Showing posts with label E-commerce. Show all posts
Showing posts with label E-commerce. Show all posts

Sunday, September 20, 2009

Үйлчлүүлэгчдэд Таны вэб сайтад итгэх итгэлийг бий болгох



Интернет худалдааны эргэлт өсч байгаа нь тодорхой боловч олон хүмүүс Интернет худалдаанаас болгоомжилсон хэвээр байна. Тэдний санаа нь хувийн болон санхүүгийн мэдээллийг интернетээр дамжуулахад зовнидог бөгөөд хариуцлагагүй этгээдүүдэд чухал мэдээллүүдээ дэлгэх эрсдэлтэй гэж үздэг. Хүсээгүй имэйлийн кампанит ажиллагаа, хакерууд мэдээлэлд нэвтэрсэн тухай яриа, ёс зүйгүй Вэб худалдааны хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн нэвтрүүлгүүд нь боломжит худалдан авагчдыг улам сүрдүүлдэг.

Худалдан авагч нарын интернет худалдааны талаар бодлыг ойлгож санаа зовж буй зүйлсийг нь шийдвэрлэж өгөх нь таны жижиг бизнесийн Вэб худалдааг амжилтанд хүргэхэд нэн чухал. Интернет худалдан авалтыг туршиж үзэхэд харилцагчдад түлхэц өгөх зарим алхамуудыг энд харууллаа:

Хамгаалалтын талаар шууд арга хэмжээ ав

Вэбсайт дээрээ өөрийн бодлогыг худалдан авагч нартаа харуулах мэдэгдлийг тавь. Энэ мэдэгдэлд хоёр зүйл маш чухал: дамжуулсан мэдээллийг хамгаалахад ямар хамгаалалттай болон худалдан авагчийн мэдээллийг юунд ашиглаж юунд ашиглахгуй байх талаар. Ихэнх худалдан авагчид тэдний холбоо барих мэдээллийг гуравдагч этгээдэд задлахгүй гэсэн хэн нэгнээс худалдан авалт хийхдээ илүү сонирхолтой байдаг.


Хамгаалалтаа баталгаажуул

Интернет худалдаанд өөрөө итгэдгээ харуул. Төлбөрийн баталгаажуулалтыг санал болгохыг бод. Энэ нь худалдан авагч нар танай системд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Төлбөрийн хариуцлагыг баталгаажуулах нь интернетээр худалдан авалт хийхэд хамгийн түгээмэл санхүүгийн эрсдэлтэй холбоотой саадыг арилгана.

Хамгаалалтын түүхээ харуул
Ихэнх худалдан авагч нар хамгаалалтыг нэвтлэх явдал ховор тохиолддогийг мэдээд үнэхээр гайхдаг. Хэрэв танай сайтад нэг ч удаа хууран мэхлэх явдал тохиолдоогүй бол түүнийгээ бич. Жишээлбэл интернетээр ном борлуулагч Amazon.com тэдний 3 сая худалдан авагчийн нэг нь ч ном худалдан авсанаас шалтгаалж зээлийн картаа хуурамчаар ашиглуулсан мэдэгдэл гаргаагүйг маш тодорхой илтгэдэг.


Хамгаалалтын үйл явцыг харуул
Худалдан авагчийн мэдээлэл хамгаалагдсан гэдгийг баталгаажуулахад та нэмэлт алхам хийж байгаа бол зочидод түүнийгээ мэдэгд. Жишээлбэл танай хамгаалалтын үйлчилгээ үзүүлэгч хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд долоо хоног тутамд хамгаалалтаа нэвтлэх туршилтын оролдлого хийдэг бол энэ мэдээллийг талбар дээрээ илтгэ. Өөрт байгаа технологио та нэрээр нь нэрлэж болох юм. Хэрэглэгчидийн олонх нь гүйлгээнд оролцсон талуудыг тодорхойлодог Secure Socket Layer (SSL), Secure Electronic Transaction Protocol (SET) болон дижитал гарын үсэгний сертификатуудыг мэддэг.


Хэрэглэгчийн байгууллагуудаас баталгаажуулалт олж ав
Зарим байгууллагууд өөрсдийн бизнесийн стандартыг хангасныг гэрчлэх тэмдгээ интернет дэлгүүрт санал болгодог. Эдгээр тэмдгүүдийн аль нэгийг өөрийн талбар дээрээ харуулах нь хоёр ач холбогдолтой: та бол хууль ёсны бизнес эрхлэгч гэдгийг илэрхилж мөн боломжит хакеруудад "манайхаас холхон бай" гэж хэлнэ.

Статистикийг ашигла
Интернетээр худалдан авалт хийх аюулгүй байдлыг баталгаажуулсан зарим тоог баримтыг цуглуул. Эдгээр статистикийг Gartner Group and Forrester Research гэх мэтийн судалгааны байгууллагуудын Вэбсайтнаас, түүнчлэн компьютерийн салбарын шинэ мэдээлэлд зориулагдсан ZDNet мэтийн Вэбсайтнаас олж авч болно. Та Вэб хуудасаа илүү мэдээллээр дүүргэхийг хүсэхгүй учраас эдгээр статистиктай сайт руу ордог холболт хийж өг.


Өөр сонголтуудаар ханга
Зарим худалдан авагч нар ямар ч баталгаа өгсөн Интернетээр хувийн мэдээллээ хэзээ ч дамжуулдаггүй. Эдгээр худалдан авагчдыг алдахгүйн тулд тэд нэгэнт танай танай компаний саналуудтай интернетээр танилцсан учир танай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах өөр сонголтуудыг тэдэнд санал болго. Танай вэбсайтны нэг хуудас нь факс, утас, эсвэл шуудангаар захиалга өгөхөд зориулагдаж мэдээллийг агуулж болно.

Monday, August 3, 2009

Түгээлтийн дөрөвдэх суваг


Энэ юу вэ? уламжлалт худалдаа буюу уламжлалт түгээлтийн сувгийн хувьд хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэйгээ шууд харьцахын тулд шуудан, телефон утас зэргийг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ үйл явцад жижиглэн болон бөөний худалдаачид гол үүрэг гүйцэтгэдэг. Бэлэн болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид очихдоо бөөний болон жижиглэнгийн худалдаачин гэсэн олон шат дамжлагыг дамжсанаар эцсийн хэрэглэгчид хүрдэг. Ингэснээрээ бүтээгдэхүүний үнэ өндөр болдог.

Түгээлтийн дөрөвдэх суваг Веб сайт. Үйлдвэрлэгч компани зуучлагчид, жижиглэн худалдааныхнаас захиалга авдаг, тэдэнтэй харилцдаг веб сайттай байхад болно.Тухайн сегментийг хэн нэгэн эзлээгүй бол үйлдвэрлэгч шууд эцсийн хэрэглэгчид хандсан онлайн бизнес эхлүүлж болно.
Уламжлалт түгээлтийн суваг нь олон шат дамжлагатай , олон шат дамжлагынхаа хирээр зардал гаргаж байдаг учир эцсийн хэрэглэгчидэд хүрэхдээ өндөр үнэтэй болж хүрдэг.
Интернет сувгийн нэр хүнд асар өсөж уламжлалт түгээлтийн суваг болон түгээлтийн 4-дэх сувгуудын хооронд зөрчилдөөн үүсэж эхэлж байна.

Зуучлагч нар төрөл бүрээр эсэргүүцнэ. Гэхдээ тэд хэрэгтэй. Зуучлагч бүр өөрөө цахим худалдаа эрхэлж болно.
  • Дэлгүүр, мухлагууд компанийн барааг бойкотлож болно.
  • Гол хэлхээний бүх оролцогчидтой харилцаагаа тасалж болохгүй.
  • Тухайн сегментийг хэн нэгэн эзлээгүй бол үйлдвэрлэгч шууд эцсийн хэрэглэгчид хандсан онлайн бизнес эхлүүлж болно.
  • Үйлдвэрлэгч компани зуучлагчид, жижиглэн худалдааныхнаас захиалга авдаг, тэдэнтэй харилцдаг веб сайттай байхад болно.
Түгээх суваг дахь зөрчилдөөн бүгдэд нь ашиггүй. Өрсөлдөгчид болж хувирна. Тиймээс онлайн бизнесийнхэн ердийн дэлгүүрээс доогуур боловч цохихооргүй үнээр (захын) зардаг.
  • Гол нь шударга, шударга бус өрсөлдөөнийг ялгах.
  • Шударга өрсөлдөж байвал зах зээл өргөсөнө.
  • Хэлхээний оролцогч бүрийн сегментийг нарийн тодорхойлно.
  • Жижиглэнгийнхэн илүү үр дүнтэй худалддаг.
  • Эрэлт хэрэгцээг нийцүүлэхэд тэд чухал үүрэгтэй.
  • Үйлдвэрлэгчид бүх хэрэгцээг хангаж чадахгүй.
  • Хэлхээг л багасгах нь илүү ашигтай.
  • Зөв ажиллавал үйлдвэрлэгч борлуулалтаа хэд дахин өсгөж болдог.
Түгээлтийн суваг дахь зөрчилдөөнийг шийдвэрлэх:
  1. Зах зээлээ хянаж байх: зуучлагчид, жижиглэн худалдаачид өөрсдийн зорилтот зах зээлээ судалж, хамтран хэлэлцэх
  2. Түгээлтийн стратеги боловсруулах: зөрчилдөөн үүссэн тохиолдолд баримтлах стратеги боловсруул, орлох зуучлагчдыг товло
  3. Зөрчилдөөнийг баримтжуулах: зөрчилдөөний бүх үйл явцыг баримтжуул. Шударга бус өрсөлдөөнийг илрүүлсэн тохиолдолд паникт бүү ор, тайван бай
  4. Цаг хугацааны хүрээ тогтоох:ямар нэг эцсийн хугацаа тогтоо. Зөрчилдөөний буруутан энэ хугацаанд арга хэмжээ авахгүй бол хамтран ажиллахаас татгалз.
  5. Үнэт зүйлсийн хэлхээг өөрчлөх. Зөрчилдөөнөөс сэргийлэхийн тулд түгээлтийн хэлхээг өөрчил. Үнэт зүйлсийн хэлхээгээ үнэт зүйлсийн сүлжээ болгон хувирга. Интернет одоогийн зуучлагчдыг үгүй болгож шинэ төрхтэй зуучлагчдыг бий болгоно.
  6. Шинэ төрлийн зуучлагчид. Барааг үндэслэлгүй өндөр үнээр зарж буй зуучлагчид удахгүй алга болно. Интернет хэрэглээ ихсэх тусам шинэ төрлийн зуучлагчид бий болно. Нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэх, үнээ тогтооход Интернетийг ашиглана. Шинэ зуучлагчид янз бүрийн эх сурвалжаас бараа, үйлчилгээ, үнийн мэдээлэл цуглуулж сайтдаа тавина. Хэрэглэгчид бараа эрж хайхдаа илүү хөнгөлөлттэй болж, үнэ буурахад шууд нөлөөлнө.

Monday, July 6, 2009

Цахим худалдаа буюу E-commerce


Бид интернет ид цэцэглэж эхэлсэн үеэс эхлээд E-Commerce буюу Цахим Худалдааны талаар ихийг сонссон хэдий ч яг чухам юуг хэлдэг, яаж хийж болох талаар мэдээлэл маш муутай явдаг бөгөөд энэ талаар цаашид дэлгэрэнгүй бичнэ гэж бодож байна.

Цахим Худалдаа (electronic commerce, e-commerce, eCommerce, EC гэх мэтээр бичдэг) гэдэг нь Интернет болон бусад компьютерын сүлжээгээр дамжуулан бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг худалдах, худалдан авахыг хэлдэг. Үүний зэрэгцээ Цахим Бизнес буюу e-business гэсэн шинэлэг нэр томъёотой хослон эсвэл адил утгаар хэрэглэгдэж байгаа билээ. Мөн e-tailing гэж жижиг худалдааг (retailing) хэлж болдог.

Интернет хөгжихийн хирээр цахим худалдаа нь улам өргөжин тэлж, жилээс жилд интернетээр хийсэн борлуулалтын хэмжээ хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх болжээ. Forrester Research-ийн гаргасан судалгаанд дүгнэснээр 2008 оны 11-12 сард онлайн худалдаа нь $44 тэрбумд гэж тооцоолсон нь өмнөх үеийнхээс 12%-иар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн санхүүгийн хямралаас шалтгаалан хүмүүс арай бага мөнгө зарцуулна гэсэн хандлага 45%-тай байгаа нь өнгөрсөн оны 20%-иас нэмэгдсэн тоотой гарчээ.

Цахим худалдаа өсөн хөгжихийн хирээр цахим мөнгө шилжүүлэх (electronic funds transfer), нийлүүлэлтийн сүлжээний менежмент (supply chain management - SCM), үйлчлүүлэгчдийн харилцааны менежмент (customer relationship management - CRM), Интернет маркетинг, цахим өгөгдөл солилцох (electronic data interchange - EDI), агуулахын менежмент (inventory management), автомат өгөгдөл цуглуулах систем (automatic data collection system) зэрэг олон шинэлэг системүүд гарч техник технологийн олон шинэ ололтууд нэвтэрсэн билээ. Цахим худалдаанд гол төлөв Дэлхий нийтийн вэб-WorldWideWeb (WWW)-ийг хэрэглэдэг бөгөөд энэ нь бүхлээрээ эсвэл цахим гүйлгээний аль нэгэн шатанд хэрэглэгдэж болно. Үүнээс гадна и-мэйл болон телефон утсыг ч ашиглаж байгаа.

E-tailing Цахим дэлгүүр

Цахим жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдийн эх орон болсон Вэб нь эдгээр дэлгүүрүүдийг 24 цаг тасралтгүй ажиллах боломжийг олгож, дэлхийн бөмбөрцгийн хаа ч хүргэж байгаа бөгөөд харилцагчийн мэдээллийг бүртгэн авах динамик боломжуудыг хангаснаараа захиалгыг оновчтой биелүүлэх, төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэх үндэс суурийг хангаж байгаагаараа бизнесийн байгууллагуудад хэдэн тэрбумын орлогын эх үүсвэр болон хөгжиж байна. Бүүр 1997 дундуур гэхэд Dell Computers өдөртөө сая ам.долларын борлуулалт хийж байсан байна. 1999 эхээр цахим худалдааны нийт борлуулалт нь тэрбум долларыг давсан бөгөөд цахим худалдаагаар амжилттай явж байгаа компаниудын хувьцааны үнэ тэнгэрт хадаж байлаа. Хэдийгээр 2000 оны эдийн засгийн хэлбэлзлийн үед олон компаниуд хаалга барьсан боловч Amazon.com , CDNow.com вэбсайтууд өсөлттэй хэвээр байна.

Цахим Өгөгдөл Солилцох (electronic data interchange - EDI)
EDI бол тодорхой стандарт өгөгдлийн бүтцийг ашиглан бизнесийн мэдээллийг солилцох үйл явц юм. Энэ нь интернетээс өмнө хэрэглэгдэж эхэлсэн юм. Эхэн үеийн өгөгдөл солилцох үйл явц голцуу харилцан бие биенээ мэддэг, харилцан итгэлтэй талууд шууд 1-1 холболтыг телефон утсаар модемоор холбогдон гүйцэтгэдэг байсан. Сүүлийн үед өгөгдлийн хялбараар солилцох шинэлэг стандарт бол мэдээж XML (Extensible Markup Language) юм. XML нь ямарч төрлийн өгөгдлийг уян хатан байдлаар солилцох боломжийг бүүр тэс өөр дизайнтай системүүдэд олгодогоороо давуу талтай юм. XML нь нээлттэй чөлөөтэй стандарт байдлаар W3C-гээс дэмжигдэн хөгжиж байгаа бөгөөд бизнес, санхүүгийн байгууллагуудын хувьд eXtensible Business Reporting Language буюу XBRL гэсэн сайжруулсан стандартыг XML дээр суурилан боловсруулан хэрэглэж байгаа нь цахим худалдаанд өргөн хэрэглэгдэж байгаа билээ.

И-мэйл, Факс болон Телефон
Цахим худалдааг мөн и-мэйл, факс, телефон утас, интернет утас, гар утас зэргээр дамжуулан гүйцэтгэж болох хэдий ч олон төрлийн хязгаарлалт, сул талуудтай юм. Нилээд компаниуд нь эдгээр харилцааны хэлбэрийг ашиглан зар сурталчилгаа явуулдаг нь хүлээн авагчид таагүй байдаг бөгөөд спам буюу хогийн и-мэйл гэсэн нэр томъёо төдийгүй том бизнес болтлоо хөгжсөн байна. Харин нилээд олон бизнесийн байгууллагуудын вэбсайтууд сар тутмын сэтгүүл и-мэйл санал болгодог нь хүмүүсийг ямар мэдээлэл авахаа сонгох боломжийг олгодог, мөн хэдийд захиалах, захиалга цуцлах боломжтойгоороо сайшаалтай юм. Ингэснээрээ хүмүүс өөрийн хүссэн төрлийн зар сурталчилгааг хүлээн авч үзэх эрхийг нээж байгаа юм.

Бизнесээс-Бизнест худалдах, худалдан авах

Маш олон компаниуд интернет, вэбсайтаа ашиглан өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ 24 цагаар сурталчлах боломжийг олгохоос хязгааргүй олон хүнд маш хямд зардлаар хүрэх бололцоо олгож байгааг олж мэдсэн байна.

Санхүүгийн гүйлгээний аюулгүй байдал

Аюулгүй байдал гэдэгт гүйлгээ хийж байгаа хүнийг танин нэвтрүүлэх, бүртгэлтэй болон тодорхой хэрэглэгчдийн хандах эрхийг зөвөөр тогтоох, бүх дамжиж байгаа харилцаа холбоог нууцлах хийгээд санхүүгийн гүйлгээний нууцлал, хурдан шуурхай байдлыг хангахад чиглэгдсэн ажлууд хамаарна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг технологи гэвэл SSL (Secure Sockets Layer) буюу вэб хөтчөөр дамжиж байгаа бүх мэдээллийг нууцлан замаас барьсан ч шууд уншигдахааргүй нууцлал юм.


Monday, June 29, 2009

E-commerce-н ирээдүй


Үл үзэгдэх дэлгүүрийн сагс, кассны оочиргүй худалдаа хийх, бэрхшээл, ядаргаагүй тусламж авах гэх мэт зүйлс e-commerce-н ач буянаар алга болж байна. Өнөөдөр e-commerce-н хөгжлийг ердөө л эхэн үедээ явна хэмээн үздэг. Яг хүссэн зүйлсээ интернэтийн браузерын тусламжтайгаар олж авах нь бага зэрэг хүндрэлтэй асуудал болж байна. Хэрэглэгчид мэдээллийн нууцлалд итгэхгүй, тэдний мэдээлэл буруу замаар орох вий гэхээс болгоомжилж хувийн мэдээллээ өгөх дурамжхан хэвээр байсаар л байна. Хэдий тийм ч гэсэн өнөөдөр интернэтээр өдөрт хэдэн тэрбум долларынөдөр ирэх тусам улам нэмэгдсээр байна.

E-business ирээдүйд хэрэглэгч бидэнд маш том боломжуудыг авчрах нь ээ. Хэрэглэгч өөртөө яг тохирсон зүйлийг хайж олохоос гадна өөр хэн нэгэнд зориулж юу авбал зохимжтойг ч мэдэж чадах юм. Энэхүү боломжуудыг narrowcasting гэж нэрлэгдээд байгаа шинэ технологийн тусламжтайгаар гүйцэтгэж чадах юм. Энэхүү narrowcasting гэдэг нь хэрэглэгчдийн оруулсан мэдээллийг цуглуулах бөгөөд сервир тус хэрэглэгчдээс хуримтлагдсан мэдээллүүд дээр суурилан хариу үйлдэл хийх юм. Энд энэхүү технологи хэрхэн ажиллах талаар нэгэн жишээ дурьдъя: Өнөөгийн байдлаарүсвэл тэд хаашаа явахаа шийдэхийн тулд хэд хэдэн газар луу утсаар ярих эсвэл хэд хэдэн вэб хуудсаар зочилдог. Харин энэхүү процессыг аялалын компанийн вэб хуудас дээрх шинэ narrowcasting гүйцэтгэхдээ хэрэглэгчээс хэд хэдэн хувийн шинжтэй асуултууд асуух болно. Гадагшаагаа аялах дуртай юу, амралтандаа хэр хэмжээний мөнгө зарцуулах, хэдэн настай гэх зэрэг... Эдгээр асуултуудын дараагаар narrowcasting хэрэглэгчдэд тэдний хүссэн шаардлагуудад нийцэхүүц хэд хэдэн амралтын газрыг үнийн багц зэргийн хамтаар санал болгох юм. Ингэснээр хэрэглэгчид янз бүрийн сонирхолтой олон хүнийг хамарсан нийтлэг амралт биш харин зөвхөн өөрт нь зориулагдсан амралтын хувилбарууд тодроос хүссэнээ сонгох боломжтой юм. Энэхүү шинэ narrowcasting технологи нь цаг хэмнэсэн хурдацтай төдийгүй аялалын компаниуд, амралтын газрууд гэх зэрэг бизнесийн хүрээнийхэнд сурталчилгаа, марктенгийн үйл ажиллагаа зэрэгт зориулах мөнгийг нь хэмнэх боломж өгч байна.

Шинэ narrowcasting нь мөн e-commerce-д өөр нэгэн хэв маягийг бий болгох юм. Шинэ quantum процессор нь компьютерт 2 дахин хурдан байх боломжыг олгож байгаа бол High Definition телевизийн системд хүмүүс телевизийн төхөөрөмжөөрөө интернэтээр аялах, онлайн худалдаа хийх боломжыг олгох юм. Хэрэглэгчид телевизээр шууд худалдаа хийдэг боломжтой болох гэж буй явдал нь бизнес болгоныхны мөрөөдөл болж байгаа билээ. Учир нь хэрэглэгчид яг харж буй зүйлээ тэр цаг мөчдөө худалдаж авч чадах юм. Ингэснээр бизнесийн газрууд хэрэглэгчид тэдний нэрийг мартчих вий, тэдний дэлгүүр лүү хүрч очихоос төвөгшөөх вий гэсэн санаа зовоосонүйлсээ мартаж болох нь ээ. Энэ narrowcasting нь мөн хэрэглэгчдэд илүү их хамгаалалттай аюулгүй байх боломжыг бүрдүүлж байгаа юм. Хэрэглэгчдийн дугаарыг нууцалсан өндөр нууцлал бүхий программ нь кредит картны дугаарыг авах боломжыг хакерууд болон борлуулагч байгууллагуудад олгохгүй болох юм.

Хэн нэгэн интернэтээр нисдэг машин худалдаж авах боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй зүйл. Гэвч хэрэв тэд худалдаж авах болвол мэдээллийн өндөр нууцлалтайгаар, боломжын үнээр, хүссэн загварын машинаа худалдаж авч чадна. E-commerce-д хэрэглэгдэж буй технологиуд одоогоор маш залуухан байгаа хэдий ч тун удалгүй хамаг л өндөр түвшиний систем дэлхий дахинд бий болох нь тодорхой.

Интернет дэлгүүр гэж юу вэ ?

Та Интернет дээр тусгай вэб хуудасаар бараа ба үйлчилгээ худалдаж бизнес хийж болно.

Та хүссэн ямар ч мэдээллээ Интернет дээр гаргаж болох тул өөрийн бүтээгдэхүүн ба үйлчилгээгээ үзүүлэхийг чинь юу ч зогсоож чадахгүй-Интернетэд ордог хэн бүхэнд үүнийг зориулж болно.

Интернет-Худалдаа яг л ингэж эхэлсэн юм. Эхний шатанд маш олон хүн ингэж ажилласан. Өнөөдөр ч гэсэн энэ нь Интернетийг огт тоохгүй байснаас дээр юм.

Гэхдээ өнөөдөр байдал ихээхэн төвөгтэй босон - бөгөөд хэрэглэгчид уламих юм хүсэх болсон байна.

Жирийн нэг мэдээллийн хуудас хангалттай иш болжээ. Өнөөдөр бодит Интернет дэлгүүр бол харилцан ажиллагаа юм. Энэ нь худалдан авагчдад бүтээгдэхүүний мэдээллийн хуудсуудаар хялбар зам хайх, тодорхой бүтээгдэхүүн тэхдээ товьёгт байгаагаас илүү их мэдээлэл олж авах боломжийг олгож байна.

Энэ нь мөн жинхэнэ худалдааны тэрэгний нэмэгдэл бүтээгдэхүүний товч дээр дарах-худалдн авагч чухам бүтээгдэхүүн худалдан авахыг сонирхож байгааг санаж буй порграм хангамж хэрэглэх боломж олгоно. Энэ програм төлбөрийн нийт дүн, түүний дотор татвар, тээврийн зардлыг тооцоолоод Интернетийн худалдан авагчаас дэлгүүрийн эзэнд захиалга илгээдэг байна. Энэ нь худалдан авагчдад худалдаа хийх ажиллагааг түргэн, хялбар болгож өгнө.

Интернет худалдаа: оршин тогтнох болно.

Хүмүүст Интернетээр худалдаа хийх ая тух таалагддаг. Улам олон олон хүн үүнийг өөртөө нээж байна.

Өдөр бүр улам олон олон хүн Интернетдээр худалдаа хйж байна-энэ бол зөвхөн эхлэл нь. Удахгүй бараг хүн бүр ингэнэ гэж урьдчилан харж байна. Өнөөдөр ч гэсэн дэлхий даяар хэдэн зуун мянган хүн ингэж байгаа юм-хэдийгээр зарим хүн, мэдээж танай орны бүгд хүн үүнд итгэхийг хүсэхгүй байгаа ч гэсэн.

Үүнийг ойлгоход амархан. Бодоод үз дээ. Жишээ нь, залуу эхэд дэлгүүр явах шаардлага гарлаа гэж үзье. Тэрээр нялх хүүхдээ машиндаа суулгаад замын хөдөлгөөн, чимээ шуугиан, ээлж дугаартай тэмцэлдэх болох нь-аль эсвэл тэрээр гэртээ Интернеттэй холбогдож хэрэгтэй юмаа захиалж гэртээ хүргүүлж авчируулж болно. Зарим супермаркет энэ үйлчилгээг аль хэдийний санал болгож эхэлсэн юм-хоёр цагийн дотор барааг хүргэх баталгаа гаргаж байгаа болно. Энэ үйлчилгээг манай хотод бий болохыг манай гэргий тэсч ядан хүлээж байна.

Аль эсвэл гэрээсээ гарч чаддаггүй өндөр настан, маш завгүй удирдах ажилтан буюу ойролцоох дэлгүүрт нь хүссэн юм байхгүй байгаа хэн нэгэн хүн байна гээд бодоод үз-цаг зав байдагсан бол өөрөө очоод үзэх юмсан ...

Интернет худалдаа өсөж өргөжих тусам улам олон олон хүн гэрээсээ дуртай цагтаа наймаа хийх ая тухад дуртай байна.

Интернет худалдаа өсөн өргөжиж зарим хүний эргэлзээг гэтлэн давах тусам энэ нь улам чухал хэгцээ болно. Ний нуугүй хэлэхэд хэрэглэгч олонхын хүний амьдрал ахуйг тух тохитой болгож буй тул Интернет хдалдаа оршин тогтнох болно.

Японы Rakuten-ний тухай


Hiroshi Mikitani 1997 онд MDM нэртэй компани байгуулж, хожим 1999 онд нэрийг нь Rakuten хэмээн сольсон юм. Тэрээр 1988 онд Японы Hitotsubashi их сургуулийг дүүргээд Mizuho банкинд ажиллаж байгаад 1991-1993 онд Харвардын их сургуульд MBA зэрэг авчээ. Тэрээр 1993 онд Японд эргэж ирэн Mizuho банкинд үргэжлүүлэн ажилласан байна. 1995 онд тэрээр өөрийн консалтинг компанийг байгуулахаар банкнаас гарчээ. Тухайн үед ялангуяа Японы нийгэмд залуу хүн нэр хүнд бүхий банкийг орхиод хувийн ажил эхлэнэ гэдэг нилээд зориг гаргасан явдал байв. Тэрээр хаанаас, юунаас эхлэхээ эргэцүүлж байх үедээ Keio их сургуулийн магистр оюутан Shinnosuke Honjo-той нэгдсэн байна. Shinnosuke Honjo хожим "Бидэнд хүн хүч байгаагүй, мөнгө ч байгаагүй. Тиймээс онлайн худалдааны төв байгуулахаар шийдсэн. Бидэнд мөн агуулах байгаагүй. Агуулахтай байхын оронд аль болох олон дэлгүүр өөрсдийн онлайн худалдааны төвдөө элсүүлж, хэрэглэгчдийг татах асуудал гол байлаа. Тэр үед өөрсдийн интернэт дэлгүүрийг байгуулж чадах техникийн мэдлэгтэй худалдаалагчид маш ховор байсан юм. Тэдэнд ердөө бусдын бэлэн интернэт дэлгүүрийн системийг хэрэглэх л ганц боломж байсан юм. Энэхүү худалдаалагчдын мэдлэгийн сул тал нь бидэнд өөрсдийн орон зайг бий болгоход тусласан юм." хэмээн ярьсан байдаг.

Hiroshi Mikitani Америкийн онлайн худалдааны төвийн үйлчилгээнд зориулагдсан программаас татгалзсан юм. Тэрээр орон нутгийн байдалдаа зохицсон программ хангамж байх нь илүү чухал хэмээн үзсэн байна. Hiroshi Mikitani 400 жилийн өмнө Японд чөлөөт зах зээлийг үүсгэх бодлогыг бий болгосон Nobunaga Oda-н санаан дээр тулгуурлан компаний нэрээ Rakuten хэмээн нэрлэжээ. Энэ нэрний үндэс нь япон дээр "rakuichi to rakuza" буюу англи дээр "free markets and free guilds" гэсэн утгатай юм.

Shinnosuke Honjo-гоос гадна 2 инженер программ хангамжыг боловсруулахад гар бие оролцсон бөгөөд тэдний нэг Kazuyoshi Masuda "1997 оны 3 сард Rakuten-д бүтэн цагаар ажилдаг болохоосоо өмнө би өөр газар ажилдаг байсан. Rakuten-д орсоны дараагаар шөнө дунд болтол программ дээрээ ажилдаг болсон юм. Бид маш их шаргуу, хүсэл тэмүүлэлтэй байсан юм. Мөн мөрөөдөлтэй байлаа. Hiroshi Mikitani үргэлж шинэ санаануудыг бидэнд зөвлөж, бид тэр бүрд нь программаа маш их өөрчилж янзалж байсан. Би өөрсдийн энэ байгуулсан зүйлээрээ маш их бахархаж байна. Сандал дээрээ маш сайн унтаж сурсан. 1997 оны 5 сард биднийг Rakuten Ichiba онлайн худалдааны төвөө нээх үед ердөө л 13-хан дэлгүүр бүртгэлтэй байсан юм." хэмээн ярьжээ.

Тэдний бий болгосон энэхүү онлайн худалдааны төвийн программ хангамж болох Rakuten Merchant Server (RMS) нь компьютерийн өчүүхэн мэдлэгтэй хүн ч өөрийн онлайн дэлгүүрийг үүсгэж чадахууцаар зохиогдож чадсан юм.

Ийнхүү гараагаа эхэлсэн Rakuten Ichiba өнөөг хүртэл амжилттай ажилсаар 2007 оны эхний улирлын дүнгээр нийт 19539 гэрээт онлайн дэлгүүртэй болж чаджээ. Мөн тус улиралд давтагдаагүй тоогоор 4.7 сая худалдан авагч тус дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн байна. Rakuten Ichiba онлайн худалдааны төвөөр үйлчлүүлж буй онлайн дэлгүүрүүдийн Rakuten-д төлдөг сарын түрээс нь 50000 ейн юм. Мөн Rakuten компани Rakuten Ichiba-н нэг төрөл болох Rakuten Super Auction нэртэй онлайн дуудлага худалдааны үйлчилгээг 1998 онд эхлүүлсэн бөгөөд энд Rakuten Ichiba дээр гэрээтэй дэлгүүрүүд бараагаа дуудлага худалдаанд оруулж болдог байв. 1999 онд Rakuten Free Auction буюу Японоор Rakuten Furima Auction хэмээх онлайн дуудлага худалдааг нээсэн юм. Энэ нь Yahoo.Japan Auction-ы нилээд том өрсөлдөгч болж хувирчээ. Уг онлайн дуудлага худалдаагаар бараагаа зарах гэж буй хэрэглэгч бараагаа тавихдаа 100 ейн төлөөд, бараагаа зарагдсан тохиолдолд зарагдсан үнийн тодорхой бага хувийг Rakuten-д төлдөг байна. Тус онлайн дуудлага худалдаагаар үйлчлүүлэхэд ямар нэгэн шаардлага байдаггүй бөгөөд ердөө hotmail-ийн ч юм уу Yahoo-гийн ч юмуу и-майл хаягтай байхад л болдог байна.

Rakuten 2006 оны 11 сарын 13-нд Rakuten Furima Auction үйлчилгээгээ зогсоож, 50 орчим сая хэрэглэгчидтэй NTT-н гар утасны компани DoCoMo-той хамтран Rakuten Auction компанийг шинээр байгуулсан. NTT тус Rakuten Auction-ы 40 хувийг худалдаж авсан бөгөөд тус хоёр компаний нэгдсэн онлайн дуудлага худалдааны үйлчилгээ нь Yahoo.Japan Auction болон Yahoo.Japan-ы хамгийн их хувийг эзэмшигч гар утасны Softbank компани хоёрын эсрэг өрсөлдөх нэг тактик боловсруулалт гэж хэлж болно. Энэхүү нэгдлээрээ тэд гар утаснаас онлайн дуудлага худалдаа хийх боломжыг Rakuten Auction-д нэмж өгөг юм.

Rakuten онлайн дуудлага худалдаагаар үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс Rakuten Auction үйлчилгээгээ Аnonymous auction буюу нууцлагдсан онлайн дуудлага худалдааны зарчмаар явуулж эхэлсэн юм. Гэхдээ энэ нууцлагдсан онлайн дуудлага худалдааны зарчим нь гэрээт борлуулагчдын хувьд мөрдөгдөхгүй юм. Гэрээт борлуулагч гэдэгт сар тутам тогтмол мөнгө төлдөг гэрээт дэлгүүр орж байгаа юм. Хэдийгээр аюулгүй байдлыг хангахыг зорьж байгаа ч нууцлагдсан онлайн дуудлага худалдаа нь хэрэглэгчдийн хувьд нилээд бэрхшээл авчираад байгаа юм. Нууцлагдсан онлайн дуудлага худалдаанд зөвхөн You-pack, Pospaket, Registered You-pack гэсэн хүргэлтүүд л Rakuten Auction-д хүлээн зөвшөөрөгдөж байгаа бөгөөд энэ нь нилээд хягаарлагдмал сонголт болж байгаагаас гадна дээр нь нэмэлт 150 ейн төлөгдөж байгаа юм. Ингэснээр хүргэлтийн зардал маш өндөр буюу хамгийн багадаа 550 ейн байхаас гадна "Rakuten Anshin Torihiki" (Rakuten safety trade) зарчмыг дагах шаардлагатай болж байгаа юм. Нууцлагдсан онлайн дуудлага худалдааны энэхүү зарчимын дагуу бол Rakuten бараа зарж байгаа болон худалдан авч байгаа аль аль хэрэглэгчийн мэдээллийг хэн хэнд нь өгөхгүйгээр өөрөө дунд нь зуучилж байгаа юм. Жишээлбэл хэрэглэгч бараагаа захиалаад хүргэлт болон барааны төлбөрөө Rakuten-ы данс руу шилжүүлнэ. Бараагаа зарж буй хэрэглэгчийн зүгээс Rakuten-ы бэлдэж өгсөн захиалгын кодыг хэвлэн, барааны хамтаар Wakayama-д байрладаг Rakuten-руу хүргүүлнэ. Захиалгын код бараа худалдан авч буй хэрэглэгчийн хаягаар солигдон бараанд наагдсанаар эцэст нь бараа хэрэглэгч рүү илгээгддэг байна. Хэрэглэгч бараагаа хүлээж авсаны дараа Rakuten тодорхой хувийн шимтгэлээ авч үлдээд үлдсэн мөнгийг бараагаа зарсан хэрэглэгч рүү банкаар шилжүүлнэ. (Шилжүүлгийн шимтгэл: Sumitomo Mitsui Bank 0 ейн, Japan net bank 32 ейн, бусад банк 210 ейн байдаг байна.) Rakuten-ы зүгээс мөн мөнгө угаах гэх зэргийн гэмт хэрэгүүд гарахаас урьдчилан сэргийлж бараагаа зарсан хэрэглэгчийн мөнгийг 1 сарын дараа шилжүүлдэг байна.

Өнөөдрийг хүртэл Rakuten компани E-Commerce Buisness, Portal and Media Business, Credit and payment Business, Travel Business, Securities Business, Professional Sports Business гэсэн 6 чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд Японы томоохон акул компаниудын нэг болж чадсан юм. Мөн дэлхийн хэмжээнд интернэтийн 10 том компаний 1 болж байгаа юм. Өнгөрсөн улиралд вэбээр нь зочилсон хэрэглэгчдийн давтагдаагүй тоо 56 саяд хүрч Yahoo Japan-ы араас 2-т оржээ. Rakuten-ы E-Commerce Buisness-ийн хүрээнд онлайн худалдааны төв, онлайн дуудлага худалдаа, ил захидлын үйлчилгээ, онлайн голфын үйлчилгээ, онлайнаар ном захиалах үйлчилгээ, онлайнаар аялал, буудал, онгоцны билет, төрөл бүрийн тоглолтын билет захиалах үйлчилгээ, онлайнаар дижитал бүтээгдэхүүн худалдан авах үйлчилгээ гэх зэрэг нийт 14 төрлийн үйл ажиллагаа явагдаж байна.

Rakuten мөн олон улсын хэмжээнд хүрээгээ аль хэдийн тэлж амжаад байгаа юм. Хятадад аялал жуулчлалын тэргүүлэх вэбийн үйлчилгээ явуулдаг Ctrip компаний нилээд хувийг Rakuten авсан юм. Мөн түүнчлэн үйл ажиллагаа нь нилээд амжилттай өсч байсан New York-ын маркетингийн компани LinkShare (www.linkshare.com) - г худалдаж авсан байна.

Thursday, June 25, 2009

Электрон худалдаа


Электрон худалдаа гэдэг нь олон зүйлийг агуулсан маш өргөн хүрээний ойлголт юм. Товчхондоо электрон худалдаа нь мэдээллийн технологи ашиглан хийгддэг худалдаа юм . Электрон худалдаа гэдэг нь электрон бизнесийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд интернэт технологийн тусламжтайгаар биет болон биет бус бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаална гэсэн үг юм.

Өөрөөр хэлвэл: Интернэт худалдаа (E-commerce) гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сүлжээнд байрлах өөрийн хаяг бүхий интернэт дэлгүүрээр дамжуулан бараагаа зарах, бусад үйлчилгээг үзүүлэх ба худалдан авалт хийж байгаа хүн төлбөрийн картаараа тухайн барааны төлбөрийг гүйцэтгэн бараа, үйлчилгээ авах процесс юм. Жишээлбэл, электрон худалдаа нь бизнесийн дарааллын үе шатыг агуулдаг үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн харилцааг энгийн хялбараар гүйцэлдүүлж шинээр бараа ба үйлчилгээг нийлүүлэх, зардлыг бууруулах, худалдан авагчдын сэтгэл ханамжийг өсгөх мөн аж ахуйн нэгжийг дахин бий болгох, эрх мэдлийг хуваарилан хийсвэр аж ахуйн нэгжийг бий болгох зэрэг үүрэг дагалдаж байдаг.

Электрон худалдааны бусад худалдаанаас ялгагдах хамгийн гол чанар нь интернэт дээр хийгдэгт оршино. Энэ нь цоо шинэ зүйл мэтээр бусад худалдаанаас салгаж ойлгож болохгүй бөгөөд худалдаа хийгдэх, үйл ажиллагаа явагдах зарчим ердийн худалдааны адил юм. Зөвхөн худалдаа хийгдэх орчин өөрчлөгдөж байгаа хэрэг бөгөөд үүнийгээ дагаад бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж байгаа хэрэг юм.

E-Худалдаа нь 1990 ээд оны дунд үеэс эхэлсэн бөгөөд одоо бол улам боловсронгуй, тогтвортой болсоор байна. E-Худалдаа гэдгийг явцуу утгаар нь авч үзэх юм бол интернэтийн сүлжээгээр дамжуулан бараа худалдах, худалдан авах үйл явц юм. Харин өргөн утгаараа бол E-Худалдаа гэдэг нь бүх л бизнесээ интернэтийн сүлжээг ашиглан явуулах буюу Е-Бизнес гэж нэрлэж болох юм.

Өнөөдөр электрон худалдааны хэлбэрээр ном сонин, хувцас хунар, орон байр, компьютерийн хэрэгсэл, хүнсний бүтээгдхүүн, нисэх онгоцны тасалбар гээд бараг бүх л зүйлийг худалдан авч болж байна. Мөн электрон бизнес нь байгууллагуудын хувьд : ашиг орлогоо нэмэгдүүлэх, хэрэглэгчдийнхээ тоог ихэсгэх, худалдаа болон захиалгыг бага зардлаар явуулах, бүтээгдэхүүнээ экспортлож гадаад зах зээлд гаргах гэх мэт, худалдан авагчдын хувьд : хүссэн бараа үйлчилгээгээ хурдан шуурхай авах гэсэн ашигтай талуудыг бий болгож байна. Интернэт худалдааны дараах хэлбэрүүд байдаг.
Үүнд :
  • Бизнес – Бизнес (Microsoft)
  • Бизнес – Хэрэглэгч (Amazon)
  • Хэрэглэгч - Бизнес (ebay)
  • Хэрэглэгч - Хэрэглэгч (www.classified2000.com)
  • Бизнесийн бус (их дээд сургууль, төрийн байгууллага)
2002 оны байдлаар дэлхийд нийтдээ хагас тэрбум орчим хүн интернэтийг ашиглаж байсан тооцоо байгаа бөгөөд тэдний тал хувь нь E-Худалдаагаар үйлчлүүлж байна. 1998 оны байдлаар электрон худалдааны дэлхийн мөнгөний эргэлт 34 миллиард доллар байсан бол 2002 он гэхэд 1317 миллиард болтлоо өсчээ. Энэ бол электрон худалдаа хэрхэн хөгжиж, хэрхэн газар авч байгааг харуулж байгаа юм.