Wednesday, July 1, 2009

Интернэт бизнесийн түүхэн хөгжил-4


Жижиг бизнесүүд

Интернэтээр мөнгө олох боломжтой гэж амтай болгон яриад байдаг боловч яг мөнгө олоод байгаа хүн та үзээгүй байж магад. Ямар ч байсан энэ яриа оргүй биш, ортой гэдгийг юуны түрүүнд танд хэлэхэд таатай байна.

Вэбд өөр хэлбэрээр мөнгө олох арга хэлбэр гарч эхэлсэн нь бусад хувь хүний болон олон нийтийн сайтуудыг үй олноор түрэн гарч ирэх нөхцөл болсон юм. Интернэт бизнесийг илүү өргөн хүрээтэй хөгжихөд гол түлхэц болсон хэд хэдэн чухал зүйлүүд гарч ирсээр байсан.

Эдгээрээс дурдвал:

Google Adsense, (Adsense гэдэг нь та өөрийн вэб сайтны ангилал /category/-д тохирсон бусдын зар сурталчилгааг Google-ээр дамжуулан өөрийн вэб сайтдаа байрлуулна. Таны тэр ad дээр хүн дарж орох болгонд та Google-ээс мөнгө авна. Хичнээн та тухайн вэб сайт Google-д хэдийг төлж байгааг мэдэхгүй ч ямар ч байсан Google танд рекламаас олсон мөнгөнийхөө тал хувийг сар бүр төлдөг байна. Энэ нь вэб сайтаа дангаар ажиллуулахын хажуугаар нэмэлт орлогыг зvгээр сууж байгаад олж байна гэсэн үг. ) Affiliate Programs зэрэг жирийн вэб хийгээд түүгээрээ мөнгө хийж болох боломж бүрдсэн нь хүмүүсийн вэб хийх сонирхлыг улам сэргээж, бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохгүй ч тэдгээр програмынхаа тусламжтайгаар мөнгө олдог нэг хэсэг бүлгийг үүсгэсэн байна. Эндээс эхлэн вэб хийлээ л бол мөнгө олох тун амархан гэсэн ойлголт бий болсон юм.

Тэр битгий хэл блог буюу онлайн журнал хийж зүгээр өөрийн үзэл бодол, сэтгэгдлийг бичсэнээр бизнес хийх боломж бүрдсэн юм. Гэхдээ блогийн хамгийн их бизнест оруулсан хувь нэмэр нь юу вэ гэвэл мэдээллийг нэн ялангуяа шинэлэг, бизнесийн мэдээллийг олон нийтэд маш түргэн хугацаанд хүрэх боломж олгосон юм. Mөн маш бага мөнгөөр эсвэл үнэгүй вэбсайт хийх бололцоотой болгосон.

Paypal нь онлайн худалдааг маш амар хялбар болгож өгснөөр жирийн нэгэн вэб эрхлэгч ч өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар худалдах боломж олгосон юм. Урьд нь хэн нэгэн онлайнаар худалдаа эрхлэхийн тулд заавал өөрийн банкаараа дамжуулах ч юм уу эсвэл үнэтэй програм хангамж худалдан авах шаардлагатай байсан бол Paypalыг ашигласнаар энэ бүхэн хялбарчлагдаж вэб эрхлэгч хэдэн код л вэбдээ байрлуулахад л хангалттай байдаг. Тэгээд энэ бүхэн үнэгүйгээс эхлүүлээд маш бага мөнгө төлөөд Paypal-ын баталгаатай, найдвартай, шуурхай үйлчилгээг хүлээн авах боломж бүрддэг байна. Хэрэглэгч онлайн дээрх таны бараа, үйлчилгээг авахыг хүсвэл shopping cart –ндаа авах зүйлээ хийгээд checkout button-ыг дарахад хэрэглэгч таны сайтнаас Paypal руу орж тэнд гүйлгээгээ найдвартай хамгаалалттай нөхцөлд хийгээд буцаж таны сайт руу орно. Paypal гарснаар хувь хүмүүсийн онлайн дээрх бизнес хийх явдал эрс нэмэгдсэн төдийгүй хувь хүмүүс хоорондоо бизнес хийх явдал газар авсан юм. Яагаад гэвэл Paypal-ын өөр нэг онцлог нь та тухайн хүнийхээ Paypal дээрх и-мэйл хаягыг мэддэг байхад тэр хүн рүү мөнгө явуулах эсвэл төлбөрөө нэхэх бүрэн боломжтой байдаг.

Эдгээрийг нэгтгэж хэлвэл 1рт. вэб хийх маш амар хялбар болж, 2рт. вэбээ хийлээ л бол бусдын зар сурталчилгааг төвөггүй сайт дээрээ байрлуулж, 3рт. төлбөр төлөх болон орлогоо хэн нэгнээс авах нь имэйл хаягаа өгөх дайны амархан болсон нь интернэт бизнес тэр дундаа жижиг бизнесүүдийг үй түмээр нь дэлгэрэх үндэс болжээ.

No comments: