Tuesday, July 21, 2009

Интернэтийн хөгжил Монголд


Саяхан Хэвлэлийн Хүрээлэнгээс явуулсан судалгаагаар, судалгаанд оролцогчдын 22% нь Интернэт хэрэглэдэг болсон нь мэдээлэлийн хэрэгслүүд дотроо телевизийн сувгуудын дараа 2-р байранд орж байгаа үзүүлэлт юм. Энэ нь өмнөх оныхоос даруй 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт бөгөөд бусад мэдээлэлийн хэрэгсэлүүдийн байр суурь 10-30%-иар буурсан байх юм. Тиймээ, интернэт бидний амьдралын салшгүй хэсэг улам бүр болсоор байгааг дээрх судалгаа харуулж байна.

Одоог болтол яг үнэндээ Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн нарийвчилсан судалгаа алга байна. Бидний мэдэж байгаа баттай зүйл бол яг одоогоор Монгол улсад 50 шахам интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд 100000 гаруй бүртгэгдсэн үзүүр хэрэглэгчидтэй байна. Нэг интернэт үзүүр хэрэглэгчийн ард наад зах нь 5-6 хэрэглэгч байгаа гэж бодоход зөвхөн эх орондоо байгаа интернэт хэрэглэгчийн тоо 500 000-д хүрчээ. Мэдээж дэлхий даяар ажиллаж амьдарч байгаа Монголчуудын ихэнх нь интернэтийг өдөр тутмын хэрэглээ болгож чадсан. 1995 онд 1000 гаруйхан байсан интернэт хэрэглэгчийн тоо өнөөдөр лавтайяа 500000 хүрчээ. Гайхамшигтай өндөр үзүүлэлт.


Түүнчлэн бизнесийн зорилгоор ашиглагдаж буй монгол хэлээр гардаг бүртгэлтэй вэб хуудас 5000 орчим байгаа ба өдөр тутам хэдэн арваараа нэмэгдэж байна. Түүнчлэн өдөр тутам мэдээлэлээ шинэчлэж идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг наад зах нь 50 гаруй портал сайт байна. Давхардсан тоогоор өдөр тутам 500000 илүү тооны хандалт монгол хэлээр гардаг сайтуудад хйигдэж байна. Дээр нь үүнээс хэд дахин олон тооны сонирхогчдын бичлэгүүд, блогууд байна. Ийнхүү Монголчууд бид мэдээлэлийн их орон зайд өөрийн гэсэн ул мөрөө үлдээж эхэлж байна. Интернэт хэрэглэгчдийн дийлэнхийг ахлах сургуулийнхан, оюутан залуус, бизнесийнхэн, төрийн байгуулагынхан эзэлж байна.

Түүнчлэн интернэтийн орчин дахь дэлхий даяар баримталдаг ёс жаягууд үйлчилж эхэлж байна.
Интернэтэд нэгэнт эх хэлээр маань хангалттай хэмжээний эх сурвалжууд бүрэлдэж эхэлж байгаа бөгөөд түүнчлэн залуусын гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх замаар дэлхий дахины мэдээллийн их сангаас өөрийн танин мэдэхүй, эрдэм мэдлэгийн сангаа дээшлүүлж байна. Манайхны Интернэт дахь хамгийн түгээмэд хэрэглээ бол мэдээж имэйл юм. Имэйл болон түүний хэрэглүүрүүдийг ашиглан дэлхий аль ч өнцөг буланд байгаа ах дүүтэйгээ саадгүй харилцаж, мөн олон найз нөхөдтэй болох зам нээгдэж байна. Ийнхүү Интернэтийн орчин маань одоогоор бидний Монголчуудад өдөр тутам бүх сонинуудын нийлбэрээс ч хол илүү хэмжээний оролцогчидтой болж, хэрэглэгчдэд өөрийн орчны боломжууд давуу талуудаа мэдрүүлсээр байна. Өдөр тутам салбар хөгжиж, шинэ агуулгуудаар баяжиж, дэлхий дахины хөгжил дэвшилтэй алхам нийлүүлэх боломж олгосоор байна.

Түүнчлэн интернэтийн хөгжлийн үе шатууд болох онлайн худалдаа, интернэт маркетинг, хайлтын систем, онлайн түншлэл гэх мэтийн наад захын ойлголтууд нэвтэрч эхэлж байна. Одоохондоо интернэтийн хамгийн муу зүйл болох интернэт луйвар, эвдлэн сүйтгэх гэх мэт нь хараахан дэлгэрч эхлээгүй байна.

2 comments:

B.Tumennast said...

Ug ni internet olon hun heregledeg bolood internet biznes hugjchihvel neleen hyamd uneer baraa avah bolomjtoi bolno doo. Oiriin jishee bol Korea bna

etvgen said...

Аяндаа их хэрэглэгчтэй болоод ирвэл энэ төрлийн бизнес сайхан хөгжинө дөө :))