Wednesday, July 1, 2009

Вэб хуудасны идэвхжүүлэлт


Вэб хуудсыг идэвхжүүлэх арга хэрэгслийг үндсэнд нь 2 хэсэгт хуваан авч үздэг байна.

  1. Онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүд ашиглах
  2. Уламжлалт идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдийг ашиглах

Онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүд: Онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл буюу интернэт зар сурталчилгааны хэрэгсэл нь уламжлалт идэвхжүүлэлтийн арга хэрэгсэлтэй харьцуулахад дараах үндсэн давуу талуудтай байдаг.
  • Targeted: Энэ онцлог давуу тал нь өргөн хvрээний зар сурталчилгаанд илvv мөнгө хөрөнгө зарцуулахгvйгээр рекламыг зорилгот хэсэг бvлэг хvмvvст хvргэх бvрэн боломжийг олгодог.
  • Interactive: Хэрэглэгчидтэй шууд харилцах. Интернэт рекламыг vзэж сонирхсон хvн vргэлжлvvлэн бараа бvтээгдэхvvн, vйлчилгээний талаар дэлгэрэнгvй мэдээлэл авья гэвэл компанийн вэб сайтаас бvрэн мэдээлэл авах боломжтой. Хэрэв нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол и-мэйл бичиж болдог. Мөн компанийн вэб сайтад хандсан хvмvvсийн тоог найривчлан гаргах, тэднээр товч анкет бөглvvлж мэдээлэл цуглуулах зэрэг давуу талтай.
  • 24 hours: Цаг хугацаа болон газар зvйн хязгаарлалтгvй. Уламжлалт бусад төрлийн реклам сурталчилгааны хэлбэр нь хvмvvст тодорхой цагт хvрдэг бол Интернэт рекламыг 24 цагаар, хэрэглэгч Интернэтэд холбогдсон vед vзvvлэх боломжтой. Мөн дэлхийн аль ч өнцөг булангаас компьютероор дамжуулан холбогдох боломжтой тул энд ямар нэгэн газар зvйн хvндрэл бэрхшээл vvсэхгvй.
  • Creative: Баннер рекламыг өнгө vзэмжтэй, сонин содон байдлаар ямар ч хувилбараар хийж болно.
  • Хямд төсөр: Уламжлалт рекламны сувгийг бодвол Интернэт реклам чанарын ялгаатай бөгөөд харьцангуй хямд.

Онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл
  • Интернэтийн сүлжээний мэдээлэлийн хэт их урсгалаас шалтгаалан хэрэглэгч шаардлагатай вэб сайтаа олоход хүндрэлтэй байдаг. Ийм ч учраас ихэнх вэб сайтууд онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдээс нэр хүндтэй хайлтын системүүдэд бүртгүүлэх аргыг өргөн ашигладаг байна. Хайлтын системийг үндсэнд нь 3 хэсэгт хуваадаг. Үүнд автомат хайлтын систем, директор хайлтын систем, гибрид хайлтын систем юм. Автомажсан хайлтын систем нь вэб сайтын тодорхойлтыг ашиглан өөрөө өөртөө бүртгэн авдаг бөгөөд хайлтын бааз суурийн хувьд бусад хайлтын системээ бодоход өргөн байдаг байна. Директор хайлтын систем нь бүртгүүлэх вэб сайтууд өөрөө буюу хайлтын систем нь өөрсдөө хандан хайлтын бааз сууриа бүрдүүлдэг байна.
  • Өөрийн вэб сайтын үйл ажиллагаатай төстэй болон хэрэглэгч олонтой вэб сайттай ах дүүгийн харилцаа тогтоох буюу линкээ байрлуулах замаар өөрийн вэб сайтаа сурталчилдаг байна.
  • Баннер болон зар сурталчилгааны зай худалдан авах. Нэр хүндтэй хэрэглэгч олонтой вэб сайтуудын зар сурталчилгааны зайг худалдан авах аргаар өөрийн вэб хуудасны идэвхжүүлэлтийг хийдэг байна.
  • POP-Up window. Интернэт рүү хэрэглэгч холбогдож буй тохиолдолд тусгай жижигхэн программ ачаалагдаж вэб сайтны сурталчилгаа хийх аргыг хэлдэг. Гэхдээ энэ арга нь сүүлийн үед төдийлөн тохиромжтой бус аргын тоонд ороод байгаа бөгөөд хэрэглэгчдийн вэб браузерийнхаа тусламжтайгаар энэ цонхыг блоколж болдог болсон.
  • Электрон шууданг ашиглах. Өөрийн зорилтот хэрэглэгчид рүүгээ хандан электрон шуудангаар өөрийн вэб сайт болон бүтээгдэхүүний мэдээлэлийг явуулах. Энэ арга нь зорилтот хэрэглэгчидэдээ хүрч чадсан тохиолдолд үр дүнтэй идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл юм. Гэхдээ мөн л хэрэглэгчид spam гэж нэрлэгдэх хэрэггүй захидлуудаас залхаж түүнийг ирүүлэхийг хориглодог программыг ажилуулах болсон байна. Сүүлийн үед дээрх аргыг арай боловсронгуй байдлаар буюу ямар нэгэн виртуаль бараа худалдан авсан тохиолдолд update буюу сайжруулалт хийх замаар вэбээ сурталчлах болсон байна.
  • Үнэгүй бараа үйлчилгээ, мэдээлэлээр хангах. Үнэгүй бараа үйлчилгээг хэрэглэгчдэд вэб сайтны зүгээс санал болгох бөгөөд түүнтэй зэрэгцэн вэб хуудсынхаа идэхжүүлэлтийн үйл ажиллагааг хийдэг байна.
  • Affilate программ ашиглах. Өөрийн вэб сайт руу нь бусад вэб сайтаас дамжин орж ирсэн байдлаас нь хамааран тухайн вэб сайтанд нь урамшуулал, төлбөр төлөх аргыг хэлэх юм. Ингэснээр ах дүү вэб сайтуудын харилцаа холбоо улам нэмэгдэх харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
  • Вэб дизайн, баннерийн уралдаанд өөрийн вэбээ хуудсаа оролцуулах болон ийм төрлийн уралдааныг зохион байгуулах замаар вэб сайтаа бусдад сурталчлан таниулдаг байна.

Уламжлалт идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл
Уламжлалт байдлаар вэб хуудсынхаа идэвхжүүлэлтийг гүйцэтгэх гэж байгаа бол дараах үндсэн аргуудыг ашиглаж болох юм.
  • Олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл ашиглах. Олон нийтийн телевиз , радио, сонин сэтгүүл, гудамжны самбарыг ашиглан вэб сайтныхаа идэвхжүүлэлтийг хийж гүйцэтгэх.
  • Хэвлэмэл байдлаар буюу компаний ажилчдын нэрийн хуудас, брошюрт вэб сайтын нэрийг оруулах.
  • Мэргэжлийн чиглэлийн сэтгүүл, интернэтийн шар номонд бүртгүүлэх.


No comments: