Monday, July 6, 2009

Интернэт дэлгүүр


Интернет дэлгүүр нь цахим худалдааны сонгодог жишээ. Веб сайтын тусламжтайгаар худалдаа хийж буй компани, хувь хүн. Сайт нь барааны каталог, тодорхойлолт, зураг, үнийг агуулахаас гадна online захиалгын тусгай формтой байна. Захиалгын формоор дамжуулан бараагаа захиалж, үнийг төлнө. Үнээ тооцоолно (хүргэх зардал орно). Захиалга ямар шатанд биелэгдэж буй хянах систем байна. Худалдан авагчдын санал сэтгэгдлийн хэсэг, хэлэлцүүлэг байна. Барааны нэр төрөл хэдэн арваас, хэдэн арван мянга байж болно. Худалдан авагч бүрийг тогтоон барихын тулд бүртгэлийн систем байх ёстой. Бүртгүүлээд, бараагаа сагсанд хийгээд илгээх, төлбөр хийх аргаа сонгоно. Эцсийн үнэ гарч ирмэгц баталгаажуулна. Захиалгыг авсны дараа цахим шуудангаар дахин баталгаажуулаад биелүүлнэ. Төлбөрийг бараа авахдаа юмуу онлайн төлбөрийн олон аргуудыг ашиглан хийж болно. Дэлхийн жижиглэн худалдааны 26% онлайн боллоо.
Интернет дэлгүүрийн онцлог
  1. Дэлгүүр орохын тулд хаашаа ч явах шаардлагагүй. Гэхдээ захиалга биелэгдэхийг тодорхой хугацаанд хүлээнэ. Заримдаа дэлгүүрт очоод ирснээс их хугацаа. Өөрийн захиалгын биелэлтийг нягтлах шаардлага тулгарч болно. Маш хурдан хүргэдэг бол амжилт илүү олно.
  2. Дэлгүүрт орохын тулд ямар ч хүч чармайлт шаардлагагүй. Өрсөлдөгчөөр үйлчлүүлэхэд ч хүч чармайлт хэрэггүй. Тиймээс шууд ойлгогдох интерфейс, энгийн, хялбар схем чухал.
  3. Барааны тухай ашигтай мэдээлэл их байх, түүнийг амархан олох боломжтой байх.
  4. Их олон товч дарах шаардлагагүй байх.
  5. Жирийн дэлгүүрт багтахааргүй олон бараа санал болгож чадна. Бараа бүрийн тодорхойлолт, зураг, бүр дуутай дүрс бичлэг байдаг болсон. Гэхдээ барааг гартаа барьж, худалдагчтай ярих боломжгүй. Энэ нь сөрөг тал. Тиймээс э-захиа, чат хөгжиж байгаа. Веб камер ашиглан худалдагчтай шууд харьцаж болдог болсон
  6. Захиалга хийхэд маш амархан, очер дугаар байхгүй нь эерэг тал. Гэхдээ багахан захиалгыг хүргэх нь хүндрэлтэй.
  7. Мэддэг бараагаа шууд авдаг. Тиймээс үнэ нь ердийн дэлгүүрээс хямд байх нь маш чухал.
Интернет дэлгүүрийн бүтэц
Ихэнхдээ дараах бүрдэл хэсэг бүхий бүтэцтэй байдаг:


1. Веб сайт. Бүтэц нь
  • үндсэн хуудас,
  • үнэ , барааны тодорхойлолт, хайлтын систем бүхий барааны каталог,
  • сайтын схем зураглал,бүртгэлийн систем,
  • байнгын үйлчлүүлэгчийг таньж зөвшөөрөх систем,
  • захиалга авах, баталгаажуулах систем,Үйлчлүүлэгчийг дэмжих систем,
  • Түншид зориулсан булан;
  • Форум, хэлэлцүүлэг
2. Захиалга боловсруулах систем;
3. Төлбөрийн систем;

4. Бараа хүргэх систем;
5. Нийлүүлэгчтэй ажиллах систем;
6. Back office;

7. Маркетингийн алба.
Үндсэн хуудас
Браузер дээр сайтын хаягийг хийгээд дарахад үндсэн хуудсанд орно. Гарахад ч адилхан амар. Ингүүлэхгүйн тулд анхаарлыг нь шууд татахаар байх ёстой. Анх зохиохдоо нийлүүлж болохооргүй зүйлсийг нийлүүлж хийхээ сайн бод. Нэг талаас багтаамжийн хувьд “хүнд” байж болохгүй (хурлан ачаалагддаг). Нөгөө талаас дэлгүүрийн лого, нэр, ашигтай мэдээллийн зарлал, ишлэл, тусгай санал, чухал мэдээлэл, барааны каталогийн линкүүд, хайлтын машины интерфейс, маркетингийн ажиллагаа, шинэ барааны мэдээлэл г.м багтсан байх ёстой. Энэ линкүүд дээр дарснаар илүү тодорхой мэдээлэлтэй хуудаст аваачна. Гэхдээ мэдээлэл, графикаар ачаалагдсан байх ёсгүй. Дээрх бүх зүйлс маш шахсан, гэхдээ мэдээлэл сайтай хэлбэрээр тавигдсан байна. Мэдээлэл нь хүний анхаарлыг шууд татахаар дизайн хийнэ.
Барааны каталог
Интернет дэлгүүрийн сайт дээр барааны каталогийн үндсэн бүлгүүд нүдэнд тусах газар байх ёстой. Үндсэн хуудсыг олон зүйлээр дүүргэх хэрэггүй боловч үйчлүүлэгч хаашаа хандахаа шууд ойлгохоор байх ёстой. Хайлтын машиныг бүх хуудсандаа байрлуулах нь зүйтэй. Каталогоор бараагаа сайн ангиж чадах тусам хэрэглэгч дуртай байх болно. Сайхан сэтгэгдэл үлдэнэ. Барааг үйлдвэрлэгч фирм, улс, үнийн интервал болон өөр ямар нэг шинжээр ангилсан байвал олоход бүр амар, хэрэглэгч танай дэлгүүрт дахин дахин орж ирж байх болно. Бараа бүр тодорхой мэдээлэл, зураг, бусад материалтай линкээр холбогдсон байна. Энэ хуудас дээр хамгийн их эрэлттэй барааны талаархи удирдлагын тайлбар, зөвлөгөөг тавьж болно.
Site Map
Сайтын схемийг харуулсан холболт нь хэрэглэгч сонирхсон мэдээллээ олж авахад нь тусалдаг. Ямар ч түвшний хэрэглэгч сайтад ороод бараагаа сонгох, мэдээлэл авах боломжтой, яаж ашиглахаа шууд мэдэхээр хийнэ. Сайтын бүлгүүдийг тодорхой нэрлэж оруулна. Янз бүрийн меню, тусгай линк, сумууд, хуудсаас хуудаст шилжих заалтууд хэлбэрээр хийж болно. Хамгийн сайн хэрэгсэл нь сайтын зураглал байдаг. Том сайтуудад хайлтын машиныг ашиглах нь элбэг.
Хэрэглэгчийг бүртгэх, таньж зөвшөөрөх
Бараа, үйлчилгээ худалдан авахын тулд, цаашид хэрэглэгчтэй харьцаж байхын тулд бага зэрэг мэдээлэл авах шаардлагатай: харилцах мэдээлэл, хүргэх хаяг г.м. Адилтгах зорилгоор login болон нууц үг өгнө. Сайт дээрээ бүртгэлийн систем бий болгоно. Тодорхой талбар үндсэн хууудсан дээр байна. Маягтыг линкээр холбоно. Нууц үгийг ихэвчлэн администратор сонгож e-mail –ээр явуулдаг. Дараа нь өөрөө өөрчлөх боломжтой. Мэдээллийн нууцлалыг хангахын тулд хамгаалалтын тусгай хэрэгсэл, кодчилол ашиглана. (жишээлбэл SSL протокол). Цаашид худалдан авалт хийх бүртээ танигдаж, зөвшөөрөгдөж байх ёстой. Энэ нь үйлчлүүлэгч бүрийнхээ талаар маркетингийн мэдээлэл хөтлөх боломж олгоно. Тухайн хүнд зориулсан сурталчилгаа явуулах, мэдээлэл илгээх боломж олгоно.
Захиалга авах, баталгаажуулах
Захиалгыг үйлчлүүлэгч өөрөө виртуал сагсны тусламжтайгаар хийнэ. Бараа бүрийн ард сагсанд нэмэх товч байна. Үнэн чанартаа сонгосон барааны жагсаалтыг бий болгох систем. Сонгосон нийт барааны үнэ бодогдож гарч ирнэ. Ямар ч үед сонгосон бараагаа сагснаас нэмэх, хасах боломж байна. Сагсанд орсон бараагаа эцэслэн шалгасны дараа төлбөрийн арга, бараа хүргэх арга замыг сонгоно. Үүнд шаардлагатай мэдээлэл гарын дор байна. Тухайлбал: илгээх хаягаас хамааран хүргэх, төлбөр хийх хувилбар бэлэн байна. Үүнийг сонгосноор эцсийн үнийн дүнг авна. Сэтгэлд нийцэж байвал захиалгаа баталгаажуулна. Бараагаа хүлээн авах, төлбөр хийхийн тулд (шууд онлайнаар төлбөр хийгээгүй бол)цаашид юу хийх тухай мэдээлэл гарч ирнэ (менежер утасдах, e-mail хүлээх, бараа хүргэгчийг хүлээх г.м).
Үйлчлүүлэгчдийг дэмжих систем
Хэрэглэгчийг үйлчлэх явцад янз бүрийн асуудал гарч ирж болно (бараа хүргэх ажиллагаа саатах, бараа гэмтэх, гологдол гарах, төлбөр саатах г.м). Энэ бүх асуудлыг үйлчлүүлэгчдийг дэмжих систем шийдэж байдаг. Захиалгыг хэвийн гүйцэтгэж байгаа нөхцөлд веб хуудас дээр захиалгыг ямар шатанд гүйцэтгэж байгаа нь харагдаж байх ёстой: “ачигдсан”, “төлөгдсөн”, “замд яваа”, “буулгасан”, “төлбөр хүлээгдэж байгаа” г.м Хэвийн бус нөхцөл үүсэхэд үйлчлүүлэгчдийг дэмжих системийн ажилтан утсаар юмуу цахим шуудангаар үйлчлүүлэгчтэй холбогдож үүссэн асуудлыг шийддэг.
Түншүүдэд зориулсан булан
Дэлгүүрийн үйлчлүүлэгчид нэгэн зэрэг түнш байж болно. Тэд сайтад шинэ үйлчлүүлэгчдийг татан оруулж, тодорхой худалдаа хийхийг тэдэнд зөвлөж болно. Үүний төлөө дэлгүүр тэдэнд тодорхой комисс төлж байдаг. Түншлэлийн механизмыг цаашид тодорхой үзнэ. Нийлүүлэгч нарт шаардлагатай олон мэдээллийг тавьж болно. Веб сайтдаа тавихгүй байсан ч сүлжээгээ нийлүүлэгчдийн сүлжээтэй холбосон байна.
Захиалга боловсруулах систем
Интернет дэлгүүрийн хэмжээ болон барааны нэр төрлөөс хамааран захиалга боловсруулах янз бүрийн автомат систем ашигладаг. Багахан бараа зардаг эсхүл төрөлжсөн дэлгүүр энэ ажиллагааг автоматжуулах шаардлагагүй ч байж болно. Хүлээн авсан захиалга шууд худалдааны менежерт очиж, тэд цааш нь үйлчлүүлэгчтэй ажиллаж, барааг шалгаж, байхгүй бол үйлдвэр болон бөөний цэгтэй холбогдож, ачуулж, хүргэлт, төлбөрийг хянадаг. Одоохондоо Монголд энэ тохиромжтой. Интернет дэлгүүрийн барааны төрөл олон, захиалга их болох тусам автомат боловсруулалт хэрэгтэй. Автомат систем бараа байгаа эсэхийг өөрөө шалгаж, үйлчлүү-лэгчид хариу мэдээлэл хүргэдэг. Захиалгыг нягтлан дагах, түүний биелэлтийг хэрэглэгчид мэдээлэх ажиллагаа автоматжсан байх нь чухал. Ня-бо, санхүүгийн алба автоматжсан байна.
Төлбөрийн систем
Интернет дахь төлбөр тооцооны асуудал анхнаасаа хурц тавигдсан. Сүүлийн үед төлбөрийн олон систем бий болж байна. Дараа тодорхой үзнэ. Төлбөрийн хэлбэр хоёр үндсэн бүлэгт хуваагдаж байна. Барааг хүлээн авмагц төлөх, урьдчилан төлөх. Бэлэн мөнгөөр төлөх хувилбар дараах тохиолдолд боломжтой: барааг элч хүргэж өгөх, шуудангаар хүлээн авах, интернетээр захиалаад дэлгүүрээс очиж авах. Урьдчилсан төлбөрийг кредит картаар хийх банкны шилжүүлэг, шуудангийн шилжүүлэг, төлбөрийн системээр дамжуулах, төлбөрийн тусгай хэрэгсэл ашиглах, хийсвэр мөнгө ашиглах г.м олон аргаар хийдэг. Үйлчлүүлэгчийг хөнгөвчлөхийн тулд төлбөрийн хувилбарууд, төлбөр хийх алхам бүрийг тусгасан линк байдаг. Банкаар шилжүүлэх, шуудангийн шилжүүлэг хийх бланк сайт дээр байх ба түүнийг хулээж аваад банкинд очиж (шуудан) төлбөрөө хийнэ.
Бараа хүргэх систем
Бараа хүргэх систем нь бүтцийн хамгийн чухал бүрдэл хэсэг. Үүгээр ердийн дэлгүүрээс ялгагдана. Нэг талаас энэ нь нэмэлт үйлчилгээ, нөгөө талаасаа үйлчлүүлэгч болон дэлгүүрийн хоорондох нэмэлт саад (хүргэх хугацаа, найдвартай байдал, нэмэлт зардал г.м). Тиймээс үүнийг тусгайлан анхаардаг. Барааг дараах байдлаар хүргэдэг:
  1. Өөрийн болон бие даасан элч, элчийн албаар;
  2. Шуудангийн байгууллагаар;
  3. Олон улсын элчийн албаар;
  4. Олон улсын шуудангийн албаар;
  5. Шуудангийн хувийн, ашгийн байгууллагаар;
  6. Ачаа тээвэрлэгч мэргэжлийн байгууллагаар.
Интернет дэлгүүрийн статистик
Монгол улс дэлхийн хөгжлөөс эрс хоцрогдсон. Европын жижиглэн худалдааны 23%. АНУ-ын 37% онлайнаар. Манайд жилд 30 орчим сая төгрөгийн худалдаа хийгдэж байна. Одоогоор жинхэнэ утгаараа ажилладаг интернет дэлгүүр монголд байхгүй. 2005 оны эцсээр гэхэд Хөрш Орост 1300 орчим интернет дэлгүүр, БНХАУ-д 780 дэлгүүр, Солонгост 19460 дэлгүүр байна. Баруунд дундаж нэг дэлгүүрт өдөрт 13000 хүн ордог, Орост 3000 орчим хүн. Хамгийн их худалдагддаг барааны төрлийг жагсаавал: гэрийн болон гэр бүлийн бараа; компьютер, интернет; техник; ном; электроник; амралт, спорт; эрүүл мэнд; гоо сайхан; аялал жуулчлал, тээвэр; холбоо; авто, мото; ном зохиол; хөгжим; гэр ахуйн бараа; хүнс; хүүхдийн бараа; аж ахуйн бараа; тоног төхөөрөмж; гутал хувцас; конторын бараа; бэлэг; барилга, засвар; янз бүрийн үйлчилгээ; холимог бараа (онлайн супермаркет)

No comments: