Monday, June 29, 2009

PR and Blog


21-р зуунд бизнесийн чиг хандлан нилээдгүй өөрчлөгдсөн байгааг бизнес эрхлэгч залуучууд анзаарсан байгаа бизээ. Бид энэхүү блогоороо e-Business-ийн санаа сэдлүүдийг бизнес эрхлэгчиддээ өгч байхаар нээгээд удаагүй байна. За ингээд нэгэн санааг та бүхэнд хүргэе.

Өнгөрөгч хагас сайнд буюу 6-р сарын 23-нд Бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалт болж өнгөрсөн бөгөөд энэ уулзалт дээрээс олж авсан зарим нэг сэтгэгдэлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Уулзалт дээр 4 сэдвээр лекц, семинар зохион байгуулагдсан бөгөөд эдгээрийн нэг нь "Маркетинг ба олон нийттэй харилцах үйл ажиллагаа" гэсэн сэдвээр удирдлагын академийн багш Бөхчулууны Энхболд лекц уншсан юм. Энэ лекцийг сонсохоос өмнө PR гэж юу болох талаар өөрийн уншиж судалсан хүрээнд ерөнхийд нь мэддэг байсан бол одоо арай өргөн хүрээнд ойлгосон төдийгүй өмнө нь бодож байсан бодлоо улам бататгаж авлаа. Энэ маань юу байсан талаар бичихийн өмнө Энхболд багшийн лекцийн хэсгээс ишлэл авъя.


PR мэргэжилтний анхаарах ёстой 3 зорилт:
  • Эерэг үзэл бодол, уур амьсгалыг байнга хадгалж, тогтоон барьж байхад анхаарах
  • Олон нийтийн харилцааны шинэ хандлага, арга хэлбэрийг судлан илрүүлэх
  • Сөрөг уур амьсгал, мэдээллийг цаг алдалгүй судлан тогтоож даамжруулахгүй байх хямралын PR-ийн арга техникийг судлан хөгжүүлэх
PR мэргэжилтний практикт өргөнөөр хэрэгжүүлдэг үүргүүд
  • Боловсруулалт
  • Харилцаа холбоо
  • Бичих найруулах
  • Мэдээлэл
  • Үйлдвэрлэл
  • Тусгай үйл ажиллагаанууд
  • Ярилцлага өгөх
  • Судалгаа болон үнэлгээ
Бидний өмнө нь бодож байсан зүйл бол Blog нь бизнесийн байгууллагаас олон нийттэй харилцах чухал суваг болох юм, үүний тулд тухайн байгууллагын ажилтан өөрөө нийтлэгч байх хэрэгтэй гэж үзэж байсан. Тэгэхээр дээрх 2 гарчигаас хархад "Олон нийтийн харилцааны шинэ хандлага, арга хэлбэрийг судлан илрүүлэх", "Бичих найруулах"-аас эхлээд бүгд л Blog бичих зайлшгүй шаардлагатайг нотолж байна.

Бизнесийн байгууллагын PR мэргэжилтэнүүд Blog бичиж эхэлснээр E-Business-ийн сууриа тавьж байна гэж ойлгож ч болно. Энэ санаагаа дүгнээд хэлхэд Блог нь танай байгуулагын олон нийттэй харьцах нэгэн суваг болох юм. Блог бичсэнээр PR мэргэжилтний бичиж найруулах ур чадвар аяндаа нэмэгдэх болно.

No comments: