Блог гэдэг маань маш энгийнээр интернэт дэхь өөрийн гэсэн хаягтай таны орон зай (хувь хүний вэб сайт) гэж ойлгож болно. Арай дэлгэрүүлвэл, та сонины алга дарам зайд хэдэн үгээ нийтлүүлэх гэж, телевизийн 60 секундэд хэдэн үг хавчуулах гэж юу болдогийг мэдэх байх.
Харин та блогтой болсноор хэнд ч мөнгө төлөхгүй, хэнээс ч хараат бус, хэзээ ч хүссэнээ бичиж, хэлж, үзүүлж болох тийм л нэгэн ид шидийн ертөнцийн эзэн нь болно.
Блогт дараах гол онцлог боломжууд байдаг:
Блог нь зөвхөн хувь хүний тэмдэглэл, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл байгаад зогсохгүй бизнесийн байгууллагуудад маркетингийн нэгэн шинэ суваг, боломж болж байна. Мэдээлэл түгээх, уншигчдаас сэтгэгдэл, дүгнэлт, хүсэлт зэргийг шууд хүлээн авах, үнэ төлбөргүй зэрэг нь түүнийг ажил хэрэгтээ ашиглаж болдог.
Хэрвээ та хувиараа бизнес эрхлэдэг бол өөрийн гэсэн дэлгүүргүй ч хийсэн бүтээгдэхүүнүүдээ блог дээрээ байрлуулан танилцуулж болно. Улмаар захиалга авах ч боломжтой. Хэрвээ танай компани вэб сайттай ч гэсэн өөрийн эрхэлдэг үйл ажиллгааны чиглэлээр үйлчлүүлэгч нартаа заавар, зөвлөгөө өгөх хэрэгтэй бол блогийг ашиглаж болно.

- Хувь хүн блогтой болоход өөрөө нэр сонгож авдаг.
- Хүссэн үедээ блогдоо нийтлэл бичиж түүнийгээ засдаг. Мөн устгах ч боломжтой.
- Нийтлэл бичихэд зураг, дүрстэй мэдээлэл (видео бичлэг) зэргийг оруулах боломжтой
- Өөрийн бичсэн нийтлэлдээ бусдын сэтгэгдэлийг хүлээн авах
- Өөрийн блогийг бусадтай хамтран хөтлөх урилга илгээх. Ингэснээр санаа бодлоороо нэгдсэн, ижил зорилготой хэсэг бүлэг хүмүүс хамтран онлайн сэтгүүл гаргах боломжтой болно.
- Блогийн өнгө, хэлбэр дизайныг хүссэнээрээ сонгох, өөрчлөн засах
- Нийтлэлүүдээс гадна цаг, хуанли, цаг агаарын мэдээлэл гэх мэт өдөр тутам шаардлагатай мэдээллүүдийг ч харуулах боломжтой.
- Өөрийн блогт хичнээн хүн хаанаас зочилсон, ямар нийтлэлийг их уншсан зэрэг статистик үзүүлэлтүүдийг харах боломжтой.
Блог нь зөвхөн хувь хүний тэмдэглэл, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл байгаад зогсохгүй бизнесийн байгууллагуудад маркетингийн нэгэн шинэ суваг, боломж болж байна. Мэдээлэл түгээх, уншигчдаас сэтгэгдэл, дүгнэлт, хүсэлт зэргийг шууд хүлээн авах, үнэ төлбөргүй зэрэг нь түүнийг ажил хэрэгтээ ашиглаж болдог.
Хэрвээ та хувиараа бизнес эрхлэдэг бол өөрийн гэсэн дэлгүүргүй ч хийсэн бүтээгдэхүүнүүдээ блог дээрээ байрлуулан танилцуулж болно. Улмаар захиалга авах ч боломжтой. Хэрвээ танай компани вэб сайттай ч гэсэн өөрийн эрхэлдэг үйл ажиллгааны чиглэлээр үйлчлүүлэгч нартаа заавар, зөвлөгөө өгөх хэрэгтэй бол блогийг ашиглаж болно.
No comments:
Post a Comment