Showing posts with label E-marketing methods. Show all posts
Showing posts with label E-marketing methods. Show all posts

Wednesday, July 1, 2009

Баннер сурталчилгаа


Баннерын зар сурталчилгаа нь Интернет дахь онлайн зар сурталчилгааны хамгийн нийтлэг нь юм. Эдгээр нь ихэнх худалдааны ба олон сонирхогчдын вэбсайтын гялалзсан тэгш өнцөгт зар сурталчилгааны дээд ба хажуу талд харагддаг юм. DoubleClick ба LinkExchange нар нь баннерийн онлайн зар сурталчилгааг хамгийн том түгээгчид болно. Баннерын зар сурталчилгаа нь маркетингийн кампаниар ирээдүйн мянга мянган худалдан авагчдад хүрэх арга хэрэгсэл болдог юм.

Эдгээр кампанит ажлын үр ашгийг "click-throughs" үнэлгээгээр тооцоолдог юм. Энэ үнэлгээ нь зар сурталчилгаан дээр хэдэн удаа дарсны хувь бөгөөд хэдэн удаа дүрс гаргасан дээр үндэслэсэн болно. Баннерын зар сурталчилгааг 200 сайт үзэгчид харсан бол тэдгээрийн 10 нь үнэхээр зар сурталчилгаан дээр дарсан ба баннерт click-though-ын үнэлгээний 5% ногдож байна. Гэхдээ click-through үнэлгээ бүх юмны тайлбар болж чадахгүй.

Та зар сурталчилгааныхаа үр ашгийг алдаагүй тодорхойлохын тулд click-through-ыг альныг нь дарахад танай сайтаас худалдан авсан байна гэдгийг мэдэх хэрэгтэй болно. Одоо энэ нь дээр дурдсан томоохон онлайн маркетингийн түгээгчдийн өгсөн маркетингийн хэрэгслээр хийж болдог болсон. Өөрийн хамгийн сайн ирээдүйн худалдан авагчдад хүрэх маркетингийн кампаниа сайн зохион байгуулахад энэ мэдээллийн санд дүн шинжилгээ хийж байж хүрч чадах юм.

Маркетингийн долларыг хамгийн үр дүнтэй ашиглахын тулд таны онилсон хүн амын хэсэгт зар сурталчилгаа тань зориулагдсан сайттай байхыг заавал хангах хэрэгтэй. Та шаазан эдлэл худалддаг бол залуучуудад зориулсан вэбсайтад энэ кампани явагдах юм бол та мэдээж хэрэг урамгүй байх болно. Танай бүтээгдэхүүн ба үйлчилгээг харуулдаг өөр сайттай баннерын зар сурталчилгааг солилцоод үз. Аквариум онлайнаар худалдагч нь халуун орны загасны вэбсайтад байрлуулсан зар сурталчилгааны click-through үнэлгээ хамаагүй илүү байна.

Баннерын зар сурталчилгааг вэбсайтдаа оруулснаар та сайтдаа нэмэлт орлого бий болгох арга хэрэгсэлтэй болно. Хэдийгээр энэ нь хэдхэн мөнгө боловч ивээн тэтгэч зар сурталчилгааг дарах хүн бүрт мөнгө төлөх болно. Танай сайтын хөдөлгөөн их байвал энэ задгай мөнгө хуримтлагдаад байна.

Сайтад зар сурталчилгаа оруулсаны муу тал гэж бас бий. Баннерын зар сурталчилгаа том байдаг тул танай хуудсыг татаж авах хугацаа удаан байдаг. Сайтад агуулгыг үзэх гэсэн худалдан авагч хуудсыг гарч ирэхийг удаан хүлээхэд хүрдэг байна.Энэ нь иэднийг өөр дэлгүүрт наймаа хийх болмжийг өсгөж байна. Зар сурталчилгаа нь гоо зүйн үүднээс гол төлөв сэтгэлд нийцдэггүй тул энэ нь сайтын агуулгыг алдагдуулдаг байна.

Эцсийн дүнд сайтад байгаа зар сурталчилгаан дээр сайтад орогч дарах бүрт тэрээр танай сайтаас ямар нэг юм авч явна гэсэн үг. Өөр нөхцөл тавиагүй гэрээг ивээн тэтгэгчтэйгээ байгуулаагүй л бол зар сурталчилгааг дарах хайлтын шинэ системд оруулах хэрэгтэй. Ийм аргаар хэрэглэгч хайлтын системийн шинэ цонхыг хаахад тэрээр буцаад танай сайтад орно.

И-мэйл сурталчилгаа


E-mail marketing бол шууд маркетингийн хэлбэр бөгөөд и-мэйл хаяг ашиглан худалдааны болон зар сурталчилгааны материал илгээх орчин үед ихээхэн хөгжиж буй маркетингийн идэвхжүүлэлтийн хэлбэр юм. Өөрийн зорилтот хэрэглэгчид рүүгээ хандан электрон шуудангаар өөрийн вэб сайт болон бүтээгдэхүүн,үйлчилгээний тухай мэдээлэлийг явуулдаг.

Энэ арга нь зорилтот хэрэглэгчидэдээ хүрч чадсан тохиолдолд үр дүнтэй идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл юм. Гэхдээ мөн л хэрэглэгчид spam гэж нэрлэгдэх хэрэггүй захидлуудаас залхаж түүнийг ирүүлэхийг хориглодог программыг ажилуулах болсон байна. Сүүлийн үед дээрх аргыг арай боловсронгуй байдлаар буюу ямар нэгэн виртуаль бараа худалдан авсан тохиолдолд update буюу сайжруулалт хийх замаар вэбээ сурталчлах болсон байна.

Дараах зорилгоор и-мэйл маркетингийг хэрэглэдэг:

  • Хамтын ажиллагааг хадгалах, өргөжүүлэх, шинэ хамтрагч, үйлчлүүлэгч олох, бизнесийн цар хүрээгээ тэлэх, бататгах зорилгоор и-мэйл илгээх,
  • Ямар нэгэн бүтээгдэхүүн зарах, шинэ худалдан авагч олох, хуучин худалдан авагчиддаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, зарах санал тавих
  • Өөр компаний хэрэглэгчид рүү зар сурталчилгаа илгээн өөртөө татах,
  • Интернетээр и-мэйл илгээх.
2006 оны байдлаар и-мэйл маркетингаар үйлчлүүлэгчид $400 сая ам.долларыг зарцуулж, өөрийн бизнесээ сурталчилж, өргөжүүлсэн байна.

Давуу тал
  • И-мэйл маркетингийн үйлчилгээг нь дараах шалтгааны улмаас компаниуд ихээхэн сонирхдог.
  • Потенциал бүхий олон тооны хэрэглэгчид рүү харьцангуй бага зардлаар мэдээлэл түгээх.
  • Бусад ижил төрлийн сурталчилгааны хэлбэрүүдийг бодвол харьцангуй бага өртөгтэй.
  • И-мэйл маркетинг хамгийн найдвартай бөгөөд эрсдэл багатай сурталчилгааны хэлбэр юм. И-мэйл маркетинг нь шууд эцсийн хэрэглэгчидэд хүрдэг хамгийн үр дүнтэй онлайн маркетингийн хэлбэр.
  • И-мэйлээр мэдээлэл хүргэххугацаа маш богино (хэдхэн минут), харин бусад сурталчилгааг хүргэхэд нилээд хэдэн өдөр шаарддаг.
  • Вэб сайт сурталчилгаа тавьсан тохиолдолд хэрэглэгчид уг сурталчилгааг үзэхийг хүлээдэг бол и-мэйл маркетингийн хувьд сурталчилгааг хэрэглэгч бүрт найдвартай хүргэж өгдөг.
  • И-мэйл маркетинг хянах боломжтой. Таны зар сурталчилгааг хэрэглэгч уншсан тухай статистик мэдээлэл таньд очно.
  • Зар сурталчилгаа илгээгч нь бизнесээ хүртээмжтэй, боломжий хэлбэрээр сурталчилдаг.
  • Зөвхөн потенциал бүхий хэрэглэгчид рүү хандах боломжтой.
  • Нийт интернет хэрэглэгчдийн ихэнх хувь нь и-мэйлээ өдөр бүр шалгадаг.
  • Хэрэглэгчийн сонирхлын дагуу илгээх боломжтой.
  • И-мэйл маркетинг-т ямар ч цаас, бичиг баримт үйлдэх хэрэггүй.

Блог маркетинг

Блог гэдэг маань маш энгийнээр интернэт дэхь өөрийн гэсэн хаягтай таны орон зай (хувь хүний вэб сайт) гэж ойлгож болно. Арай дэлгэрүүлвэл, та сонины алга дарам зайд хэдэн үгээ нийтлүүлэх гэж, телевизийн 60 секундэд хэдэн үг хавчуулах гэж юу болдогийг мэдэх байх.

Харин та блогтой болсноор хэнд ч мөнгө төлөхгүй, хэнээс ч хараат бус, хэзээ ч хүссэнээ бичиж, хэлж, үзүүлж болох тийм л нэгэн ид шидийн ертөнцийн эзэн нь болно.


Блогт дараах гол онцлог боломжууд байдаг:
  1. Хувь хүн блогтой болоход өөрөө нэр сонгож авдаг.
  2. Хүссэн үедээ блогдоо нийтлэл бичиж түүнийгээ засдаг. Мөн устгах ч боломжтой.
  3. Нийтлэл бичихэд зураг, дүрстэй мэдээлэл (видео бичлэг) зэргийг оруулах боломжтой
  4. Өөрийн бичсэн нийтлэлдээ бусдын сэтгэгдэлийг хүлээн авах
  5. Өөрийн блогийг бусадтай хамтран хөтлөх урилга илгээх. Ингэснээр санаа бодлоороо нэгдсэн, ижил зорилготой хэсэг бүлэг хүмүүс хамтран онлайн сэтгүүл гаргах боломжтой болно.
  6. Блогийн өнгө, хэлбэр дизайныг хүссэнээрээ сонгох, өөрчлөн засах
  7. Нийтлэлүүдээс гадна цаг, хуанли, цаг агаарын мэдээлэл гэх мэт өдөр тутам шаардлагатай мэдээллүүдийг ч харуулах боломжтой.
  8. Өөрийн блогт хичнээн хүн хаанаас зочилсон, ямар нийтлэлийг их уншсан зэрэг статистик үзүүлэлтүүдийг харах боломжтой.

Блог нь зөвхөн хувь хүний тэмдэглэл, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл байгаад зогсохгүй бизнесийн байгууллагуудад маркетингийн нэгэн шинэ суваг, боломж болж байна. Мэдээлэл түгээх, уншигчдаас сэтгэгдэл, дүгнэлт, хүсэлт зэргийг шууд хүлээн авах, үнэ төлбөргүй зэрэг нь түүнийг ажил хэрэгтээ ашиглаж болдог.


Хэрвээ та хувиараа бизнес эрхлэдэг бол өөрийн гэсэн дэлгүүргүй ч хийсэн бүтээгдэхүүнүүдээ блог дээрээ байрлуулан танилцуулж болно. Улмаар захиалга авах ч боломжтой. Хэрвээ танай компани вэб сайттай ч гэсэн өөрийн эрхэлдэг үйл ажиллгааны чиглэлээр үйлчлүүлэгч нартаа заавар, зөвлөгөө өгөх хэрэгтэй бол блогийг ашиглаж болно.

Search Engine Optimisation


Search Engine Optimisation (SEO) нь интернэт маркетингийн бусад төрлөөс хөрөнгө оруулалтын буцаан төлөгдөх чадвараараа өндөр байдаг. Search Engine Optimisation нь хайлтын системийн үр дүн бүхий хуудаснуудыг маш сайнаар ангилаж вэб сайтын тохируулга болон зохиомжийг маш сайнаар хийсэн байдаг.Үр дүнгийн хуудасны баруун талд ердийн анхаарал татахуйц үр дүн бүхий зарлалуудыг үзүүлсэн байдаг.
SEO гэдэг нь хайлтын системээс орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор сайтын дотоод ба гадаад хүчин зүйлсүүдийг сайжруулах үйл явцыг хэлдэг. Хайлтын системүүд нь өөрийн гэсэн алгоритмээр ажилладаг бөгөөд түүнд нь тохируулан вэб сайтаа сайжруулах нь тун чухал үйл явц бөгөөд ингэхийн тулд маш олон нарийн элементүүдийг мэддэг байх шаардлагатай болдог. Вэб сайтын ихэнх урсгалууд нь хэд хэдэн үндсэн хайлтын систем болох Yahoo!, MSN, Google & AskJeeves зэргээс орж ирдэг.

Хэрэв таны сайт энэхүү хайлтын системүүдийн үр дүнд гарч ирэхгүй бол таны сайтанд байгаа мэдээллийг олж авахыг хүссэн хэрэглэгч тань өөрийн зорилгоо биелүүлж чадахгүйгээр барахгүй та өөрийнхөө сайтанд хэрэглэгчдийг татах хамгийн том сувгаа хаалттай барьж байгаатай ялгаагүй юм. Таны сайт мэдээлэл хүргэдэг, үйлчилгээ үзүүлдэг, бүтээгдэхүүн танилцуулдаг гэх мэтийн ямар ч зориулалттай байсан хайлтын системд нөхөрсөг байдлаар та вэбээ хийх нь тун чухал бөгөөд ингэснээр Интернэт ашиглаж буй ямар ч хүн таны сайтыг ороод үзчих боломж нээгдэж байна гэсэн үг юм.
Хайлтын системийн хайх үг оруулах талбарт бичсэн үгний хайлтын хариуд таны вэб эхний хэдэн хуудсуудын нэгэнд нь гарч ирж байвал тун сайн. Олон судлаачид хайлтын системээс орж ирэх хэрэглэгчдийн урсгал нь аливаа байгууллагын амжилтыг улам ихээр дээшлүүлж байдгийг тогтоосон байдаг. Хөрөнгө мөнгө, цаг заваа SEO-д зориулах нь таньд эргээд тун их ашгийг өгөх болно.

Хайлтын системүүд нь байнга л өөрсдийн технологийг хөгжүүлж байгаа вэбүүдийг улам сайн шинжилж ингэснээр хэрэглэгчдийн хүссэн хайлтыг богино хугацаанд үр дүнтэй хариуг барьж байдаг. Гэвч хайлтын системүүдийн ажиллагаанд тодорхой хязгаар байсаар ч ирсэн ба цаашид ч байх болно. Хэрэв та зөв алхам хийж чадвал таныг маш олон хүнтэй холбож өгч чадах хэдий ч буруу зүйл хийвэл хайлтын системээс сайтыг тань хасаж эсвэл хайлтын хамгийн сүүлийн байранд оруулах нь ч бий.

Өөрийн вэбийг хайлтын системүүдэд дээгүүр гарч ирэх боломжийг бий болгох нь вэб сайт ажиллуулдаг хүн бүрийн нэгэн чухал анхаарах зүйл байдаг. Учир нь ямар нэгэн хайлтын системд эхний хуудсуудад гарч ирэх нь таны вэбээр зочлох хүмүүсийн тоог эрс нэмэгдүүлнэ. Ихэнх вэбүүд хэдийгээр мэдээлэл сайтай ч гэсэн хайлтын системд зориулан зарим нэгэн сайжруулалт хийгээгүйгээс болж хайлтанд сүүлээр гардаг. Яагаад гэвэл хайлтын системд таны сайтыг бүртгэхийн тулд тухайн хайлтын системийн тусгай програм таны вэбийг нэгжиж тодорхой форматын дагуу мэдээллийг цуглуулдаг. Өөрөө хэлбэл та машинд сайн үр дүн өгөхийн тулд түүний хэлээр сайн ярих хэрэгтэй гэсэн үг.

Monday, June 29, 2009

PR and Blog


21-р зуунд бизнесийн чиг хандлан нилээдгүй өөрчлөгдсөн байгааг бизнес эрхлэгч залуучууд анзаарсан байгаа бизээ. Бид энэхүү блогоороо e-Business-ийн санаа сэдлүүдийг бизнес эрхлэгчиддээ өгч байхаар нээгээд удаагүй байна. За ингээд нэгэн санааг та бүхэнд хүргэе.

Өнгөрөгч хагас сайнд буюу 6-р сарын 23-нд Бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалт болж өнгөрсөн бөгөөд энэ уулзалт дээрээс олж авсан зарим нэг сэтгэгдэлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Уулзалт дээр 4 сэдвээр лекц, семинар зохион байгуулагдсан бөгөөд эдгээрийн нэг нь "Маркетинг ба олон нийттэй харилцах үйл ажиллагаа" гэсэн сэдвээр удирдлагын академийн багш Бөхчулууны Энхболд лекц уншсан юм. Энэ лекцийг сонсохоос өмнө PR гэж юу болох талаар өөрийн уншиж судалсан хүрээнд ерөнхийд нь мэддэг байсан бол одоо арай өргөн хүрээнд ойлгосон төдийгүй өмнө нь бодож байсан бодлоо улам бататгаж авлаа. Энэ маань юу байсан талаар бичихийн өмнө Энхболд багшийн лекцийн хэсгээс ишлэл авъя.


PR мэргэжилтний анхаарах ёстой 3 зорилт:
  • Эерэг үзэл бодол, уур амьсгалыг байнга хадгалж, тогтоон барьж байхад анхаарах
  • Олон нийтийн харилцааны шинэ хандлага, арга хэлбэрийг судлан илрүүлэх
  • Сөрөг уур амьсгал, мэдээллийг цаг алдалгүй судлан тогтоож даамжруулахгүй байх хямралын PR-ийн арга техникийг судлан хөгжүүлэх
PR мэргэжилтний практикт өргөнөөр хэрэгжүүлдэг үүргүүд
  • Боловсруулалт
  • Харилцаа холбоо
  • Бичих найруулах
  • Мэдээлэл
  • Үйлдвэрлэл
  • Тусгай үйл ажиллагаанууд
  • Ярилцлага өгөх
  • Судалгаа болон үнэлгээ
Бидний өмнө нь бодож байсан зүйл бол Blog нь бизнесийн байгууллагаас олон нийттэй харилцах чухал суваг болох юм, үүний тулд тухайн байгууллагын ажилтан өөрөө нийтлэгч байх хэрэгтэй гэж үзэж байсан. Тэгэхээр дээрх 2 гарчигаас хархад "Олон нийтийн харилцааны шинэ хандлага, арга хэлбэрийг судлан илрүүлэх", "Бичих найруулах"-аас эхлээд бүгд л Blog бичих зайлшгүй шаардлагатайг нотолж байна.

Бизнесийн байгууллагын PR мэргэжилтэнүүд Blog бичиж эхэлснээр E-Business-ийн сууриа тавьж байна гэж ойлгож ч болно. Энэ санаагаа дүгнээд хэлхэд Блог нь танай байгуулагын олон нийттэй харьцах нэгэн суваг болох юм. Блог бичсэнээр PR мэргэжилтний бичиж найруулах ур чадвар аяндаа нэмэгдэх болно.

Thursday, June 25, 2009

Вирал маркетингийн тухай товч

"Viral Marketing"-ийн тархалт... сурталчилгаагүйгээр интернет хэрэглэгчдийн онлайн гоо сайхны худалдааны компани болох "eve.com нь сүүлийн үед ганц ч реклам явуулалгүйгээр 5-хан өдХрийн дотор 1000 илүү гүйлгээ хийсэн байна. Нэгэн хэрэглэгч www.eve.com сайт руу орж байгаад гоо сайхны бараа комоороо хямдарч байгааг хараад форумын алдартай сайт болох www.teja.com сайтад сайтын линкийг үлдээснээс болжээ.

Сүүлийн үед үүнтэй адил "Viral Marketing" өргөн дэлгэрч байна. Энэ интернет хэрэглэгчдийн цуурхалыг ашиглах сурталчилгааны арга юм. интернет хэрэглэгчдийн хооронд мэдээлэл вирус мэт хэдхэн хоромд тархдгийг бодон өгсөн нэр юм. Шинээр нээгдэж буй сайтад зочилж байгаа хүмүүсийн 57% нь вирус маркетингийн тусламжтайгаар орж ирсэн гэсэн судлагаа ч байдаг.

Вирал маркетинг нь вирусын өөрийгөө хувилаж олшруулдаг процесстой адилаар бүтээгдэхүүний идэвхижүүлэлтийг хийхэд нийтийн сүлжээг ашигладаг маркетингийн арга хэрэгсэл юм. Энэ нь аман яриаг интернетийн сүлжээний эффектүүдээр дамжуулан цааш олшруулан тараадаг. Вирал идэвхижүүлэлт нь видео клип, flash тоглоомууд, advergame, электрон номнууд, brandable software, зурагнууд, эсвэл текст мессеж хэлбэртэй байж болдог. Вирал маркетингийн гол зорилго нь хүн бүрийг холбосон өргөн боломж бүхий сүлжээг ашиглаж нийтэд хандсан цааш дамжуулагдах өндөр магадлал бүхий Вирал мессеж дэгдээх явдал юм. Вирал маркетинг-г тодорхойлохдоо “нийтийн сүлжээг ашиглан брэнд бүтээгдэхүүн үйлчилгээний ухамсарт нөлөөлөх нөлөөллийг өсгөх тахалтай адилхан үйл явц бүхий маркетингийн арга ажиллагаа юм” хэмээсэн байна. Энэ нь цуурхалыг онлайн орчинд өсгөн нэмэгдүүлдэг ба энэ нь интернетийн сүлжээг ашиглаж маш хурданаар олон тооны хэрэглэгчидэд хурдан дамжуулдагаараа маш ашигтай юм.

Вирал маркетинг нь анх 1996 оны 12 сард Харвордын бизнесийн сургуулийн пропессор Jeffrey Rayport “The Virus of Маркетинг” сэдвээр хичээл зааснаар тодорхойлогдсон. Үүний дараагаар нэр томъёо нь 1997 онд Draper Fisher Jurvetson фирмийн Tim Draper болон Steve Jurvetson нар хэрэглэгчдэд илгээх мэйлд сурталчилгаагаа нэмэж туршсанаас хойш дэлгэрэнгүй болсон.

Үүнээс өмнө Douglas Rushkoff 1994 онд media virus номондоо интернет дэх вирал маркетинг сэдвээр дурдаж байсан. Хэрвээ амархан тусгаж авдаг хэрэглэгч сурталчилгаа бүрийг хүлээн авбал эдгээр хэрэглэгч “халдаагч” болох ба тэгж чадвал бусад амархан тусгаж авдаг хэрэглэгчдэд тархаана гэж таамаглаж байсан. Халдварлагдсан хэрэглэгч бүр нэг амархан хүлээж авдаг дундаж хэрэглэгчээс илүү мэйл илгээдэг, стандарт халдварлагдсан хэрэглэгчүүдийн цаашид тархаах тоо нь чадлынхаа хэрээр өсөн нэмэгдэж, жишээний хэсгийн эхний хэсгийг авдаг логик дарааллаар явдаг.

Өргөн боломжтой нийтийн сүлжээтэй хүмүүсийг таних дүрмийн тухай анх Bob Gerstley Сурталчилгааны судалгааны өөрчлөлт номондоо анх дурдсан. Gerstley marketer-үүдэд туслах вирал маркетинг-н үйл ажиллагааны эффекттэй олон тооны маркетингын судалгаанд өргөн боломжтой нийтийн сүлжээний дүрмүүдийг ашигласан. Үүнийг бас “вирал” гэж нэрлэсэн, учир нь вирустэй адилаар мессежийг түгээдэг. 2004 онд Alpha хэрэглэгч гэсэн ерөнхий ойлголт гарч ирсэн, энэ нь ямарч вирал үйл явц явагдахгүй цөм хэрэглэгчийн гишүүдийг тусгай байлгах боломжтой байдаг ба хамгийн нөлөөтэй төвүүдийг илрүүлдэг. Alpha хэрэглэгчид өнөөдөр тусгаарлагдан тогтоогдсон байдаг ба хөдөлгөөнт утасны сүлжээнд вирал сурталчилгааны хамгийн оновчтой бай болдог.

Вирус мэссэж авсан хүмүүс урамшуулал авахын тулд хэнд ч хамаагүй дахин дахин илгээх тохиолдол ихсэж байна. Энэ тохиолдолд компьютерийн вирус дамжиж байна гэж эндүүрснээр нээж ч үзэлгүйгээр мэйлийг устгах нь элбэг. Иймэрхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд сүүлийн үед вирус маркетинг хэрэгжүүлж буй ААН байгууллагууд дахин илгээх хүмүүсийн тоог 5 хүнээр хязгаарлах зэрэг бодлогыг бэлтгэж байна.