Showing posts with label E-business. Show all posts
Showing posts with label E-business. Show all posts

Thursday, July 2, 2009

Google-ийн амжилт


Google-ийг одоо мэдэхгvй хvнгvй болжээ. Хэдхэн жилийн өмнө гарч ирсэн хэрнээ Google гэдэг brand нэр нь “google”-дэх гэж vйл vг болтлоо олны танил болсон юм. Aнх 10-хан ажилчидтайгаар эхэлж байсан энэ жижигхэн компани яаж Yahoo, MSN гэсэн аваргуудыг хол хаян интернэт дэх хайлтын системийг тэргvvлж байна вэ гэдэг нь сонирхолтой. Одоогоор 82,000,000 хvн давтагдан тоологдохгvйгээр сар бvр Google-ээр vйлчлvvлдэг гэсэн тоо байна. (2005 оны байдлаар) Энэ тооны тал хувь нь Америкаас өөр орны vйлчлvvлэгчид юм. Google oдooгooр дэлхийн 100 гаран хэл дээр орчуулагдаж vйлчилдэг бөгөөд цаашдаа ч хvрээгээ улам тэлж бусад орны хэл дээр хайлтын системээ ажиллуулах сонирхолтой байгаа билээ.

Хамгийн сvvлд Хятадад өөрийн vйлчилгээг дуулиантайгаар нээсэн юм.
Интернэт бизнес, маркетинг, зар сурталчилгааг орвонгоор нь өөрчилсөн Adwords, Adsense гэх мэтчилэн мөнгийг бөөн бөөнөөр нь уудалсан бvтээгдэхvvнvvд гаргаснаараа Wall Street дээр нэгж хувьцааных нь vнэ нь $450+ болтолоо өссөн. Одоо жилийнх нь орлого хэдэн саяар биш хэдэн тэрбумаар тоологддог ч сар бvр гаргах сонирхолтой хэрэгцээтэй бvтээгдэхvvнvvд нь нийт хэрэглэгчиддээ vнэгvй хvрдэгээрээ онцлог юм.

Тийм болохоор тvvний өрсөлдөгчид болох Microsoft, Yahoo гэх мэтийн том компаниудад хvндрэлтэй байдаг байна. Хэрвээ та Google –ийн цэвэрхэн нvvр хуудаснаас цааш явж vзээгvй бол та маш их юмнаас хоцорч байна. Google олон янзын бvтээгдэхvvн, vйлчилгээ, лаб ажиллуулаж, ганц хайлтын системээр хязгаарлагдахгvйгээр зар сурталчилгаа, вэб програм, software гээд төрөл бvрт хvчээ vздэг юм.
Google ганц гайхалтай бvтээгдэхvvнvvд гаргадагаараа алдартай биш билээ. Google компани, тvvнийг анхлан байгуулагчид нь компаниа яаж удирдан зохион байгуулдаг нь тvvнийг энэ алдарт бас хvргэсэн гэхэд болно. Тийм учраас Google шиг амжилтанд хvрэхийн тулд Google болон тvvний компанийн зохион байгуулалт, шинж чанараас суралцах хэрэгтэй юм.

Google юугаараа бусдаас өөр вэ?

Өнөөдөр та ажилдаа ирээд юу хийхийг дарга чинь дээрээс тушаах биш та өөрөө шийддэг бол ямар вэ? Жирийн ажилчинаас гарах шинэ сэргэг санааг дэмжин тэд нарыг өөрсдийн project дээрээ ажиллах цаг өгдөг нь Google-ийг өнөөдөр хамгийн шинийг санаачлагч компанийн нэг болгожээ. Сар болгон шахуу шинэ сонин бvтээгдэхvvн гаргаж тvvнийг нь интернэт хэрэглэгчид vнэгvй хэрэглэж чадаж байгаа нь компанийн нэг онцлог юм.

Яаж тэд ингэж өрсөлдөгчидөөсөө тvрvvлээд зогсохгvй гаргаж байгаа бvтээгдэхvvнvvд нь хvмvvсийн хэрэглэх дуртай нь болж зах зээлийг ингэж эзэлж чадаж байна аа? Google-ийн бvх нууцаас биш юмаа гэхэд хэдэн нууцаас өгvvлэх гэж байна.

Ta анхааралтай уншаарай.

Хамгийн нэгдvгээр зэргийн гол чанар бол Google өөрсдийн инженерvvдыг vргэлж сонсдог байна. Тэр битгий хэл тэдэнд өөрсдийн бvтээл дээрээ ажиллах цаг тусад нь гаргаж өгдөг юм. Vvнийг тэд яаж хийсэн бэ? Юуны өмнө тэд ажиллах цагаа хуваарилжээ. Жишээ нь гол хайлтын системийнх нь ажил ажилчидынх нь ажиллах цагийн 70%-ийг эзэлдэг байна. Тэгээд vлдэж байгаа 30%-ийнх нь 20%-д бусад сонирхолтой бvтээгдэхvvнvvд дээр группээрээ ажилладаг бол vлдсэн 10% нь хувь хvний өөрийн бодож сэдсэн ажилдаа зориyлахаар зохицуулагджээ. Ингэж Google ажилчидынхаа санаж сэдэх санаачлагыг өдөөж, vvнийг баталгаажуулж чадсанаар тэднээс шинэ сонин бvтээгдэхvvнvvд vргэлж тасардаггvй байна.

Өөр нэг чухал зvйл бол ажилчидынхаа ажил дээрээ тавтай тухтай байх орчныг vнэхээр сайн бvрдvvлж өгч чадсан явдал юм. Vvнээс жишээ болгон бичвэл vнэгvй хоолны газар, хvvхдийн цэцэрлэг, бассейн, волейболын талбай, массажны газар, угаалгын газар гэх мэт хvний хэрэгцээнд хэрэг болох бvх л зvйлийг ажилчдынхаа тав тухтай ажиллахад зориулан хэрэгцээтэй бvхнийг бvрдvvлжээ.
Хэрэглэгчдийг шууд татаж чаддаг нь нэгдvгээрт vнэгvй хэрэглэх боломжтойгоос гадна шинээр хийж байгаа бvтээгдэхvvнvvдээ эхэлж vйлчлvvлэгчдээрээ хэрэглvvлж vзээд дараа нь тэдний сэтгэгдэл, санал зөвөлгөөгөөр шинэ бvтээгдэхvvнээ vргэлж засч сайжруулдаг явдал юм. Ингэж чадсанаар бэлэн болсон бvтээгдэхvvн хэрэглэгчдийнхээ сэтгэл санаанд нийцсэн сайн бvтээлvvд болдог байна. Google-ийн vйлчилгээнvvд нь хэрэглэгчдэд учирдаг төвөгтэй асуудлуудыг шийдэхэд чиглэдэг бөгөөд vvн дээр бvх бизнесийн vйл ажиллагаагаа төвлөрvvлдэг байна.

Интернэтийн хөгжил


Интернэт гэгч нь, хүчээ авах тусмаа улам олон хүнд улам олон мэдээллийг хүргэх чадвартай орон зайг үүсгэдэг дийлдэшгүй дауу талтай. Энэ их хүч чадлаараа интернэт нь мэдээллийг үйлдвэрлэгч ямар ч том телевиз, ямар ч том сонины компаний орших, эс оршихийг шийдэх чадалтай болж байна.

Жишээ нь, Гүүгл бол хайлтын системийн компани гэгддэг ч тоо томшгүй олон мэдээллийг хэрэглэгчдэд түгээдгээрээ мэдээллийн компанийн үүргийг гүйцэтгэдэг. Гүүглийн хайлтанд гарч ирэхгүй болох явдлыг "Google Ban" буюу "Гүүгл-ээс цөлөгдөх" гэж нэрлэдэг бөгөөд, хэрвээ ингэвэл тэр зүйл Интернэтээс ул мөргүй алга болсонтой адил гэж хэлэхэд бараг буруудахгуй биз ээ. Хичнээн том телевиз ч тэр, том сонин ч тэр, энэхүү хүчирхэг хайлтын системээс цөлөгдвөл интэрнэтэд амьд үлдэхгүй. Үүнээс үзэхэд, хайлтын систем нь мэдээллийн түгээлтийг удирдан зохицуулж, улмаар бусдын орших эс оршихийг шийдэх чадалтай мэдээллийн компани гэсэн үг юм. Энэ мэтчилэн, түгээгч нь үйлдвэрлэгчээ сүрдүүлэх чадвартай байх үзэгдэл интернэтэд цөөнгүй дайралддаг.

Үүний бас нэг жишээ нь YouTube.com юм. YouTube дээр өөрсдийнх нь видеог дураараа тавьж, зохиогчийн эрхийг нь зөрчсөнд уурласан ч гэсэн, YouTube дээр хүмүүс сонирхож, үзэж байгаа нь эргээд өөрсдийг нь сурталчилж байгааг ойлгосон дуу бичлэгийн компаниуд болон телевизүүд өөрсдийнхөө барааг чөлөөтэй хэрэглэхийг YouTube-д зөвшөөрсөн тохиолдол нилээдгүй гарч байна.

YouTube-ийн хэрэглэгчдийн ихэнхи нь үүнийг "Шинээр гарч ирж байгаа жижиг компанийг томчуул тоож авч хэлэлцэхгүй байгаа биз" хэмээн бодож байж ч магадгүй. Гэвч үнэн хэрэг дээрээ тэр томчуул нь YouTube-г , өөрсдийнх нь юмыг дур зоргоороо ашиглаж байгаад ундууцаж байгаа ч, тэр бухимдлаа даран байж гар барьж сайндахаас өөр аргагүй компани гэж үзсэндээ энэ буултыг хийж байгаа билээ. YouTube-г шүүхэд өгч заргалдсан ч дийлэх эсэх нь тодорхойгүй, дийлчихдэг юмаа гэхэд YouTube-тэй адил компаниуд дараа дараагаасаа хэдэн арваараа, хэдэн зуугаараа дахиад л гарч ирнэ.

Сонингийн нийтлэл ч мөн адил. ГүүглНюүс дээр өөрсдийнхөө нийтлэлүүдийг гаргуулсанаар уг сонины вэб сайтад хандах хандалт ихэснэ. Харин ГүүглНюүс дээр гарч ирэхгүй бол уг сонины ирээдүй ч тун бүрхэг болно доо.

Номны тухайд ч дээрхтэй яг адил. Хамгийн том онлайн номын дэлгүүр болох Амазоны гэдэнг хөдөлгөж "бан"-дуулсан ном хит болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Амазон.ком одоо дан ганц ном биш, дуу хөгжим, тоглоом, сонин сэтгүүлээс авахуулаад гутал хувцас, software, hardware хүртэл зардаг болсон. Үйлдвэрлэгчээс илүү түгээгч нь эрх мэдэлтэй болсон одоо үед Амазон улам хүчээ авах нь дамжиггүй. Японд одоо хүчээ авч буй онлайн их дэлгүүр Ракүтэн-д дэлгүүр нээж чадахгүй л бол онлайн дэлгүүр ажиллуулах тухай бодох ч хэрэггүй болж байна.

Wednesday, July 1, 2009

Шинэ эдийн засгийн үзэл баримтлал


Дижитал эдийн засаг гэдэг нь электрон бизнесээс үүсэн гарч, электрон худалдаагаар худалдагддаг электрон бүтээгдэхүүн дээр суурилсан эдийн засгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, электрон үйлдвэрлэл, менежментийн үйлдлүүдтэй, харилцагч, хэрэглэгчидтэйгээ харьцахдаа болон гүйлгээ хийхдээ Интернэт болон Вэб технологийг ашигладаг бизнес юм.

Дижитал эдийн засаг хэмээх ойлголт нь 20 дугаар зууны сүүлд гарч ирсэн. Николас Негропонте (1995) атом боловсруулахаас бит боловсруулахад шилжиж байна хэмээх зүйрлэлийг хэлж байсан. Тэрээр хуучных нь (жишээ нь, масс, материал, тээвэрлэлт) сул талыг, шинийх нь (жишээ нь, массгүй виртуал байдал, маш хурдан хөдөлгөөн). Сүлжээ нь одоо бидний үеийн гол технологи болоод байна.


Удахгүй компани хоорондын, компани болон үйлчлүүлэгч хоорондын мөн үйлчлүүлэгч болон засгийн газар хоорондын гэрээ хэлцлийн ихэнх нь тэдгээрт оролцогчдын шууд оролцоотойгоор электрон хэлбэрээр хийгдэх болно. Гэрээ байгуулах хурд, үйлчлүүлэгчийн хувийн онцлогт илүү тохирсон үйлчилгээний эрэлт хэрэгцээ компанийг дотоод үйл ажиллагаагаа электрон процесст зайлшгүй шилжүүлэхэд хүргэнэ, тэр байтугай тэд үүний үр дүнг төсөөлөхгүй байлаа ч гэсэн ялгаагүй ийм үйл явдал болно. Компаниуд өрсөлдөгчдийн үйл ажиллагаа үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагын хэмнэл, хүрээлэн буй орчны үргэлжийн өөрчлөлтөд түргэн дасан зохицох нөхцлийг хангаж дотоодын бизнес процессоо үүнд тохируулахад удирдлагын электрон системийг ашиглах болно.

Ашигтай санаачлагыг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс ямар албан тушаалд ажиллаж байгаагаасаа үл хамааран тийм боломжоор хангагдсан байх ёстой. Мэдээллийн эрин зуунд ажиллаж байгаа компанид энэ нь бүр хэрэгтэй: үүний үндэс нь зүгээр л эрүүл саруул сэтгэлгээ юм. Оюуны хөдөлмөр эрхлэгч бүх ажилтан байгууллагын стратегийг гаргахад оролцож байх ёстой. Гэвч бид тодорхой технологи дээр тулгуурлахгүйгээр ийм бодлого явуулж чадахгүй байсан.

Цахим бизнесийн хөгжүүлэх бодлогын альтернатив гэж ярихад дараах хувилбарууд байж болох юм.
Үүнд:
  • Дэд бүтэц – хүн – хэрэглээ
  • Хэрэглээ – хүн – дэд бүтэц
  • Хүн – хэрэглээ – дэд бүтэц

Уян хатан худалдаа: Кибер эдийн засаг дараах хүчин зүйлсийн нөлөөлөлд байдаг.
  • Хэрэглэгчдийн эрэлт өөрчлөгдөх
  • Даяаршил
  • Хувь хүний хэрэгцээг хангахдаа технологи ашиглахыг “эрчтэй худалдаа” гэж нэрлэж
  • Барааны шинж чанар хэрэглэгчээс хамаарах болсон.
  • Үнэ уян хатан, үнийг зах зээл тогтооно. Нэг ижил бараа өөр үнэтэй байж болно

Электрон бизнес


Электрон бизнес (e-бизнес) гэдэг нь олон зүйлийг агуулсан маш өргөн ойлголт байдаг. Товчхондоо э-бизнес нь мэдээллийн технологи ашиглан хийгддэг бизнес. Электрон арилжаа (э-арилжаа), электрон төлбөр тооцоо (э-төлбөр тооцоо) гэсэн вэб технологид суурилсан бизнесүүд нь э-бизнесийн нэгээхэн хэсэг юм. Э-бизнесийн бусад бизнесээс ялгагдах хамгийн гол бөгөөд амин чухал чанар нь интернет дээр хийгддэгт оршино. Бизнес хийгдэх, үйл ажиллагаа явагдах зарчим ердийн бизнестэй адил, өөрөөр хэлбэл цоо шинэ зүйл мэтээр бусад бизнесээс салгаж ойлгож болохгүй. Харин бизнесийн шинэ загвар гэж хэлж болох юм. Учир нь уламжлалт бизнесээс ялгаатай тал нь орон зай цаг хугацаа хамааралгүйгээр бизнес глобал орчинд хийгддэг.

Үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгч-бараа нийлүүлэгчид, үйлдвэрлэгч-хэрэглэгч, үйлдвэрлэгч-худалдагч хоорондох харилцааг ойртуулж, элдэв шат дамжлагыг цөөрүүлж, бизнесийн уялдаа холбоог сайжруулж байна.

Худалдан авсан бараа үйлчилгээний төлбөрийг электрон аргаар гүйцэтгэх тухай санаа бол цоо шинэ зүйл огт биш билээ. Бүхэлдээ биш ч нэгээхэн хэсэг нь электрон аргаар гүйцэтгэгдэж байгаа төлбөр тооцооны хэрэгслүүдийг бид өдөр бүр л харж байдаг билээ. 1970-аад оны эцэс, 80-аад оны эхэн үеэс эхлээд төлбөр тооцооны хэрэгсэл маш бага ч тодорхой хэмжээгээр компьютерийн сүлжээгээр дамжих болж эхэлсэн. Харин Интернет бий болсон нь бүх зүйлийг үндсээр нь өөрчилсөн юм. Интернетийн сүлжээнд холбогдсон компьютерийн тоо гэхэд л өнөөдөр хэдэн арван саяар тоологдож байна. Төлбөр тооцоог бэлэн бусаар гүйцэтгэхэд мэдээллийн технологи, компьютерийн сүлжээ ихээхэн үүрэг гүйцэтгэх болжээ. Өөрөөр хэлбэл энэ технологи хүн төрөлхтний түгээмэл хэрэглээ болж чадсан.

ХХI зууныг мэдээллийн зуун болно гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн энэ үед манай орны хувьд интернетийн орчин дахь програмчлал, мэдээллийн технологи нь бусад оронтой харьцуулахад хөгжиж байгаа, орчин үеийн интернетийн програмчлалын шилдэг технологиудыг ашиглаж хийсэн бүтээл цөөнгүй байгаа нь сайшаалтай хэрэг юм. Интернетийн орчинд мэдээлэл дамжуулах болон програмчлах орчин үеийн дэвшилтэт технологийг судлах, нэвтрүүлэх ажил нь манай орны хувьд чухал ач холбогдол бүхий зайлшгүй асуудал юм.

Интернэт бизнесийн түүхэн хөгжил-4


Жижиг бизнесүүд

Интернэтээр мөнгө олох боломжтой гэж амтай болгон яриад байдаг боловч яг мөнгө олоод байгаа хүн та үзээгүй байж магад. Ямар ч байсан энэ яриа оргүй биш, ортой гэдгийг юуны түрүүнд танд хэлэхэд таатай байна.

Вэбд өөр хэлбэрээр мөнгө олох арга хэлбэр гарч эхэлсэн нь бусад хувь хүний болон олон нийтийн сайтуудыг үй олноор түрэн гарч ирэх нөхцөл болсон юм. Интернэт бизнесийг илүү өргөн хүрээтэй хөгжихөд гол түлхэц болсон хэд хэдэн чухал зүйлүүд гарч ирсээр байсан.

Эдгээрээс дурдвал:

Google Adsense, (Adsense гэдэг нь та өөрийн вэб сайтны ангилал /category/-д тохирсон бусдын зар сурталчилгааг Google-ээр дамжуулан өөрийн вэб сайтдаа байрлуулна. Таны тэр ad дээр хүн дарж орох болгонд та Google-ээс мөнгө авна. Хичнээн та тухайн вэб сайт Google-д хэдийг төлж байгааг мэдэхгүй ч ямар ч байсан Google танд рекламаас олсон мөнгөнийхөө тал хувийг сар бүр төлдөг байна. Энэ нь вэб сайтаа дангаар ажиллуулахын хажуугаар нэмэлт орлогыг зvгээр сууж байгаад олж байна гэсэн үг. ) Affiliate Programs зэрэг жирийн вэб хийгээд түүгээрээ мөнгө хийж болох боломж бүрдсэн нь хүмүүсийн вэб хийх сонирхлыг улам сэргээж, бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохгүй ч тэдгээр програмынхаа тусламжтайгаар мөнгө олдог нэг хэсэг бүлгийг үүсгэсэн байна. Эндээс эхлэн вэб хийлээ л бол мөнгө олох тун амархан гэсэн ойлголт бий болсон юм.

Тэр битгий хэл блог буюу онлайн журнал хийж зүгээр өөрийн үзэл бодол, сэтгэгдлийг бичсэнээр бизнес хийх боломж бүрдсэн юм. Гэхдээ блогийн хамгийн их бизнест оруулсан хувь нэмэр нь юу вэ гэвэл мэдээллийг нэн ялангуяа шинэлэг, бизнесийн мэдээллийг олон нийтэд маш түргэн хугацаанд хүрэх боломж олгосон юм. Mөн маш бага мөнгөөр эсвэл үнэгүй вэбсайт хийх бололцоотой болгосон.

Paypal нь онлайн худалдааг маш амар хялбар болгож өгснөөр жирийн нэгэн вэб эрхлэгч ч өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар худалдах боломж олгосон юм. Урьд нь хэн нэгэн онлайнаар худалдаа эрхлэхийн тулд заавал өөрийн банкаараа дамжуулах ч юм уу эсвэл үнэтэй програм хангамж худалдан авах шаардлагатай байсан бол Paypalыг ашигласнаар энэ бүхэн хялбарчлагдаж вэб эрхлэгч хэдэн код л вэбдээ байрлуулахад л хангалттай байдаг. Тэгээд энэ бүхэн үнэгүйгээс эхлүүлээд маш бага мөнгө төлөөд Paypal-ын баталгаатай, найдвартай, шуурхай үйлчилгээг хүлээн авах боломж бүрддэг байна. Хэрэглэгч онлайн дээрх таны бараа, үйлчилгээг авахыг хүсвэл shopping cart –ндаа авах зүйлээ хийгээд checkout button-ыг дарахад хэрэглэгч таны сайтнаас Paypal руу орж тэнд гүйлгээгээ найдвартай хамгаалалттай нөхцөлд хийгээд буцаж таны сайт руу орно. Paypal гарснаар хувь хүмүүсийн онлайн дээрх бизнес хийх явдал эрс нэмэгдсэн төдийгүй хувь хүмүүс хоорондоо бизнес хийх явдал газар авсан юм. Яагаад гэвэл Paypal-ын өөр нэг онцлог нь та тухайн хүнийхээ Paypal дээрх и-мэйл хаягыг мэддэг байхад тэр хүн рүү мөнгө явуулах эсвэл төлбөрөө нэхэх бүрэн боломжтой байдаг.

Эдгээрийг нэгтгэж хэлвэл 1рт. вэб хийх маш амар хялбар болж, 2рт. вэбээ хийлээ л бол бусдын зар сурталчилгааг төвөггүй сайт дээрээ байрлуулж, 3рт. төлбөр төлөх болон орлогоо хэн нэгнээс авах нь имэйл хаягаа өгөх дайны амархан болсон нь интернэт бизнес тэр дундаа жижиг бизнесүүдийг үй түмээр нь дэлгэрэх үндэс болжээ.

Интернэт бизнесийн түүхэн хөгжил-3

Зөвхөн вэбд зориулсан бизнесүүд

Мэдээж интернэт өөрийн өнгө төрхөө олон хөгжих замд түүнийг даган зөвхөн интернэт вэбийн орчинд зориулагдсан бизнесүүд тэртээ тэргүй аяндаа гарч эхэлсэн юм. Эдгээр бизнесүүд анхандаа хэнд ч мэдэгдэхгүй нуугдмал мэт оршсоор саяханыг хүртэл нийтэд хүрээгүй ирсэн билээ. 2-3 жилийн өмнөөс л бага багаар энэ тухай ярьж эхэлсэн байна. Тэр үед нь тэдний анхдагчид нь аль хэдийн 6 гаас дээш оронтой тоогоор яригдах саятанууд болсон байлаа. Үүний нэг жишээ нь домайн нэр авч худалдах явдал юм.

Хүмүүс бусад хүнд хэрэг болж болох ерөнхий нэрнүүдийг маш ихээр худалдаж авсаар яг хэрэгтэй хүнд нь үнэ хүргэн худалдаж байлаа. Ийм нэгэн саятан л гэхэд өөрийнх нь цуглуулганд 1 000 000 –аар тоологдох домайн нэрний цуглуулга байдаг гэж ярьж байжээ. Үүний нэг нь зарагдахад бусад домайн нэрнүүдийнхээ зардлыг нөхөж чадахаар байдаг байна. Одоо иймэрхүү бизнесүүд газар авч домайн зарж, худалдан авахад зуучилдаг хэдэн зуун бизнесүүд бий болжээ.

Зөвхөн вэбийн бизнесүүдэд юу орж болох вэ?
  • Домайн нэр худалдах
  • Вэб хостинг хийх
  • Сервер ажиллуулах
  • Вэб хийх, вэбийн дизайн, флаш, баннер гээд вэбтэй холбоотой бүгд, үүн дээр нэмэгдээд интернэт маркетингийн сайтууд болох
  • Аффилайт зуучлал,
  • Зар сурталчилгаа зуучилдаг
  • Гооглийн Гооглэ Адсенс
www.tsahim.net

Интернэт бизнесийн түүхэн хөгжил-2


Хуулбарлагчид

Мэдээж анхдагчуудын араас тэдний амжилтыг давтахыг оролдсон хуулбарлагчид гарч эхэлсэн нь жирийн л түүхэн зарчим гэлтэй. Харин амжилтын оргилд яваа алдартануудыг үг үсэггүй дуурайлаа гээд амжилт авчрахгүй нь ойлгомжтой. Тиймээс хуулбарлагчид интернэт бизнесийн анхдагчуудын үндсэн гол чанарыг нь дуурайгаад жаахан мушгиж хэрэглэгчдэд арай дэвшилттэй өвөрмөц гэдгийг таниулахыг хичээж байв. Эсвэл анхдагчдын бодож олоогүй өөр өнцгийг гярхай ажиглан дутууг нь нөхөн гарч ирэхийг эрмэлзэж байлаа.

Эдгээрээс дурдах юм бол:

Yahoo –тай өрсөлдөж Ask.com, Live.com, Google.com гээд search буюу хайлтаар дагнасан сайтууд байхад зөвхөн нэг төрлөөр хайлт хийдэг сайтууд ч бий. Тийм сайтууд сонирхож байгаа бол Цахимын линкний Вэб хөгжүүлэлт гэсэн категори дотор үзээрэй.

Google – тэй өрсөлдөж Google-ийн Adsense –ийг дуурайсан бид л тэр болгон мэдэхгүй болохоос маш олон хувилбарууд байдаг. Хамгийн наад зах нь л гэхэд Yahoo-гийн YPN, eBay-гийн Bidvertiser –ээс авахуулаад олон янз байгаа.

Communication Junction – буюу бусдын рекламыг авч мөнгө олоход зуучилдаг сайтууд одоо их түгж байгаа. CJ-ийн эсрэг нь Аdbrite байдаг. Сайтууд өөрсдөө рекламынхаа үнийг санал болгож түүнээс нь маркетерууд худалдаж авна.

Amazon – тай өрсөлдөж маш олон интернэт дэлгүүрүүд гарч байна.

Ер нь бол хуулбарлагчид хүчирхжин гарч ирдэг гол шалтгаан бол тэд niche зах зээлийг барьж авдаг. Өөрөөр хэлбэл зах зээлийг бүхэлдээ биш хэсэг бүлэг хүний сонирхолыг татсанаар зах зээлд өөрийн байр суурийг олохыг хичээдэг.

Би энэ бүхнийг хичээнгүйлэн тайлбарлаад байгаагийн учир нь интернэтээр бизнес эрхлэхийг хүсдэг залуусдаа эдгээрээс санаа аваасай гэж бодсонд байгаа юм.

Манайд сүүлийн үеэс залуус маань бас дуурайх гээд оролдож эхлээд явж байна л даа. Заримаас нь дурдах юм бол:
  • Digg – san.mn, bookmark.mn
  • Google – gogo.mn, haih.mn
  • Myspace – Naizuud.com, dursamj.mn
  • Youtube – Yadii.net
  • Adsense – Adnetwork.mn
  • Adbrite- Suljee.mn гэх мэт.
Гэхдээ эдгээр бизнесүүд дуурайж байгаа бизнесүүдийнхээ үндсэн чанарыг хадгалахын зэрэгцээ Монголын нөхцөл байдалд тохируулаасай гэж би боддог. Эсвэл шалгарсан сайнуудыг нь яг таг хуулаасай гэж хүсч байна. Жишээ нь сан.мн л гэхэд бусад сайтууд болон блогууд дээр өөрийн нэрийн товчлуур хийх юм бол маш олон блогчид маань сонирхох болно.

Гого.мн байна. Тэр яг Гоогл шиг ажиллаж чаддаггүй. Хайлт хийгээд 2 дахь хуудас руугаа орохоор л алдаа заагаад арзайчихдаг. Мөн гоогл шиг хайлтын браусер хийх ч юм уу цаашдаа хөгжих тал дээр анхаараасай.

www.tsahim.net

Интернэт бизнесийн түүхэн хөгжил-1


Интернэт анх 1969 онд үүссэн бөгөөд тухайн үедээ хэн ч үүнийг дэлхий дахиныг холбосон мэдээллийн зуун болгох гол үндэс юм гэдгийг төсөөлөө ч үгүй байлаа. Интернэт анх vvсэн бий болоход зөвхөн текстээс өөр мэдээлэл дамжуулдаггvй их уйтгартай эд байсан гэдэг. Анх Америкийн Конгресс номын сан, цэргийн зориулалтаар ашиглаж байсан ч тун удалгүй 1990 онд WWW зохиогдсоноор Интернэт янз бvрийн зураг, дvрс дамжуулдаг болж, 1993 оноос энэ технологио олон нийтэд vнэгvй тараах шийдвэр гарч, 1994 оноос Интернэт бизнесийн хөгжих эхлэл жинхэнэ утгаараа тавигдсан юм .

Хvмvvс Интернэтийг бизнес хийж, ашиг олж болох хэрэгсэл гэдгийг төдхөн ухаарч асар олноороо Интернэт бизнесийг эхлvvлцгээж байлаа. 1994- 2000 оны үед интернэт бизнесийн хөгжлийг бүгд хэт хөөрөгдөж STOCK MARKET дээрх үнэ нь огцом өссөн нь internet bubble болж төдхөн үнийн хөөрөгдөл нь огцом буурснаас маш олон интернэт бизнесүүд дампуурцгаасан юм. Тэр үед тоотой хэдхэн бизнес үлдсэн нь одоо ч хүчтэй байгаа Yahoo, MSN, Dell зэрэг юм. Тэд хэдэн жилдээ алдагдалтай ажиллаж байсан ч зах зээлийн энэхэн үедээ тэсч гарч чадсанаар зах зээлд хүчтэй байр суурь эзэлж хэрэглэгчдийн хэрэглэх дуртай вэбүүд болж чадсан билээ.

Интернэт бизнес нь анх эхлэхэд ердийн бизнестэй харьцуулахад хамаагүй хялбар, үнэ өртөг багатай тул мөн үй олон бизнесүүд тун ч удалгүй гарч эхэлсэн юм. Ихэнх бизнес нь гарч ирсэнтэйгээ адил төдхөн унтарч байсан ч тэд нар дотроос жинхэнэ хөл дээрээ тогтож чадсан бизнесүүд бий болсон нь өнөөгийн eBay, Amazon, Google зэрэг юм. Тэд анхны интернэт бизнесийн өнгө төрхийг интернэтийн түүхэнд бичиж байлаа. Тэднийг хуулбарлан дуурайгсад ч гарч эхэлсэн юм.

Тэр vеийн Amazon, eBay, Dell зэрэг компаниуд нь ямар нэгэн шинэ санаа гаргаагvй, амьдралд байдаг бизнесийг л Интернэтээр дамжуулан хvргэж эхэлсэн бөгөөд энэ нь хэрэглэгчдэдийн гэртээ сууж байгаад хэрэгтэй vйлчилгээ, бараагаа авч болох шинэ боломж нээж өгсөнөөрөө амжилтанд хvрсэн билээ. Эндээс ургуулаад бодоход Интернэт бизнесvvдийг 4 том бvлэг болгон хувааж болно.

Анхдагчид

Анхдагчдад нь мэдээж миний тvрvvний хэлсэнчлэн урьд нь байсан бизнесийг онлайн болгож хvмvvс интернэтээр тухайн бараа vйлчилгээг авах боломжтой болгосон. Жишээ нь Amazon анх интернэтээр ном, сурах бичиг, Dell компьютер худалдаж эхэлсэн бол eBay хvмvvс нэг нэгэндээ Интернэтээр дамжуулан юм зарах, авах боломж олгосон байна. Энэ бизнесvvдийг дагаад ихэнх дэлгvvрvvд, зарим төрлийн vйлчилгээний компаниуд бараа бvтээгдэхvvн, vйлчилгээгээ бас онлайнаар худалдаж эхэлсэн юм. Энэ нь хvмvvст гэрээсээ гаралгvйгээр аливаа сонирхсон зvйлийнхээ vнэ, өнгө, загвар гээд харьцуулсан судалгаа хйх өргөн боломж, сонголт бий болгосон төдийгvй хэрэглэгчдийн цагийг хэмнэх, мэдээллийг хурдан хугацаанд олж авах маш олон ач холбогдолтой байлаа.

Мэдээж анх Интернэтээр бизнес эрхэлж байх үед хүмүүсийн итгэлийг олох гэдэг хамгийн хүндрэлтэй асуудлуудийн нэг байлаа. Яагаад заавал нэтээс юм худалдан авах ёстой гэж, хэрэгтэй зүйлүүд хажуугийн дэлгүүрт байхад гэж ихэнх хүн боддог үе байлаа. Гэтэл энэ сэтгэхүйг өөрчилж онлайн худалдааг энгийн жирийн хэрэгцээ болгож чадсанаараа эдгээр анхдагчууд маш их гавьяатай юм. Жишээ болгон тус бүрд нь дэлгэрэнгүй авч үзье л дээ. Амазон л гэхэд анх гарч ирэхдээ онлайнаар ном зарж гарч ирсэн бөгөөд тухайн vедээ зах зээлийг хуваан эзэлчихсэн байсан том том номын дэлгvvрийн сvлжээнvvдийг хэрхэн шахаж чадсан юм бол оо?

Дэлл гэхэд л хэрэглэгчдэд урьд нь хэзээ ч байгаагүй сонголт хийх боломжийг бий болгосон. Та урьд нь дэлгүүрт үйлдвэрлэгдээд угсрагдаад аль хэдийн бэлэн болчихсон компьютерээс шилж сонгох хэрэгтэй байсан бол Дэллийг гарснаар та компьютерынхаа бүх л эд ангийг өөрийн хэрэгцээнд зориулж шилж сонгох болсон байна.

eBay нь хүмүүсийн хоорондын хар захын наймааг илүү өндөр түвшинд, соёлтой орчинг бүрдүүлж бий болгож өгснөөрөө алдартай. Хэдийгээр эхний 5 жил дан алдагдалтай ажиллаж байсан ч төдөлгүй хөл дээрээ зогсож одоо онлайн худалдааны ихэнх солилцоог хийдэг алдартай компани болж чадсан юм. Мөн Амазон, eBay нь хэрэглэгчдийн үнэлгээний системийг бий болгосноор онлайн дээрх бие биендее итгэлгүй байдлыг багасгаж хичнээн нүүр тулан наймаа хийгээгүй ч, рейтингийнхээ өндөрөөр хэр найдвартай итгэлтэй хүн болохоо баталж чадсанаар хүмүүсийн эргэлзээ арилж улам энэ талын наймаа өргөжих үндэс суурь болсон юм.

www.tsahim.net

Thursday, June 25, 2009

Е-бизнесийн түүхэн хөгжил


Электрон бизнесийн үзэл санаа 1970-аад оноос бий болсон. Энэ нэр томъёог 1995 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд электрон бизнес гэдэг нь “бизнесийн чухал үүргүүд, үйл явц, системийг интернэт технологийг энгийн, дэлхийг хамарсан шинжтэй нэгтгэх замаар хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах аюулгүй, уян хатан, иж бүрэн хандлага” юм.

Электрон бизнес гэдэг нь интернэт болон интернэтийн технологийн тусламжтайгаар бизнесийн бүхий л үйл ажиллагааг /боложтой бүгдийг/ онлайн орчинд явуулахыг хэлнэ.

Ер нь электрон бизнесийн түүхийг маш товчоор дараах 4 үед хувааж болох юм .

  1. 1970-аад оны эхэн үе. Энэ үед анхны компьютерүүдийг ашиглан компаниудын арын албаны үйл ажиллагааг, жишээлбэл, цалин бодох, хүний нөөцийн бүртгэл, авлага, өглөгийн бүртгэл, томоохон хэмжээний мэдээллийн санг үүсгэх, түүнтэй холбоотой үйл ажиллагааг автоматжуулах, хөнгөвчлөх зорилгоор ашиглаж байлаа.
  2. 1980-аад оны эхэн үе. Энэ үеэс эхлэн одоогийн Word, Excel-ийг ашиглан мэдээлэл задлан шинжлэх, судалгаа хийх түвшинд ашиглаж эхэлсэн.
  3. 1990-ээд оны эхэн үе. Энэ үеэс эхлэн цахим бизнес гэдэг утга нь компаниудын үйл ажиллагаа, маркетингийн талбарт илүү хэрэглэгдэх болсон. Өөрөөр хэлбэл компанийн бүтээмжид шууд нөлөөлж эхэлсэн үе юм.
  4. 2000 оны эхэн үе. Энэ үеэс эхлэн ложистик болон нийлүүлэлтийн суваг, цахим худалдаа, мэдлэг дээр суурилсан бизнесийн эрин үе эхэлсэн бөгөөд компаниудын хувьд өрсөлдөх давуу талыг олгож эхэлсэн гэж хэлж болно.

Электрон бизнес нь анхандаа зөвхөн материаллаг болон материаллаг бус зүйлсийг худалдах үйл ажиллагаа байсан бол үзэл баримтлал, хандлага өөрчлөгдсөнөөр бизнесийн олон үйл ажиллагааг онлайн орчинд хийх боломж нээгдэж илүү өргөн цар хүрээг хамрах болсноор худалдах үйл ажиллагаа нь электрон бизнесийн зөвхөн нэг хэсэг болжээ.

Электрон бизнесийн төрөл: Е-бизнест “Бизнес үйлчлүүлэгчид хэн байх вэ?” гэдгээс хамааран дараах загваруудад ангилан үздэг.


  • В2В (business to business)-бизнесээс бизнест
  • B2C (business to consumer)-бизнесээс эцсийн хэрэглэгч хувь хүмүүст
  • C2C (consumer to consumer)-олон тооны хувь хүмүүсийн хоорондын бизнес харилцааг хангах
  • C2B (consumer to business)-хэрэглэгчийн худалдан авахыг хүсэж буй үнийг боловсруулах систем
  • B2A (business to administration)-хувийн компаниуд төрийн байгууллагууд хандаж хэлбэл байгуулах, бизнес хийх систем
  • C2A (consumer to administration)-хувь хүмүүс төрийн байгууллагад хандан бизнеси хийх, харилцааг нь хангах систем
  • G2B, B2G, G4C, C2G, G2G эдгээр нь шинээр бий болж байгаа