Showing posts with label internet marketing. Show all posts
Showing posts with label internet marketing. Show all posts

Sunday, September 20, 2009

Вэб хуудасны маркетингийн тухай нийтлэг буруу ойлголтууд


Вэб хуудасны маркетингийн талаархи түгээмэл буруу ойлголтууд нилээд байдаг. Энэ нь олон жижиг бизнесийн эздийн хувьд сүр дуулианийг жинхэнэ бодит байдлаас ялгахад төвөгтэй болгодог байна. Хамгийн гол нь Вэб танд үнэхээр хэрэгтэй эсэхийг тодорхойлж, дараа нь түүний маркетингийн хүч бололцоог бүрэн ашиглах аргыг сонгон хэрэглэх явдал юм. World Wide Web буюу Дэлхий Даяарх Сүлжээний талаархи зарим нийтлэг буруу ойлголтыг онлайн маркетингийн программыг хэрхэн үр дүнтэй ашиглах тухай зарим зааварчилгааны хамтаар доор үзүүлэв.

Буруу ойлголт 1: Жижиг бизнес эрхлэгч бүр Вэб хуудастай байх хэрэгтэй


Олон жижиг бизнес эрхлэгчдийн хувьд өөрийн Вэб хуудсыг бий болгож, түүнийгээ байнга сайжруулан ашиглах нь ашигтай байдаг боловч ийм хэлбэрийн маркетинг бүх бизнест тохиромжтой биш гэдгийг ойлгох нь чухал. Доорх нөхцлүүдэд Вэб хуудас ашиглах талаар бодож үзэх хэрэгтэй. Үүнд:
  • Таны худалдан авагчид сүлжээнд холбогддог бол. Хэрэв таны худалдан авагчид Вэб-ээр дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авдаг, эсвэл мэдээлэл авдаг бол та тэнд нь байх хэрэгтэй болно. Харин худалдан авагчид тань мэдээллээ ихэнхдээ бусад эх сурвалжуудаас (бизнесийн лавлахууд, сонин, сэтгүүл, худалдааны үзэсгэлэн болон бусад төрлийн маркетингийн эх сурвалжууд)авдаг бол тэдгээр чиглэлээр нь илүү анхаарч ажилласан нь дээр байж болно.
  • Та үндэсний болон олон улсын хэмжээнд хэрэглэгчдэд түргэн шуурхай, үр дүнтэй хүрэх хүсэлтэй байгаа бол. Вэб маркетинг бол "орон нутгийн" чанартай маркетинг биш. Мөн чанарын хувьд энэ нь өөрөө ихээхэн өргөн цар хүрээтэй зүйл учраас энэ давуу талыг нь ашиглах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээлэхэд Нью-Йоркын захад байрлалтай нэгэн орон байрны гэрээлэгч компанийн хувьд зөвхөн тухайн хязгаарлагдмал зорилтот зах зээлд үйлчлэх тул Вэб хуудасны үр ашгийг бүрэн гаргаж чадахгүй байх нь магад. Харин улиын хэмжээнд түгээж хүргэх үйлчилгээ санал болгож байгаа чихэр борлуулагч компани Вэб-ийн өргөн хамрах хүрээг ашиглах талаар хавьгүй илүү байх талтай.
  • Вэб хуудас тань танай компанийн маркетингийн зорилтууд болон төсөвтэй уялдсан бол. Вэб хуудас нь тухайн компанийн маркетингийн цогц нэгдмэл төлөвлөгөө болон төсвийн нэгэн бүрдэл хэсэг болсон байвал зохино. Ашиглаж буй бүх арга хэрэгсэлийн гол агуулга санаа нь харилцан уялдаатай, тогтмол байх хэрэгтэй.
  • Вэб нь маркетингийн бусад хувилбаруудыг орлохуйц, эсвэл тэдгээрээс илүү үр дүнтэй хэрэгсэл болж байгаа бол. Худалдан авагчид Вэб-ийг ашиглан өөр замаар бол олж авахад хэд хэдэн өдөр, эсвэл долоо хоног орох байсан мэдээллийг шууд хүлээн авах боломжтой болдог. Жишээлбэл гэрэл зурагчин өөрийн авсан зургийн загвар танилцуулгаа Вэб дээрээ тавьсан тохиолдолд боломжит харилцагчдыг Вэб хуудастайгаа танилцахыг хүсэх бөгөөд ингэснээр ажил бүрийн төлөө танилцуулгаа илгээх зардлаас чөлөөлөгдөх юм.
  • Вэб хуудастай байж түүндээ цаг, хөрөнгө зарах боломжтой бол. Вэб хуудас нь байнгын анхаарал шаарддаг зүйл. Та түүнийгээ байнга шинэчилж байх боломжтой юу? Сар бүр шинэ зүйл нэмж оруулж чадах уу? Вэб хуудсаа зүй ёсоор нь хадгалж шинэчлэхэд хангалттай цаг, төсөв зарцуулж чадах уу? Та үүнийг өөрөө хийх боломжгүй бол тусгайлан хүн хөлслөн ажиллуулж болно. Үгүй бол таны хичээл зүтгэл талаар өнгөрөх нь тэр.
Буруу ойлголт 2: Вэб хуудас нь жижиг бизнес эрхлэгчдэд томоохон өрсөлдөгчидтэй өрсөлдөх тэгш боломж олгодог.

Үнэн, мэргэжлийн төвшинд хийгдсэн таны бизнесийг байгаагаас нь том мэт харагдуулж болно. Гэхдээ оновчтой төлөвлөгөө, үр дүнтэй хэрэгжүүлэлтгүй бол Вэб хуудас тань таны бизнесийг бүр жинхэнэ байдлаас нь дордуулан харагдуулж өрсөлдөх чадварыг тань доройтуулах боломжтой.


Вэб-ийг ашиглан мэргэжлийн төвшингөө үзүүл. Мэдлэг чадвараа дэлгэн харуулсанаар та бизнесээ нарийн мэргэжлийн төвшинд тавьж худалдан авагчдыг татах, тэдэнд өөрийн бүтээгдэхүүн үйлччилгээг сонирхох сонирхол төрүүлэх боломжтой болно.


Өөрийн бизнесээ байгаагаас нь том болгон харагдуулах нэг арга бол өөрийн гэсэн домэйн нэртэй болох явдал. "www.yourcompanyname.com" гэсэн хаяг нь Интернэт үйлчилгээ Үзүүлэгч (ИҮҮ) эсвэл ямар нэгэн онлайн үйлчилгээний компанийн дотоод хаягаас(www.yourISP.com/~yourcompanyname)олоход хавьгүй хялбар бөгөөд таны компаний талаар илүү мэргэжлийн имиж төрүүлдэг. Домэйн-ээ бүртгүүлэхэд багахан хөлс төлөх ба таны сайт-ыг бага хэмжээний сарын төлбөртэйгөөр байрлуулах ИҮҮ зөндөө олдоно. Энэ талаар өөрийн ИҮҮ-д хандах хэрэгтэй.


Болгоомжлох ёстой бас нэг зүйл бол хэт их технологи ашиглах гэж оролдох явдал. Ганган хүнд гархи нэмэр гэдгийн адилаар зүгээр л "гоё" санагдсан учраас хэрэглэж болох бүхнийг авчирч наах гэж оролдох нь үнэн хэрэгтээ таны эсрэг ажиллаж болно. Жишээлэхэд нэгэн зөвлөх үйлчилгээний компанийн Вэб хуудас өнөөх алдартай хэдэн хүн уг хуудсыг үзсэнийг харуулдаг "counter" буюу "лангуу"-тай байжээ. Харамсалтай нь энэ нь уг Вэб-ийг цөөн хүн үздэгийг зарлаж тэгсэнээрээ өгч байгаа мэдээлэл нь үнэхээр үнэн зөв үү эсвэл зөвхөн тийм сэтгэгдэл төрүүлэх гэж хэт оролдсон байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Хэрэв тэр лангуу байхгүй байсан бол та тэгж бодолгүй унших байсан байж магадгүй.


Буруу ойлголт 3:
Вэб хуудастай болсоноор танай компанид бөөн үйлчлүүлэгч цутган орж ирнэ
.

Хүмүүс танай Вэб хуудсыг өөрсдөө олно гэж санасаны хэрэггүй. Вэб хуудсандаа зочлох хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд та Интернэтээр болон уламжлалт маркетингийн материалыг ашиглан идэвхтэй идэвхжүүлэлт сурталчилгаа явуулах хэрэгтэй. Доор үүнийг хийх зарим аргуудыг дурдав.

Вэб хуудсаа бүх томоохон хайлтын системүүдэд бүртгүүл. Тухайлбал: Yahoo!, Excite, Infoseek, Lycos and Hotbotгэх мэт. Мөн таны URL буюу сайт-ын нэрийг олон тооны хайлтын систем, мэдээллийн сангуудад бага төлбөртэйгөөр бүртгэдэг үйлчилгээнүүд байдаг. Түгээмэл хэрэглэгддэг нэг нь Үүнд бүртгүүлэх хэрэгтэй. Харин өөрийн сайт-аа эдгээр үйлчилгээнд нэгэнт бүртгүүлсэн тохиолдолд та сайт-аа хэрхэн танилцуулахыг хянах боломжгүй болно.


Хослох бүтээгдэхүүн үйлчилгээтэй өрсөлдөгч бус компаниудтай холбоос, толгой реклам (banner ads) солилц. Холбоо тогтоох хүсэлтэй байгаа сайт-ынхаа Вэбмастерт и-мэйл бичиж харилцан холбоотой ажиллах санал тавь. Энэхүү харилцааг тогтоох нь харилцан ашигтай гэдгийг захиандаа онцлон тэмдэглэ. Link Exchange (Холбоос Солилцоо) зэрэг үйлчилгээнд хамрагдсанаар бусад бизнесүүдтэй холбоо тогтоож өөрийн Вэб хуудас дээр тэдний толгой рекламуудыг тавьсан хэмжээгээрээ тэдний Вэб дээр өөрийнхийгөө тавих боломжтой болно.

Сурталчилгаа танилцуулгын бүх хэрэгсэл дээрээ URL-аа танилцуул. Хэрэглэж байгаа бүх төрлийн реклам, бүтээгдэхүүний танилцуулга, нэрийн хуудас, захианы толгойн дээр Вэб хуудасныхаа хаягийг тавь. Мөн и-мэйлийн гарын үсгийн доор Вэб хаягаа тавьбал худалдан авагчид таны захиан дээрээс шууд Вэб хуудас руу тань орох боломжтой болно.

Wednesday, July 1, 2009

Вэб хуудасны идэвхжүүлэлт


Вэб хуудсыг идэвхжүүлэх арга хэрэгслийг үндсэнд нь 2 хэсэгт хуваан авч үздэг байна.

  1. Онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүд ашиглах
  2. Уламжлалт идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдийг ашиглах

Онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүд: Онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл буюу интернэт зар сурталчилгааны хэрэгсэл нь уламжлалт идэвхжүүлэлтийн арга хэрэгсэлтэй харьцуулахад дараах үндсэн давуу талуудтай байдаг.
  • Targeted: Энэ онцлог давуу тал нь өргөн хvрээний зар сурталчилгаанд илvv мөнгө хөрөнгө зарцуулахгvйгээр рекламыг зорилгот хэсэг бvлэг хvмvvст хvргэх бvрэн боломжийг олгодог.
  • Interactive: Хэрэглэгчидтэй шууд харилцах. Интернэт рекламыг vзэж сонирхсон хvн vргэлжлvvлэн бараа бvтээгдэхvvн, vйлчилгээний талаар дэлгэрэнгvй мэдээлэл авья гэвэл компанийн вэб сайтаас бvрэн мэдээлэл авах боломжтой. Хэрэв нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол и-мэйл бичиж болдог. Мөн компанийн вэб сайтад хандсан хvмvvсийн тоог найривчлан гаргах, тэднээр товч анкет бөглvvлж мэдээлэл цуглуулах зэрэг давуу талтай.
  • 24 hours: Цаг хугацаа болон газар зvйн хязгаарлалтгvй. Уламжлалт бусад төрлийн реклам сурталчилгааны хэлбэр нь хvмvvст тодорхой цагт хvрдэг бол Интернэт рекламыг 24 цагаар, хэрэглэгч Интернэтэд холбогдсон vед vзvvлэх боломжтой. Мөн дэлхийн аль ч өнцөг булангаас компьютероор дамжуулан холбогдох боломжтой тул энд ямар нэгэн газар зvйн хvндрэл бэрхшээл vvсэхгvй.
  • Creative: Баннер рекламыг өнгө vзэмжтэй, сонин содон байдлаар ямар ч хувилбараар хийж болно.
  • Хямд төсөр: Уламжлалт рекламны сувгийг бодвол Интернэт реклам чанарын ялгаатай бөгөөд харьцангуй хямд.

Онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл
  • Интернэтийн сүлжээний мэдээлэлийн хэт их урсгалаас шалтгаалан хэрэглэгч шаардлагатай вэб сайтаа олоход хүндрэлтэй байдаг. Ийм ч учраас ихэнх вэб сайтууд онлайн идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдээс нэр хүндтэй хайлтын системүүдэд бүртгүүлэх аргыг өргөн ашигладаг байна. Хайлтын системийг үндсэнд нь 3 хэсэгт хуваадаг. Үүнд автомат хайлтын систем, директор хайлтын систем, гибрид хайлтын систем юм. Автомажсан хайлтын систем нь вэб сайтын тодорхойлтыг ашиглан өөрөө өөртөө бүртгэн авдаг бөгөөд хайлтын бааз суурийн хувьд бусад хайлтын системээ бодоход өргөн байдаг байна. Директор хайлтын систем нь бүртгүүлэх вэб сайтууд өөрөө буюу хайлтын систем нь өөрсдөө хандан хайлтын бааз сууриа бүрдүүлдэг байна.
  • Өөрийн вэб сайтын үйл ажиллагаатай төстэй болон хэрэглэгч олонтой вэб сайттай ах дүүгийн харилцаа тогтоох буюу линкээ байрлуулах замаар өөрийн вэб сайтаа сурталчилдаг байна.
  • Баннер болон зар сурталчилгааны зай худалдан авах. Нэр хүндтэй хэрэглэгч олонтой вэб сайтуудын зар сурталчилгааны зайг худалдан авах аргаар өөрийн вэб хуудасны идэвхжүүлэлтийг хийдэг байна.
  • POP-Up window. Интернэт рүү хэрэглэгч холбогдож буй тохиолдолд тусгай жижигхэн программ ачаалагдаж вэб сайтны сурталчилгаа хийх аргыг хэлдэг. Гэхдээ энэ арга нь сүүлийн үед төдийлөн тохиромжтой бус аргын тоонд ороод байгаа бөгөөд хэрэглэгчдийн вэб браузерийнхаа тусламжтайгаар энэ цонхыг блоколж болдог болсон.
  • Электрон шууданг ашиглах. Өөрийн зорилтот хэрэглэгчид рүүгээ хандан электрон шуудангаар өөрийн вэб сайт болон бүтээгдэхүүний мэдээлэлийг явуулах. Энэ арга нь зорилтот хэрэглэгчидэдээ хүрч чадсан тохиолдолд үр дүнтэй идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл юм. Гэхдээ мөн л хэрэглэгчид spam гэж нэрлэгдэх хэрэггүй захидлуудаас залхаж түүнийг ирүүлэхийг хориглодог программыг ажилуулах болсон байна. Сүүлийн үед дээрх аргыг арай боловсронгуй байдлаар буюу ямар нэгэн виртуаль бараа худалдан авсан тохиолдолд update буюу сайжруулалт хийх замаар вэбээ сурталчлах болсон байна.
  • Үнэгүй бараа үйлчилгээ, мэдээлэлээр хангах. Үнэгүй бараа үйлчилгээг хэрэглэгчдэд вэб сайтны зүгээс санал болгох бөгөөд түүнтэй зэрэгцэн вэб хуудсынхаа идэхжүүлэлтийн үйл ажиллагааг хийдэг байна.
  • Affilate программ ашиглах. Өөрийн вэб сайт руу нь бусад вэб сайтаас дамжин орж ирсэн байдлаас нь хамааран тухайн вэб сайтанд нь урамшуулал, төлбөр төлөх аргыг хэлэх юм. Ингэснээр ах дүү вэб сайтуудын харилцаа холбоо улам нэмэгдэх харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
  • Вэб дизайн, баннерийн уралдаанд өөрийн вэбээ хуудсаа оролцуулах болон ийм төрлийн уралдааныг зохион байгуулах замаар вэб сайтаа бусдад сурталчлан таниулдаг байна.

Уламжлалт идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл
Уламжлалт байдлаар вэб хуудсынхаа идэвхжүүлэлтийг гүйцэтгэх гэж байгаа бол дараах үндсэн аргуудыг ашиглаж болох юм.
  • Олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл ашиглах. Олон нийтийн телевиз , радио, сонин сэтгүүл, гудамжны самбарыг ашиглан вэб сайтныхаа идэвхжүүлэлтийг хийж гүйцэтгэх.
  • Хэвлэмэл байдлаар буюу компаний ажилчдын нэрийн хуудас, брошюрт вэб сайтын нэрийг оруулах.
  • Мэргэжлийн чиглэлийн сэтгүүл, интернэтийн шар номонд бүртгүүлэх.


Tuesday, June 30, 2009

Интернэт маркетинг


Интернэт маркетинг буюу онлайн маркетинг эсвэл электрон маркетинг ч гэж нэрлэж болох энэхүү маркетинг нь Интернэтээр дамжуулан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний маркетинг явуулахыг хэлнэ. Интернэт нь дэлхий дахинаа амьдарч буй хүмүүст маш бага зардлаар мэдээлэл түгээх маш том боломжыг олгож өгсөн.

Интернэт маркетинг нь сэтгэлгээний ба техникийн хүчин зүйлсийг шаардах буюу дизайн, хөгжүүлэлт, сурталчилгаа ба борлуулалтыг нэгтгэн холбож байдаг. Интернэт маркетингийн арга хэлбэрүүд нь: хайлтын системийн маркетинг, харагдах сурталчилгаа, и-мэйл маркетинг, интерактив маркетинг (WAP, SMS), хамтрах маркетинг, блог маркетинг ба хийсвэр маркетинг (social network, word of mouth) юм.

Интернэт маркетинг нь вэбсайт бүтээх ба бүтээсэн вэбсайтаа сурталчилах гэсэн үг биш бөгөөд тэрхүү вэбсайтны цаана нь ямар нэгэн бодитой байгууллага оршин тогтнож өөрсдийн гэсэн бодит зорилгод хүрэхийн тулд ажиллаж байх ёстой.

Интернэт маркетингийн стратеги нь зах зээлийн судалгааны үндсэн дээр тулгуурлан хийгдэх ба онлайнаар сурталчилж болох бүтээгдэхүүн, үйлчилгээ, вэбсайтыг имэйл маркетинг ба шууд борлуулалтын аргаар дамжуулан хэрэгжүүлж болдог.

Давуу талууд
Интернэт маркетингийн хамгийн том давуу тал нь хамгийн их мэдээллийг өөртөө агуулж байдагт оршино. Хэрэглэгчид нь ямар ч цаг, ямар ч өдөр хамаагүй өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ интернэтээс хайлт хийн олж худалдан авах боломжтой. Борлуулалт хийх хүчийг хэмнэснээр интернэт маркетинг ашигласан компаниуд ч ихээхэн хэмжээний мөнгөө хэмнэх боломжтой байдаг. Ерөнхийд нь дүгнэвэл интернэт маркетинг нь дотоодын зах зээлээс үндэсний, олон улсын зах зээлд гарахад тань туслах болно. Сонгодог мэдээллийн хэрэгслүүд болох радио, хэвлэл ба ТВ-тэй харьцуулвал интернэт маркетинг нь маш бага зардалтай билээ.

Сонгодог буюу оффлайн мэдээллийн хэрэгслүүдээс ялгарах бас нэгэн онцлог нь интернэтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийг хянахад маш хялбар байдаг. Сурталчилгаагаа явуулж буй хүмүүст интернэт нь маш олон боломжыг олгож байдаг ба 2007 оны байдлаар интернэт маркетинг нь бусад медиаг бодвол хамгийн хурдацтай тархаж буй нь болоод байна.

Хязгаарлалт
Интернэт маркетинг нь хэрэглэгчдийг сонгодог медиатай харьцуулвал шинэ технологи ашиглахыг шаарддаг тул бүх хүмүүс таны мессежийг авч чадахгүй. Бага хурдны интернэт нь мөн сөргөөр нөлөөлж байдаг. Хэрэв зарим нэгэн компани маш их мэдээлэл бүхий график дүрс орсон вэб хийлгэвэл хэрэглэгч түүнийг нь нээх гэж удсаар байгаад үзэхгүй байх тохиолдол байдаг.

Худалдан авагчийн зүгээс харж болох өөр нэгэн хязгаарлалт гэвэл онлайн худалдан авалт хийхээс өмнө өөрийн хүрэх, үнэрлэх, амтлах мэдэрхүйгээ ашиглах боломжгүй байдаг. Гэвч энэхүү хязгаарлалтыг шийдвэрлэсэн зарим нэгэн бодлого байдаг нь онлайнаар худалдан авсан бараагаа таалагдахгүй бол буцааж болдог нөхцөл болно.

Аюулгүй байдлын тухай
Онлайн бизнест оролцож буй худалдан авагч ба компаниудын хувьд аюулгүйн асуудал нь туйлын чухал байдаг. Ихэнх хэрэглэгчдийн хувийн мэдээлэл нь онлайнаар худалдан авалт хийсэний дараа олон нийтэд задардаг гэж боддог учраас тэд онлайн худалдаа хийхээс татгалздаг байна. Саяхан хүртэл хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг худалдаалсан тохиолдлууд гарсан. Зарим нэгэн компаниуд хэрэглэгчдийнх нь мэдээлэл нууц хэвээр үлдэнэ гэж баталгааг гаргаж өгдөг.

Зарим нэгэн компаниуд хэрэглэгчийнхээ мэдээллийг өгөгдлийн сангаасаа устгах боломжыг хэрэглэгчид өөрт нь хүртэл олгож байдаг. Онлайн компаниудын хувьд аюулгүй байдлын асуудал нь тэдний толгой өвтгөсөн асуудал байсаар өнөөдрийг хүрлээ. Одоогоор нууцлалыг хамгаалж буй хамгийн шийдэл бол хувиргалтын арга юм. Үсэгт, тэмдэгт, тоо зэрэг бүхий л карактеруудыг хувиргаж түүнийг нь хэн ч тайлж чадахгүй болгох ба түүнээс нь эргүүлэн хувиргаж гарган хэрэглэгчид харуулах үйл явцыг хувиргалтын шийдэл хэмээн нэрлээд буй. Гагцхүү энэ аргаар л өнөөдөр онлайн төлбөр тооцоог хийхэд кредит картны дугаарын нууцлалыг шийдвэрлэж байна.

Бусад үйлдвэрлэлд нөлөөлөх нь
Интернэт маркетинг нь зарим нэгэн үйлдвэрлэлд тун хүчтэй нөлөө үзүүлдэг ба эдгээр нь: хөгжим, банк ба хуучин барааны зах ба сурталчилгааны зах зээл өөрөө юм. Сурталчилгаа хийлгэгч нь өөрийн сурталчилгааны төсвөө онлайнд илүү ихээр зарцуулж байгаа нь радионд зарцуулах төсвөөс хумсалж байгаа хэрэг болж зах зээлийг нь хуваалцаж байна гэж үзэж болох юм. Хөгжмийн үйлдвэрлэлийн хувьд хэрэглэгчид дууны файлуудыг татаж, худалдаж авдаг болсон нь СД-г худалдаж авах хэрэггүй болгов.

Банкууд өөрсдийн ихэнх үйлдлүүдээ онлайнаар хийх нөхцөл рүү шилжүүлсээр. Онлайн банкны үйлчилгээ нь банкны салбар луу заавал өөрийн биеэр очин байж үйлчлүүлэхээс илүү ая тухтай байж чаддаг. Одоогоор 150 сая гаруй Америкийн насанд хүрсэн иргэд онлайн банкны үйлчилгээнд хамрагдаж байна. Энэ тоо нь ч өссөөр байгаа бөгөөд өндөр хурдны интернэт холболтонд хамрагсдын тоо өсөж байгаа нь ч үүнтэй шууд холбоотой юм. Эдгээр хэрэглэгчдийн 44% нь одоогоор онлайн банкны үйлчилгээнд тодорхой хэмжээгээр хамрагддаг аж.

Интернэт дуудлага худалдааны цар хүрээ өдгөө асар их болжээ. Барааны зах дээр л хуучин олддог байсан эд зүйлс одоо eBay дээр зарагддаг болжээ. Хуучин барааг худалдан авах эсвэл зарахаар бэлдэж буй хүмүүс eBay орж үнийг нь хардаг болсон. Өдрөөс өдөрт гэрээсээ гарахгүй бизнес эрхэлдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Сурталчилгааны хувьд интернэт маркетингд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр л. PricewaterhouseCoopers-ийн мэдээлж буйгаар АНУ-д интернэт маркетингд нийт 16.9 тэрбум ам.долларыг 2006 онд зарцуулсан байна.

Monday, June 29, 2009

Интернэт маркетингийг хэрэгжүүлэх үе шат


Интернэт маркетингийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж буй пүүсийн хувьд дараах үндсэн үе шатын дагуу интернэт маркетингийн стратегийг хэрэгжүүлвэл оновчтой юм .
  1. Нөхцөл байдлын шинжилгээ хийх.
  2. Зорилгоо дэвшүүлэх
  3. Маркетингийн хольц бүрдүүлэлт
Дээрх үе шатууд нь логик дараалал зарим судлах зүйл нь уламжлалт маркетингтай төстэй хэдий ч зарим талаар интернэт маркетингийн гэсэн өөрийн онцлог талыг агуулж байгаа юм.
Дээрх үе шатуудыг тус бүрт нь авч үзвэл;

1. Нөхцөл байдлыг шинжилгээ
Нөхцөл байдлын шинжилгээ буюу орчныг судлахдаа интернэт маркетингийг хэрэгжүүлэх дэд бүтэц буюу өндөр хурдаар хандах боломж бүхий вэб сайт, чанартай интернэт үйлчилгээ үзүүлэгч компани бий эсэх, хэрэглэгчдийн интернэтийн сүлжээг ашиглах зан төлөв, онлайнаар худалдаа хийх мэдлэгтэй болсон эсэх, интернэтээр борлуулахад бараа тань хэр зэрэг тохиромжтой эсэх, интернэтээр худалдан авах шийдвэрээ гаргаж буй эсэх, өрсөлдөгчидийн интернэт дэхь үйл ажиллагаа, зорилтот зах зээлийн интернэт хэрэглээг зэргийг судалдаг байна.

2. Интернэт маркетингийг хэрэгжүүлэх зорилго
Интернэт маркетингийг хэрэгжүүлэх зорилго буюу интернэт маркетингийг нэвтрүүлэх шалтгааныг тодорхойлохдоо 5*S*-ийн зарчим буюу 5 үндсэн хэлбэрийн дагуу дэвшүүлдэг байна .

  1. SELL: Компаний болон брэнд вэб сайтын уламжлалт хэлбэртэй харьцуулахад илүү уян хатан борлуулалтын сувгийг ашиглан хямд зардлаар бага үнээр хэрэглэгчидэд барааг санал болгох бөгөөд ингэснээр борлуулалтын орлогын хэмжээ нэмэгдэх боломжтой юм. Харин мэдээлэлд чиглэсэн вэб сайтуудын хувьд энэ нь зорилгыг хэрэгжүүлэхдээ зар сурталчилгааны талбараа худалдах, ах дүү вэбүүдийн affiliate программын тусламжтайгаар орлогоо бий болгодог байна. Жишээ нь жижиглэн худалдааны Amazon компани өөрийн вэб сайт руу нь шууд дамжин ирүүлсэн /link/ вэб сайтанд тухайн хэрэглэгчээс орсон орлогын 5%-ийг өгдөг байна .
  2. SERVE: Хэрэглэгчдийн үнэ цэнийг өсгөх буюу виртуаль барааг хөгжүүлэх, хэрэгчидэд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох, дахин худалдан авалтыг урамшуулах, дэмжих мэдээлээр хангадаг байна.
  3. SPEAK: Хэрэглэгчдийг шаардлагатай мэдээлэлээр хангах, пүүсд шаардлагатай маркетингийн мэдээллийг онлайн байдлаар цуглуулах. Өөрөөр хэлбэл вэб дээр суурилсан судалгаа, хэлэлцүүлэг, ярилцлага, чатлах зэрэг хэлбэрээр мэдээллийг цуглуулах.
  4. SAVE: Интернэтийг ашиглан дараах зардлуудыг бууруулах боломжтой байдаг байна. Үүнд хүний нөөцийн зардал, борлуулалтын зардал, зар сурталчилгааны зардал, шинээр бизнес эрхлэхэд гарах зардлыг бууруулах боломжтой байдаг.
  5. SIZZLE: Онлайн байдлаар компаний болон брэндийн нэр хүндийг өсгөх.

3. Маркетингийн хольцыг бүрдүүлэх
Интернэт маркетингийн хольцын хувьд домэйн нэр буюу вэб хуудасныхаа нэрийг сонгох нь уламжлалт маркетингийн хувьд хувиарлалтын сувгийн талаарх шийдвэрийг гаргахтай ижил зүйл юм.

Домэйн нэр, вэб дизайны талаар шийдвэр гаргах: Зөв оновчтой домэйн нэр нь интернэт маркетингийн амжилтын нэг үндэс бөгөөд интернэт маркетеруудын хувьд оновчтой домэйн нэрийг маш өндөр үнээр худалдаж авдаг байна . Жишээ нь www.business.com 7.5, www.wine.com 2.5 сая доллараар худалдагдсан байна. Оновчтой домэйн нэрийг сонгохын тулд дараах үндсэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй.
  • Товчхон буюу бага тэмдэгтээс бүтсэн байх
  • Цээжилж тогтооход хялбар байх.
  • Компаний нэр болон бизнесийн чиглэлтэй нь уялдаатай байх
  • Хэлэх дуудахад хялбар байх
Оновчтой домэйн нэрийг сонгон авсны дараа вэб дизайны дараах шийдвэрийг гаргах шаардлагатай болох юм. Вэб хуудас нь тухайн компаний кибер орон зай дахь дүр төрх, нүүр царай юм. Вэб дизайныг боловсруулахдаа дараах үндсэн зарчмуудыг баримтлах шаардлагатай юм .

Барааны хольц бүрдүүлэлт: Вэб хуудас тань оновчтой домэйн нэр, хэрэглэгчдэд тохиромжтой дизайнтай болчихсон тохиолдолд барааны талаарх шийдвэрээ гаргах шаардлагатай юм. Бараануудыг ерөнхийд нь 3 хэсэгт ангилан авч үзэж болно.
  • Электрон арилжаанд тохиромжтой бараа
  • Электрон арилжаа ба уламжлалт арилжаанд тохиромжтой бараа
  • Уламжлалт арилжаанд тохиромжтой бараа
Мөн интернэтээр борлуулах барааг мөн бодит шинж чанар, мэдрэгдэх байдлаас нь хамааруулан дараах 3 бүлэгт хуваан үзэж болох юм.
  • Виртуаль бараа буюу бодитой бус бараа
  • Үйлчилгээ
  • Бодитой бараа
Интернэтээр худалдаа, борлуулалт хийх нь уламжлалт худалдаатай харьцуулахад зарчмын хувьд дараах үндсэн ялгаануудтай юм.

Интернэт маркетинг


Интернэт нь дэлхий дахинаа амьдарч буй хүмүүст маш бага зардлаар мэдээлэл түгээх маш том боломжыг олгож өгсөн. Интернетийн хамгийн ач холбогдолтой зүйл нь том жижиг бизнесүүдэд ав адилхан боломж олгосон байдаг. Харин эрхэлж буй аливаа үйл ажиллагаандаа амжилт олох нь интернетийн орон зайд маркетингаа хэрхэн ,яаж үр дүнтэй явуулахаас ихээхэн шалтгаална.

Интернэт маркетинг буюу онлайн маркетинг, интернэт зар сурталчилгаа болон емаркетинг нь холбоотой ойлголтууд бөгөөд энэ нь интернэтээр бүтээгдэхүүн болон үйлчилгээний маркетингийн асуудлыг шийдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл интернэт маркетингийн гол утга санаа нь вэб сайтаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайнаар худалдах процесс юм.

Интернэт маркетингийг олон талаас нь тодорхойлон авч үзвэл: Интернэт маркетингийг маркетингийн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим дээр тулгуурлан тодорхойлбол интернэтийн сүлжээг ашиглан байгууллага маркетингийн үйл ажиллагаагаа хөтлөн явуулахыг хэлэх юм.

Дээрх тодорхойлолтоос харахад интернэт маркетинг нь зөвхөн электрон худалдаа, интернэт зар сурталчилгаагаар хязгаарлагдахгүй бөгөөд кибер орон зайд хэрэглэгчийн үнэ цэнэ, сэтгэл ханамж, ашигт байдлыг бий болгох маркетингийн шинжлэх ухааны нэгэн салбар юм. Энгийн үгээр илэрхийлбэл интернэт маркетинг гэдэг нь интернэт сүлжээний вэб хуудсыг ашиглан маркетингийн функцээ хэрэгжүүлэхийг хэлэх юм. Интернет маркетинг нь сэтгэлгээний ба техникийн хүчин зүйлсийг ашиглан кибер орон зайд хэрэглэгчийн үнэ цэнэ,сэтгэл зүйн ханамж,ашигт байдлыг бий болгохын тулд дизайн, хөгжүүлэлт, сурталчилгаа ба борлуулалтыг нэгтгэн холбож байдаг цогц систем юм.

Интернэт маркетингийн зорилго: Интернэт маркетинг нь интернэтээр дамжуулан дараах зүйлсийг гүйцэтгэх үүрэгтэй.
  1. Байгууллага бүтээгдэхүүн,үйлчилгээ болон өөрсдийн үйл ажиллагааны тухай мэдээллийг нийтэд дамжуулах.
  2. Боломжит хэрэглэгч болон тэдгээрийн мөн чанарыг /сэтгэл ханамж, хэрэгцээ,шаардлага, хувийн онцлог/ судлаж хөтлөн явуулах
  3. Интернэтээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, зар сурталчилгаагаа цацах
Интернэт маркетингийн стратеги нь зах зээлийн судалгааны үндсэн дээр тулгуурлан хийгдэх ба онлайнаар сурталчилж болох бүтээгдэхүүн, үйлчилгээ, вэбсайтыг имэйл маркетинг ба шууд борлуулалтын аргаар дамжуулан хэрэгжүүлж болдог. Интернетийн харьцангуй хэмжигдэхүйц давуу талыг ашиглан вэбийн маркетинг, стратегаа сайжруулах бүрэн боломжтой.
  • Веб сайтын ашиглалт, үйлчилгээг хэрхэн хянах?
  • Үр дүнг веб сайтын ирээдүйн хөгжилд хэрхэн ашиглах?
  • Бүтээгдэхүүн ба үйлчилгээгээ хэрхэн оновчтой төлөвлөх асуудлыг шийдвэрлэх нь интернет маркетингийн зорилго юм.
Интернэт маркетингийн давуу болон сул тал: Судлаач Ральф Вилсоны тодорхойлсноор интернэт маркетингийг байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах боломжууд үүсэх юм .
  • Зах зээлийнхээ хувьд тэлж глобаль зах зээл дээр гарах
  • Кибер орон зай дахь өөрийн виртуаль оффисоо байгуулах
  • Шууд маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  • Харилцаа холбооны хувьд тэлэх
  • Өрсөлдөөнд давуу талыг олох боломжтой