтийн сүлжээний дүрмүүдийг ашигласан. Үүнийг бас “вирал” гэж нэрлэсэн, учир нь вирустэй адилаар мессежийг түгээдэг. 2004 онд Alpha хэрэглэгч гэсэн ерөнхий ойлголт гарч ирсэн, энэ нь ямарч вирал үйл явц явагдахгүй цөм хэрэглэгчийн гишүүдийг тусгай байлгах боломжтой байдаг ба хамгийн нөлөөтэй төвүүдийг илрүүлдэг. Alpha хэрэглэгчид өнөөдөр тусгаарлагдан тогтоогдсон байдаг ба хөдөлгөөнт утасны сүлжээнд вирал сурталчилгааны хамгийн оновчтой бай болдог.

Вирус мэссэж авсан хүмүүс урамшуулал авахын тулд хэнд ч хамаагүй дахин дахин илгээх тохиолдол ихсэж байна. Энэ тохиолдолд компьютерийн вирус дамжиж байна гэж эндүүрснээр нээж ч үзэлгүйгээр мэйлийг устгах нь элбэг. Иймэрхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд сүүлийн үед вирус маркетинг хэрэгжүүлж буй ААН байгууллагууд дахин илгээх хүмүүсийн тоог 5 хүнээр хязгаарлах зэрэг бодлогыг бэлтгэж байна.

No comments: