Wednesday, July 1, 2009

Шинэ эдийн засгийн үзэл баримтлал


Дижитал эдийн засаг гэдэг нь электрон бизнесээс үүсэн гарч, электрон худалдаагаар худалдагддаг электрон бүтээгдэхүүн дээр суурилсан эдийн засгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, электрон үйлдвэрлэл, менежментийн үйлдлүүдтэй, харилцагч, хэрэглэгчидтэйгээ харьцахдаа болон гүйлгээ хийхдээ Интернэт болон Вэб технологийг ашигладаг бизнес юм.

Дижитал эдийн засаг хэмээх ойлголт нь 20 дугаар зууны сүүлд гарч ирсэн. Николас Негропонте (1995) атом боловсруулахаас бит боловсруулахад шилжиж байна хэмээх зүйрлэлийг хэлж байсан. Тэрээр хуучных нь (жишээ нь, масс, материал, тээвэрлэлт) сул талыг, шинийх нь (жишээ нь, массгүй виртуал байдал, маш хурдан хөдөлгөөн). Сүлжээ нь одоо бидний үеийн гол технологи болоод байна.


Удахгүй компани хоорондын, компани болон үйлчлүүлэгч хоорондын мөн үйлчлүүлэгч болон засгийн газар хоорондын гэрээ хэлцлийн ихэнх нь тэдгээрт оролцогчдын шууд оролцоотойгоор электрон хэлбэрээр хийгдэх болно. Гэрээ байгуулах хурд, үйлчлүүлэгчийн хувийн онцлогт илүү тохирсон үйлчилгээний эрэлт хэрэгцээ компанийг дотоод үйл ажиллагаагаа электрон процесст зайлшгүй шилжүүлэхэд хүргэнэ, тэр байтугай тэд үүний үр дүнг төсөөлөхгүй байлаа ч гэсэн ялгаагүй ийм үйл явдал болно. Компаниуд өрсөлдөгчдийн үйл ажиллагаа үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагын хэмнэл, хүрээлэн буй орчны үргэлжийн өөрчлөлтөд түргэн дасан зохицох нөхцлийг хангаж дотоодын бизнес процессоо үүнд тохируулахад удирдлагын электрон системийг ашиглах болно.

Ашигтай санаачлагыг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс ямар албан тушаалд ажиллаж байгаагаасаа үл хамааран тийм боломжоор хангагдсан байх ёстой. Мэдээллийн эрин зуунд ажиллаж байгаа компанид энэ нь бүр хэрэгтэй: үүний үндэс нь зүгээр л эрүүл саруул сэтгэлгээ юм. Оюуны хөдөлмөр эрхлэгч бүх ажилтан байгууллагын стратегийг гаргахад оролцож байх ёстой. Гэвч бид тодорхой технологи дээр тулгуурлахгүйгээр ийм бодлого явуулж чадахгүй байсан.

Цахим бизнесийн хөгжүүлэх бодлогын альтернатив гэж ярихад дараах хувилбарууд байж болох юм.
Үүнд:
  • Дэд бүтэц – хүн – хэрэглээ
  • Хэрэглээ – хүн – дэд бүтэц
  • Хүн – хэрэглээ – дэд бүтэц

Уян хатан худалдаа: Кибер эдийн засаг дараах хүчин зүйлсийн нөлөөлөлд байдаг.
  • Хэрэглэгчдийн эрэлт өөрчлөгдөх
  • Даяаршил
  • Хувь хүний хэрэгцээг хангахдаа технологи ашиглахыг “эрчтэй худалдаа” гэж нэрлэж
  • Барааны шинж чанар хэрэглэгчээс хамаарах болсон.
  • Үнэ уян хатан, үнийг зах зээл тогтооно. Нэг ижил бараа өөр үнэтэй байж болно

2 comments:

Ruh-u meyyit said...

Greetings from Turkey.Have a nice day.

Anonymous said...

Хэрэгтэй мэдээлэл байна аа. Гэхдээ арай дэлгэрэнгүй бичсэн бол....